Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр 231 иргэн эх орондоо ирлээ
Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэг өнөөдөр 07.58 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирж буй юм.
Иргэдийг ирсэн даруйд Энхсаран сувилал, Амар зочид буудалд 14 хоног тусгаарлах бөгөөд ЗТХЯ-ны найман автобус, эрүүл мэнд, мэргэжлийн хянал, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгаарлах байранд хүргэхээр ажиллаж буй юм. Зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх аж. (Тусгаарлах байранд дагаж мөрдөх журмыг энд дарж үзнэ үү)
Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тусгаарлах байранд хүргэх ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор зохион байгуулж байна.
Ташрамд дурдахад, өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-аас 244 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн. Мөн МИАТ компани өнөөдөр Токио руу, энэ сарын 18-нд Истанбул руу тусгай нислэг үйлдэх юм.
Эх сурвалж: Монцамэ



























































Б.БОЛДСАЙХАН: Би шидтэн биш шүү дээ...
Э.Батшугар: Монгол Улс эрүүл мэндийн цахим шилжилтийн туршлагаа олон улсын түвшинд танилцууллаа
Н.Учрал: Монгол жижигхэн учраас Ерөнхий сайдын ажил зовлонтой юм байна лээ
З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо
Д.Цогтбаатар: Цахим залилан, хүний наймаа зэрэг хэргүүдэд нэг улсын прокурор, мөрдөгч дангаараа ажиллах боломжгүй болсон
Хэт халалт дата төвүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна
Жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвийг шинэчлэв
Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байна
“ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор барих санаачилгыг хотын дарга дэмжжээ
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэгдлээ