Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас суугаа Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзлаа

Ц.Анударь / Нүүр

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусын тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500 000 маск, мөн 3000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Элчин сайд Цай Вэньруй 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Онцгой комисст гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар 2 дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдэгдэв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Элчин сайд Цай Вэньруй нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:39:20

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:39:19

Зочин [66.181.182.166] 2020-03-27 18:01:42

Ерөнхий сайдаа та банкуудын эсрэг ямарч арга хэмжээ аваагүй байж ард түмнийг худал үгээр хуурах хэрэггүй. Банкуудын мөнгийг өсгөх гэж энэ ард түмэн туйлдаа хүртэл ажилласан. Одоо халдварт өвчинд нэрвэгдэж сүүлчийнхээ удаа амьдралыг үнэ цэнэтэй гэж итгэж ирсэн тэр итгэлийг эргүүлж өг. Шууд шийдвэр гарга. Арилжааны банкуудыг татан буулга. Ард түмэн үхээд эхлэх аваас бүх зүйл оройтно. Монголын ард түмэн халдварт өвчинд нэрвэгдэх муу үйл хийгээгүй.

Зочин [64.119.20.200] 2020-03-27 15:14:33

Том ахтай байх сайхан юмаа!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.