Бүсгүйчүүд, эхчүүд хохирсоор байхад Монголын эмэгтэйчүүдийн холбоо чив чимээгүй байсаар байна

Л.Батцэнгэл / Хууль

Монголын нэг сайхан бүсгүй тэнгэрт цаг бусаар одож. Олон л хүн эмгэнэж, гунигласан сэтгэгдлээ түүнд зориулж байна. Эмгэнэлээс нь харахад тэрээр нийгэмд, тэр дундаа Монголын үнэт баялаг болсон гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил санаачлан гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр салбартаа манлайлан ажилладаг сайн удирдагч байжээ. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох программыг нэвтрүүлж, Говь-АлтайаймгийнХүүхэд залуучуудын ордон-г ашиглалтад оруулж, нийгэмшихүйн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр нэг жилийн хугацаанд Ээжээ, Нар хүссэн яргуйжүжгийн зохиол бичиж, мэргэжлийн найруулагч, продюсерүүдтэй хамтран ажиллаж үзэгчдийн хүртээл болгосон төдийгүй өөрийн үүсгэн байгуулсан Мазаалай театрын драмын дугуйлангийн хүүхдүүдтэй хамтран Бардам туулай, Шидэт дэр, Алтан хөршжүжгүүдийг найруулан тавьжээ. Мөн хүүхэд, залуучууд, гэр бүлд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлж Сэтгэл зүйн төв-ийг амжилттай ажиллуулж байж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэн тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг эхийн холбоог байгуулж, Хүүхдэд ээлтэй Алтайхөтөлбөрийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байсан аж. Болормаа гэж ийм нэгэн гэрэлтэй гэгээтэй нэгэн байж. Тэр хүн эдүгээ амьдын хорвоод үгүй ч сайн үйл нь үлдэж. Түүний цаг бусын үхэл учир битүүлэг мэт яриа гарч, аймгийн удирдлагуудын нэр хүртэл холбогдон нийгэмд талцал үүсгээд байхад монгол эхчүүдийн, монгол бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үндсэн байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо таг дуугүй байна.

Ер нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэгтлээ нэг их дуугараад байх нь ховорхон сонсогддог байх шүү. Энд тэнд эхчүүд эрүүл мэнд, амь насаараа хохирлоо гэж олонтаа мэдээлэгддэг. Тэр бүхэнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын дуу хоолой дутагдаад л байдаг. Лав л Хүүхдийн эрхийн төлөө байгууллага, гол усаа хамгаалах чиглэлийн байгууллагуудаас давж дуугарсан тохиолдол цөөн. Морь унаач хүүхдийн эрх ашгийг гэхэд жил бүр боловсронгуй болгосоор өвлийн уралдаануудыг цуцлуулж, насны хязгаартай болгож өгсөн нь хүүхдийн төлөө байгууллагуудын гавьяа яах аргагүй мөн. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага одоогоос бараг зуу шахам жилийн тэртээ 1924 онд Бүсгүйчүүдийн тасагнэртэйгээр анх үүсэн байгуулагдсан намтар түүхтэй юм билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам энэ тасгийг удирдаж байж. Түүгээрээ ч Монголын Эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ардын хувьсгалын их удирдагч Сүхбаатарын гэргий Н.Янжмаа хоёрдахь дарга нь. МЭХ-ны үе үеийн удирдагчдаас Д.Мөнхөө, Г.Дашаа, Гэрэлсүрэн нарын олны танил хүмүүс байдаг. Өнөөгийн ерөнхийлөгч Оюунгэрэлийн хувьд хоёр жилийн өмнө сонгогдсон юм байна.

Эмэгтэйчүүдийн байгууллагын үндсэн үүрэг бол эхчүүд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн бүхий л хэлбэрийг арилгаж, хуулийг чинад мөрдүүлж, эрхийг дээдлэх талаар өргөн дэлгэр ажил өрнүүлэх учиртай. УИХ-д эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх зэрэг улстөржсөн тавцан дээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэр тодхон сонсогдож байдаг. Харин эмэгтэйчүүдийн үндсэн эрх болох эрүүл, амьд явах эрхийн талаар арай л сулхан дуугараад байх шиг. Төв аймгийн Баянчандманьд нэг бүсгүй сумын удирдлагуудын гарын шүүс болтлоо зодуулж, хүчирхийлүүлж, зам дээрээс ухаангүй олдлоо гэхэд чимээгүй л байсан. МАН-ын улаан батлахтай Б.Ханбаатарын эл үйлдэлд хуулийн байгууллагаас есөн жилийн ял оноосон. МАН-ын хяналтын хорооны дарга Д.Батбаатар бүсгүй хүнийг ажлын байран дээр нь зодлоо гэх дуулиан дэгдэж цахим ертөнцөөр шуурсан. МАН гэж болохгүй бүтэхгүй бүхнийг багтаасан сав ч юм уу гэмээр элдвийн л хэрэг явдал дэгдэж эмэгтэйчүүдийн эрх ашиг хөндөгдсөөр байхад Монголын эмэгтэйчүүдийн холбоо чив чимээгүй байсаар байдгийн учир юусан бол?


Сэтгэгдэл

цэцэг [59.153.115.154] 2020-02-21 22:48:56

Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж байдийм уу. Бас тэр хүний эрхийн комисс ямар ажил хийдгийг еөөр ойлгодоггүй ш дээ.

МЭХ ч гэж дээ ... [202.126.88.41] 2020-02-21 21:52:01

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэж байгууллага нь өөрөө Улстөрийн нам дамжсан бие үнэлэгч шиг байгууллага болсон. Уучлаарай бүсгүйчүүдээ ... Удирдлагууд нь Эмэгтэйчүүдийн төлөө зүтгэхээс илүүтэй Улстөрд л шургачих санаатай

Зочин [202.9.47.49] 2020-02-21 20:18:58

БЯМБАЦОГТЫН ХАТИНГАР ХАР ХҮҮХЭН ХОЛБООГ ТЭРГҮҮЛЖ БАЙГАА НЭРТЭЙ ИХ ХУРАЛД ДЭВШИХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ. МЭХ - Г МАНАН ЭЗЭМШДЭГ

оюунгэрэл [202.9.47.49] 2020-02-21 20:22:56

манан дэглэмийг хамгаалдаг байгууллага болж хувирсан

Хов [192.82.69.223] 2020-02-21 18:20:56

Ажлын байранд зодуулах бэлгийн дарамт нохрийн дарамт ажлаас халагдах энэ бугдийн толоо Эмэгтэйчуудийн байгууллага ямар ажил хийснийг мэдэхгуй!!!!! Дуу хоолой ондор байх естой!!! Татан буулгахад бугд оролцое!!!!! Буяны уйл ажиллагаа явуулдаг Тереза - с долоон дор. Тэр ТТБ байгууллагын нэр хэвлэл мэдээлэлээр сонсогдож байдаг шуу.

Зов [192.82.69.223] 2020-02-21 18:11:40

Монголын Эмэгтэйчуудийн Холбоог татан буулгацгаая !!!! Эмэгтэйчуудийн толоо бодит ажил юу хийдэг юм бэ!!!!!! Хуучин дарга гадаадад хэдэн найз хуухнуудээ дагуулан хуралд оролцдог байсанг мэдэх юм бна. Эмэгтэйчуудийн эрхийг олон талаас нь харж тор хувийн хэвшилд хэрхэн нийгмийн талаас харж хандаж бгаа , энэ байгууллага толовлолт ажил тайлан юу байдаг юм. Энгийн жижиг зуйлээс эхлэх хэрэгтэй .

Zochin [202.126.88.159] 2020-02-21 15:26:24

Helee Hazsan shunaliin Avgai busdiin tuluu yu hiihev? Uuriinhee tuluu l guine Dara’s ni guine Nyamdorjiin tuluu guine zavgui ... corona viruseer heden tsaas high geed unen zav alga yadaj bhad songuuli duhuud....

Зочин [203.217.139.225] 2020-02-21 15:18:56

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэж байгууллага байгаа юмуу? Таг чиг байдаг . Оршин тогтнохоо больсон л гэж бодож байсан юм.

Зочин [202.9.46.188] 2020-02-21 14:49:13

Эмэгтэйчүүдийг хамгаалах ямарч юм алга. Өөрсдийнхээ эрх ашгийн төлөө ч ажиллахгүйюм. Харин золиос болж үүрэг даалгавар биелүүлж байгаа болов уу гэмээр үг хэлж харагдах юм

Zochin [119.40.98.177] 2020-02-21 14:11:43

GER BUL HUUHED ZALUUCHUUDIIN HUGJLIIN GAZRAAS EMEGTEICHUUDIIN BAIGUULLAGAAS ALTAID GARSAN EMGENELT HERGEER YAMAR CH DUU HOOLOI GARCH EMGENEJ BGAA YUM SAITAAR GARAHGUIN MAA

Зочин [202.180.218.144] 2020-02-21 13:53:05

Хүний эрхийн байгууллага болон эмэгтэйчүүдийн холбоод, эмэгтэй гишүүд таг дуугүй шүү

Зочин [172.58.139.242] 2020-02-21 15:01:38

Tatan buulgaach man goridson golog bishdee

333 [34.243.99.215] 2020-02-21 13:26:17

одоо бол дарга болоё гэж дугархаас бусдын эрх ашигыг хамгаалнаа гонж.

цэцэг [103.57.92.99] 2020-02-21 12:01:59

соцын үеэс суурьтай монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгуулага байдаг юм уу .соцын үед сайн байгуулага байсан соцтойгоо хамт алга болсон байх л гэж боддог шдээ

Zochin [66.181.179.29] 2020-02-21 11:58:06

Anhnii darga ni yanjmaa baimaar yum natsagdorjiin ehner 2 dahi ni bailgui de kkk

Зочин [202.9.47.24] 2020-02-21 11:54:40

Emegteichuudiin holboo uls turchdiin gart orson sh de. Nam dagsan heden teneg avgai nar. Yer ni Mongold buh mergejliin holboo turiin bus baiguullaguudiin erunhiilegch ni UIH gishuun bdg sh de hahaha. Ichmeer um da. Mongolchuud uneheer hezeenees iim byalduuch bsn. Holboo ni zaaval byalduuchilj UIH gishuun avch tolgoi deeree zalruuldag. Gutamshig

монгол эмэгтэй [203.91.114.244] 2020-02-21 11:51:19

ийм холбоо байдаг юм уу???

Bhgui bha [98.253.30.34] 2020-02-21 11:51:11

Tiim holboo bdgiimuu anh udaa l sonsoj bna.

эмэгтэйчүүдийн холбоо [202.126.89.139] 2020-02-21 11:00:05

Битгий солиор Саран ээж сайн ээж манлай ээж МАН ы ээж шалгаруулж сонгуульд бэлдэж завгүй байхад юу гэж балайраад байгаа юм.

zochin [202.179.25.15] 2020-02-21 10:47:24

эмэгтэйчүүдэд явдал их бий. Ер нь хэл ам нь дийлдэхээ байсан шуламнуудаас бүх юм эхэлдэг шүү дээ

Зочин [202.179.27.111] 2020-02-21 10:45:11

сонгуульд нэр дэвших гээд юун намынхаа эсрэг дуугарахав дээ ийм хогийн байгууллага бол МЭХ нам дагасан шуналтай авгай нарын үүр

zochin [202.9.47.31] 2020-02-21 10:05:28

turiin aldand khotod bol gudamjnii tankhaichuud khuduud arkhichin ukhnuudiig ajild avdagaas l bukh muu muukhain uur bolj b.gaa uym.

Зочин [64.119.18.172] 2020-02-21 09:46:18

Алуурчидийг хамгаалуулахаар хотоос ланд 200 хөлөглөн 2сэтгүүлч 2зураглаачийг түргэн авч явуулсан гэдэг МАН.Тэгэхээр нэлээн дээрээсээ юм биш үү

Зочин [202.131.227.82] 2020-02-21 09:42:07

Бас эмэгтэй гишүүд нь ер дуугардаггүй,

Зочин [66.181.179.51] 2020-02-21 09:42:01

ажилаа сайн хий

irgen [202.9.40.77] 2020-02-21 09:36:35

Hevlel.TB dan begsnii heruul.hun ami medeelj bh uom.Odoo tsagaan saraar uzeh uomgui l bh .Bolis Mongioli.garah uom bn.HARANGA .NIKITON nii oin togloltuud yagaad zuragtaar gardaggui uom.Niitiin duuchid l garaad bh uom.Goe shineleg pok togloltuud uzuuleech

Зочин [202.179.27.111] 2020-02-21 10:47:00

ямар монголий гэнэ ээ хэхэхэхэ

Зочин [66.181.161.15] 2020-02-21 09:22:48

Монголын эрчүүд архичин тамхичин яргачин яана да яана. Дээд боловсролгүй сурсан эрдэмгүй нөхөд хуурамч диплом авч албан тушаалд очдог, тэд хэг нэгний суганы үс цүнх баригч болонгуут өөрийгөө онгоцо нд суусан мэт дээгүүр бодцон. Муугаа халтар заваанаа мэдэхгүй хүүхэнрүү сээтэгнэнэ тоохгүй байнгуут хоролмаатах ажилдаа ордог ийм л эрчүүдтэй улс шүү дээ

Uranchlmeg [202.55.188.84] 2020-02-21 09:15:11

Үнэхээр ийм байгуулага байдаг юм уу. Ядаж нэрийг нь тогтоож авяа

Зочин [66.181.191.13] 2020-02-21 09:08:46

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ГЭЖ ТУСДАА ЮМ БАЙДАГ ЮМ УУ? ХҮНИЙ ЭРХ Л ГЭЖ БИЙ.

Зочин [66.181.179.138] 2020-02-21 08:40:57

Энэ холбоог удирдлагууд нь албан тушаал ахих шат болгоход л ашигладаг

Зочин [182.160.32.174] 2020-02-21 08:38:10

ene holboonii zahiral huuhen business hiideg yum bishyyyy budmal huuhen


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.