2020 онд хөдөлмөрийн зах зээлд 72.7 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна

Ц.Анударь / Нүүр

Энэ онд хөдөлмөрийн зах зээлд 72.7 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна. Энэ нь өмнөх оноос 4.8 хувиар өсөх үзүүлэлт аж. Энэхүү эрэлт нь нийт ажиллагчдын тоог 6.3 хувиар өсгөх боломж олгоно гэж ХНХЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инстиутээс танилцуулж буй "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт"-ийн талаарх судалгаанд дурьджээ.

Дээрх судалгаа нь манай улсын хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний богино хугацааны эрэлтийг тодорхойлох юм. Судалгаагаар 2020 оны хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт буюу хэрэгцээтэй ажиллах хүчний хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангиллаар болон бүсээр гаргаж байгаа аж. Судалгаанд ҮСХ-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудыг тусгай арга, аргачлалын дагуу түүвэрлэн хамруулжээ.

Хөдөлмөрийн зах зээлд 2019 онд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс шалтгаалан 17.7 мянган ажиллах хүчний хомсдол бий болж байв. Энд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар хамгийн ихээр өртжээ.

Ажил олгогч нар өнгөрсөн онд давхардсан тоогоор 89.1 мянган хүнийг ажлын байраар хангажээ. Мөн хугацаанд 59.8 мянган иргэд ажлаас гарсан байна. Ажил олгогч нар шинээр ажилтан авч ажиллуулахад хамгийн их тохиолддог бэрхшээлд:

  • 18.8 хувийг ажиллагч тогтвортой ажиллах хүсэлгүй байх,
  • 15 хувийг тухайн ажил хайгчийн ажлын туршлагагүй байдал,
  • 14.5 хувийг ажлын ачаалал даах чадваргүй байдал,
  • 13.9 хувийг ажлын байрны нөхцөл, цалин хөлс голдог гэжээ.
  • Дээрх зүйлүүд нь нийт бэрхшээлийн 62.2 хувийг бүрдүүлж байна.

Судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 81.6 хувь буюу 59.3 мянга нь 2020 оны эхний хагаст, үлдсэн 18.4 хувь буюу 13.4 мянга нь сүүлийн хагас жилд бий болох төлөвтэй. Ажиллах хүчний нийт эрэлтийн 81.3 хувь нь байнгын ажлын байр байх хүлээлттэй байна. Ажлын байрны төрлөөр 59.8 хувь нь шинэ, 40.2 хувь нь сул ажлын байранд үүсэх эрэлт эзэлж байна.

Ажиллах хүчний эрэлтийг салбараар тодруулбал бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамгийн их эрэлт бий болох хандлагатай байна. Энэ нь 2017 болон 2018 оны судалгааны үр дүнг давтсан үзүүлэлт болж байна. Иймээс дээрх салбарт 2020 оны хөдөлмөрийн зах зээлд голлох эерэг нөлөөг үзүүлэхээр харагдаж байна.

Харин усан хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх, цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамжийн үйл ажиллагааны салбар, урлаг үзвэр, тоглоом наадам, мэдээлэл холбоо, санхүүгийн болон даатгалын үйлчилгээ, тээвэр, агуулах, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарт ажиллах хүчний эрэлт 9.3 мянга буюу нийт эрэлтийн 12.8 хувийг эзлэхээр байгаа нь хамгийн бага нөлөөтэй байх нь.

Хэдийгээр ажиллах хүчний эрэлтийн 20 хувийг барилгын салбарын эрэлт дангаараа бүрдүүлж байгаа ч өмнөх оноос 17.9 пунктээр, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7.4 мянган ажиллах хүчний эрэлт бий болох төсөөлөлтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 27.7 пунктээр буурах хандлагатай байна. Харин бөөний болон жижиглэн худалдааны салбарт 16.7 мянган ажиллах хүчний эрэлт бий болох нь өмнөх оноос 26.2 пунктээр өсөх дүр зураг гарчээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:11:56

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:11:55

Зочин [202.131.244.210] 2020-03-26 00:29:55

ХААНААС ГАРСАН ЯМАР СУДАЛГААН ДЭЭР ҮНДЭСЛЭСИЙН БОЛ, ҮНЭНДЭЭ МАШ ОЛОН ХҮМҮҮС ОДОО АЖЛЫН БАЙР ОРЛОГОГҮЙ БОЛЖ БАЙНА, ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ, ЗӨВХӨН ЦАЛИНГААР АМЬДАРДАГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ ОДОО ДАХИАД НЭГ САР Ч ЯВАХГҮЙ БОЛЧИХЛОО, БИД ХААНА ХАНДАХ ВЭ

Зочин [64.119.24.123] 2020-03-25 15:05:03

Дэлхийд юу болж байгааг бүгд харж байна. Урьдчилан арга хэмжээ авах нь хохиролыг багасгах боломж олгож байна. Монголчууд цаашид ямар ажлын байр хамгийн их хэрэгцээтэй болохыг ойлгож авах шиг боллоо. Аялал зугаалга бол хамгийн үл тохирох ажил харин амны хаалт бүгдийн нийтлэг эрх ашигтай давхцаж байга. Иймд ахин үйлдвэрлэх зүйлээ сайн шигшэх цаг боллоо.

Зочин [64.119.27.7] 2020-03-25 13:13:37

Хөөрхий төсвийн хөрөнгийг ийм худал зүйлд үрэхээ боль. Коронагийн нөлөөллмйг тооцоогүй судалгаа байна

MOGEUH [202.55.188.86] 2020-03-25 12:42:39

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [202.126.89.73] 2020-03-25 12:01:23

You l bicheed bndaa


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.