Бангладешийн Ерөнхий сайд асныг гэрийн хорионд байлгана

Бангладешийн Ерөнхий сайд асан Каледа Зиаг гэртээ, хилийн чандад явахгүй байх гэсэн нөхцөлтэйгээр 6 сарын хугацаагаар суллах талаар Хууль зүйн сайд мэдэгдэв. Түүний өндөр насыг харгалзан үзэж хүмүүнлэгийн үүднээс суллах шийдвэр гаргажээ. Зиа нь 74 настай юм. Тэрээр сөрөг хүчний удирдагч байсан бөгөөд авлигын хоёр хэргээр 17 жилийн хорих ял авсан билээ. Улс төрийн шалтгаантай хэргүүд хэмээн түүний Бангладешийн үндэсний намаас мэдэгдсэн байсан юм. Мөн Зиагийн өрсөлдөгч Ерөнхий сайд Шейх Хасина-гийн Засгийн газар дээрх шийдвэрийг эсэргүүцдэг. Зиаг амьсгалын замын болон архаг үе мөчний хүнд өвчтэй хэмээн түүний намынхан мэдэгдсэн.
Одоогоор Дака дахь Бангабанду Шейх Мужиб анагаахын их сургуулийн шоронгийн өрөөнд тэрээр эмчилгээ авч буй юм. Түүний нас, хүмүүнлэгийн үүднээс суллаж эмчилгээг гэрийн нөхцөлд авч болох юм гэж Засгийн газар шийдвэрлэсэн хэмээн Хууль зүйн Анисул Хук мэдэгдсэн байна. Өнгөрсөн хоёр сард архаг үе мөчний өвчнөө Англи Улсад эмчлүүлэх Зиагийн давж заалдах өргөдөлд Дээд шүүхээс татгалзсан хариу өгсөн билээ.
Зиа-г асрамжийн газрын зориулалтаар өгсөн 250000 ам.долларын хандивыг хувьдаа ашигласан хэргээр 2018 онд ялласан юм. Зиа, Хасина хоёр нь бүгд улс төрчдийн үр удам юм. Зиа нь 1981 онд алагдсан генерал-Ерөнхийлөгч Зиаур Рахман-ы бэлэвсэн эхнэр нь аж. Харин Хасина нь тус улсын анхны ерөнхийлөгч, 1975 онд алагдсан Шейх Мужибур Рахманы охин ажээ. Бангладеш Улс нь Пакистан Улстай эрх чөлөөний төлөө 9 жилийн турш дайн хийсний үр дүнд бие даасан улс болсон түүхтэй.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
Тэрбумтан Жефф Безос, Лорен Санчез нарын нууцлаг хуримын сонин хачин
“GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Ван Дэян: Монголын нүүрс Хятадын хойд хэсгийн гэрлийг асаадаг
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
Ардчилсан намын ҮБХ, Их хурал наймдугаар сард хуралдаж, намын дараагийн даргаа тодруулна
“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт эхэллээ