Б.Жаргалсайхан: Засгийн газраас авч буй арга хэмжээ сонгуульд зориулсан шоу болчих вий

Ц.Анударь / Улстөр

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-Улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдлын хүрээнд Засгийн газар тодорхой арга хэмжээг аваад эхэллээ. Таны хувьд Засгийн газраас гаргасан шийдвэр дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас авч буй арга хэмжээ сонгуульд зориулсан шоу болчих вий дээ гэж санаа зовж байна. Сонгуулиар далимдуулаад алдагдал, алдаа оноогоо Төр, засагт үүрүүлэх вий. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа гэдэг нь ойлгомжтой. Энэ хугацаанд манай нийт гадаад өр 30 гаруй миллиард ам.долларт хүрчихлээ. Ирэх оноос эхлээд эхний гурван сая ам.доллароо төлөх нь. Мөн бусад өр зээлүүд байгаа. Дэлхийн зах зээлд түүхий эд, эрдэс баялгийн үнэ эрс унах хандлагатай байна. Энэ нь эрэлт, хэрэгцээ багассантай холбоотой. Олон улсын бирж дээр нефтийн үнэ 76 ам.доллар байсан бол өнөөдөр 22-25 ам.доллар болсон байна. Түүнчлэн аж үйлдвэрийн бараа хийдэг түүхий эдийн үнэ 3-4 дахин уначихсан. Манай орны хувьд дотоодоосоо зах зээлд гаргаж байгаа ганц зүйл бол ноолуур. Ноолуурын үнэ мөн адил унаж байна. Одоо нэг зүйлийг ойлгох цаг болсон байх. Аж үйлдвэрээ өөд нь татаж байж энэ байдлаас гарна.

-Ноос ноолуурын эцсийн бүтээгдэхүүнийг Монголд боловсруулахад чиглэж, Засгийн газраас тодорхой хэмжээний зээлийг олгох тогтоолын төслийг баталсан. Энэ бодит дэмжлэг байж чадав уу?

-Энэ нь бодит дэмжлэг биш болчих гээд байна. ХХААХҮ-ийн сайд нь “Ноолуурын үнийг 100 мянган төгрөг болгоно” хэмээн дур зоргоороо ярьж байгаа харагдана лээ. Өнгөрсөн жил ноолуурын дундаж үнэ 60-70 мянган төгрөг байсан. Энэ жилийн хувьд ноолуурын үнэ 20-25 мянган төгрөг байна. 100 мянган төгрөгөөр зарна гэдэг бол үндсэндээ дөрөв дахин өндөр үнэ. Тэрийг авах хүн байхгүй байх. Ийм амьдралаас тасархай, зүйл байж болохгүй. Ноолуур бол хувцас хийдэг л бүтээгдэхүүн.

-Зээл олгоно гэж байгаа шүү дээ?

-Зээл авсан ААН-үүд эргээд зээлээ төлнө. Тийм учраас алдагдалтай бизнес хийж байгаа нөхцөлд яаж зээлээ төлөх вэ. Иймд зээл авахгүй гэсэн үг. Зах зээлийн үнээр явахгүй гэж байгаа бол үүний алдагдал болохуйц 70 мянган төгрөгийг улс гаргах хэрэгтэй.

ХӨНГӨН, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ УСТГАЧИХААД БҮГД ЖДҮ БОЛЧИХВОЛ ЭНЭ УЛС БАЛАРНА

-Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх шийдвэр гарсан. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар шийдвэр гаргаж байгаа нь зөв. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа яамдууд хариуцлагагүй хандаж байна. Ямар ч судалгаа, үндэслэл байхгүй арга хэмжээ зохион байгуулаад түүнийгээ Засгийн газраар санхүүжүүлэх гэж байна. Үүнийг далимдуулж, хавтгай идэж уусан, үрсэн ажил болох вий дээ. Дэлхийн зах зээлд ноолуурын ханш 25 мянган төгрөг байхад яаж 100 мянгаар зарах гэж байгаа юм бэ. Түүнчлэн ийм хэцүү үед аймаг, орон нутагт худалдан авалт, барилга барьдаг байдлаа одоо боль. Одоо илүү үйлдвэрлэл лүүгээ анхааръя. Жишээ нь, хүнсний үйлдвэрлэлээ өөд нь татах хэрэгтэй байна. Гадаадаас аль болох хүнсний бүтээгдэхүүн авдаггүй болмоор байна. ХАА, газар тариалан, жимсний аж ахуйгаа өөд нь татах хэрэгтэй. Ингэж чадвал бид гадаад улс орноос хамааралгүйгээр дотоодод хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой.

Бас нэг зүйлээс татгалзаасай гэж бодож байна. Энэ бол нефть боловсруулах үйлдвэр. Арван жилийн турш нэг баррель нефтийн үнэ 20-30 ам.доллар байх юм бол бид нефтийн үйлдвэр бариад ямар ч ашигтай ажиллахгүй. Гэтэл үүнд миллиард ам.доллар зарах гэж байна. Зээлээр шүү. Эргээд тэр зээлийг та бид төлнө.

“Мөнгөө буруу зарцуулвал бидэнд маш их сөрөг үр дагавартай. Энэ их ачааг ард түмэн л үүрнэ”

-2021-2024 онд манай улс маш их хэмжээний өрийг төлнө. Ийм үед хүүхдийн мөнгийг төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх нь Монгол Улсын эдийн засгийг хүнд байдалд оруулах юм биш биз?

-Мөнгөө зөв зарах юм бол хүнд байдлыг тойрох боломжтой. Буруу зарцуулвал бидэнд маш их сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш 5000-6000 мянгад хүрвэл юмны үнэ дагаад 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Иймд энэ их ачааг ард түмэн л үүрнэ гэсэн үг шүү дээ.

-ЖДҮ-ийг хөгжүүлэхэд анхаарвал одоогийн байгаа онцгой нөхцөл байдлын үед бодитой авах арга хэмжээ болно гэж үзэж байгаа?

-Засгийн газар хөнгөн болон хүнсний үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Эдгээр үйлдвэр нь жижиг үйлчилгээ болон цехүүдтэй хамтарч ажиллах тухай ярих хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш жижиг үйлдвэрлэл гэж байхгүй. Хамтарч, хоршиж ажиллах бүтцийг бий болгох хэрэгтэй. Хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрээ устгачихаад бүгд ЖДҮ болчихвол энэ улс баларна.

“НАМЫН УДИРДЛАГУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР МЭТГЭЛЦМЭЭР БАЙНА”

-Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах уриалга гаргасан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

- Зовлонгийн түргэн нь дээр биз ээ. Сонгуулиа хийсэн нь дээр. Сонгуулийн үеэр нөхдүүд их хэмжээний мөнгө тараах ажлыг хийх гээд байна. Энэ ажил эхэлчихсэн байна. “Надад саналаа өгөх юм бол өрийг чинь тэглэж өгье, машин зээлээр авахад чинь тусалъя, орон сууцтай болоход чинь тусалъя” гэх мэт бүртгэлийг гадуур явуулж байна. Тийм хэсэг бүлэг нөхдүүдийг нэр устай нь мэдэж байгаа. Удахгүй хууль, хяналтын байгууллагад өгнө. Түүнчлэн намын удирдлагууд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар мэдээллийн хэрэгслээр дамжуулан соёлтой мэтгэлцмээр байна. Сонгогчид хэн нь зөв, хэн нь худлаа ярьж байна вэ гэдгийг олж хараг. Иргэдээ “харанхуй” сонгуульд оруулж болохгүй. Энэ асуудлыг өөрчлөх хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:43

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:43

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:27:55

jEeqRx http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:31:56

Obrpum http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.26.195.92] 2020-04-06 07:44:21

90оноос хойш монголын төрд эрүүл оюун ухаантай зөв хүн байгаагүйн хор уршиг юм даа 30миллиард долларын өртэй улс хэзээ өрнөөсөө гарах уу хэзээ ч гарахгүй л болов уу эсвэл газар нутгаасаа хэсгийг нь худалдахаас өөр замгүй л байдалд оруулсан өнөөдрийг хүртэлх төрд байсан хүмүүс

Зочин [103.14.36.6] 2020-04-06 03:06:32

Жаргалсайхан больдоо чи, танай компани дотоодын зах зээл ноолуур авдаггүй биз дээ. Гаднаас ноос оруулж ирээд ноолуур гэж ард иргэдийг хуурдагаа хэзээ болих вэ?

22222жагаа [103.26.195.11] 2020-04-06 02:58:01

70 насны зөнөг Жагаа намбатай байж үз! Хөгширсөн хойноо хүүхэд нохойн доог боллоо!

зочин [103.242.44.80] 2020-04-06 02:03:50

Засгийн газрын хийж буй ажил сонгуульд шоу болно гэж ажилаа зогсоох юм уу. Хачин зүйл ярих юм. Ажилаа сайн хийж байгаа засгийн ажлыг үзэх сонирхолгүй юмнууд тэвчиж чадахгүй сандаралдсандаа юу хийхээ мэдэхгүй байгаа биз. Жагаа бол амнаас цаашгүй. Засаг ажлаа яаж явуулахаа Жагаагаас асуухгүй байлгүй дээ. Айлын нохой хуцаж л байдаг.

Зочин [122.201.31.96] 2020-04-05 06:04:35

Энэ засаг их юм хийлээ гэх юм яг юу хийж тэр нь ард иргэдэд наалдсан бэ, амьдрал дордлоо, өр ихэслээ, долларын ханш түүхэнд байхгүй ихээр өслөө, ажилгүйдэл, ядуурал маш ихээр нэмэгдлээ, юмны үнэ эрс өслөө, татввар нэмэгдлээ. Хийсэн ажил нт утааг багасгалаа. Мал өссөн, хуучин машин их болсон ийм л бна да

ШУДРАГА ЁС ЯЛНА [124.158.88.8] 2020-04-06 02:46:31

чи тонгол улс хөгжиж шудрага ёс тогтх вии гэж санаа зовдог авилгачин хулгайё нарын нэг байна тийм ээ. ОДОО ЧИНИЙ САНАА ЯВАХГҮЙ ЭЭ.

Зочин [202.70.33.242] 2020-04-04 09:30:40

МАНАН-гийн бас нэг еэвэнгийн талууд нэг иймэрхүү л байна даа энэ нөхдүүд сүүлийн 30 жил цор ганцхан хар амиа бодож улсыг барьцаалж өр зээл авч зөвхөн өөрийнхөө биенес үйлдвэрийг л хөгжүүлж хар амиа бодсоор МИЕЭ ЭБЭ мэтийг долоосоор өдий хүрлээ дээ хулхи худал хуурмаг бүтэхгүй гарууд засаг төр улс төрөөр нэг өлөн цөөвөр чоно шиг улилдаад л хоолоо олж идэхээр улайрсан хүн дүрстэй альбин чөтгөрүүд дүүрэн байна даа

Буруу Цолмон [103.10.23.106] 2020-04-04 08:46:50

Борлуулалт байхгүй бол үүлдвэрлэл зогсоно үнэ бол эрэлт хэрэгтцээ борлуулалтаар би болдог зүүль Монгол чууд бид бол цөөн хүнтэй зах зээл маш багтай улс Дотоод зах зээлээн хамгаалаж Үндэсний жэжэг үүлдвэрүүдээн дэмжэн хөнжүүлэж дотоод зах зээлээн ханхах хэрэгтэж үүгээр бид хэнийч гар харахгүй хүн бүр ажилтай өрөх бүр үүлдвэрлэгч болож чадахаас гадана үүлвэрэл хөнжөж орчин үеийн шаардлаг хангасан байгалын цэвэр бүтээхтүүн би болож дэлхийд гаргаж чадна Улс хамгийн их ашигтай дунд зэрэгийн газарын баялагаар эцийн бүтээхтүүн хийх үүлдвэрийг бариж байгуулах Хөдөө аж ахуйгаан хөнжүүлэх бэлчээрийг усжуулах усалгаатай хадлангийн талбайтай болгох Хүн амаан нутаг дэвсэргийн хэмжээгээр тараан байрлуулах ажилыг төр хийх хэрэгтэй Хотын өрхүүдийг газар хашаа байшанг нь зах зээлийн үнээр худалдан авч хөдөө орон нутагт гарч ажилах тодорой аж ахуй эрхлхэд нь удаан жилийн хамгийн бага хүүтэй зээл олгох хэрэгтэй Үүгээр бидний бүх асуудал шидэгдэнэ

Зочин [202.179.27.235] 2020-04-04 04:30:22

Хоёр үзүүртэй зүү.

Зочин [66.181.161.44] 2020-04-06 07:17:47

s

Бат [66.181.160.27] 2020-04-03 08:52:19

Хүрэлсүхийн засгийн газар маш их зүйлийг хийж шийдвэрлэж байгааг шудрага түмэн харж байна. Болдогсон бол бага зэргийн сэлгээ хийгээд энэ засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулмаар байгаа юм. Урдын засгийн газрууд ингэж ажилласан бол монгол улс үүнээс хамаагүй илүү хөгжих байсан байхаа. Хүмүүсийг юм хийж амжилтанд хүрч байгааг харсаар байж хараар будахыг хичээдэг нь лав л монгол зан биш шүү. Би үүнийг ардын намд хайртайдаа хэлж байгаа юм бишээ. Юм үнэнээрээ байгаасай гэсэндээ хэлж байна.

зочин [202.179.31.36] 2020-04-03 04:25:41

МАН г энэ сонгуульд битгий гарга ард түмэн л саналаа бүгд өгвөл эд нар гарахгүй явах хүнээр ачаа бүү татуул гэдэг биздээ эдийн засгийг улам доройтуулж байна .Зөв шиидвэр гараад хэрэгжүүлдэг биздээ эднар амлалт өгөөд шийдвэр нь гарахгүй дараа нь хойноос нь дутуу дульмаг зүйлиийг гаргаж бна, банкны зээл очихоор шийдвэрлээгүй бна .

Зочин [192.82.64.251] 2020-04-04 17:14:54

тэгээд хэнийг гэж Засаж залруулах юм байгаа лбайх зарим сайд нарыг солих ч естой байх МАН аасеер олигтой засаглах хучин одоохондоо алгадаа

Зочин [202.55.191.194] 2020-04-02 07:26:29

ХЭХЭ ЖАГАА СОНГОГДОХГҮЙ БИЗДЭЭ. САЙН АЖИЛ ХИЙВЭЛ ШОУ БОЛНУУ ЯМАР ХАМАА БАЙНА. ЯМАР ХИЙСЭН АЖЛАА СОНГУУЛЬ ДУУСТАЛ ХҮНД ҮЗҮҮЛЭХГҮЙ ДААВУУГААР ХУЧИЛТАЙ БИШ КККК

zochin [43.228.129.229] 2020-04-02 02:11:14

Энэ тэнэг өвгөнөөс битгий мэдээлэл авч байгаач өөрөө сайд гишүүн байх даа сайн юм хийхгүй юу хийж байсан юм. одоо нэг л их худлаа ярьсан эргүү өвгөн ш дээ

Иргэн [202.21.113.146] 2020-04-02 06:04:20

Сонгууль дөхөхлээр л гэнэт амь ордог юм . Хоосон ам шалдан гуя . Чи их хуралд сууж байхдаа юу хийсэн билээ .... баахан л худлаа чалчсанаас өөр юу ч хийгээгүй шүү ард түмэн мэднэ . Одоо та нарын хошгороонд орж хошгорох хүн байхгүй за

Zochin [172.58.92.192] 2020-04-01 23:31:22

Ene muu hujaa chinii unen dur esgej hoshin shogiin stsenaraar alialj baigaad ih hurald garchina gevel tui mai shuu chinii ue ongorson yasan tolgoi mine ah chine 1 muu luivarchin prokuror baij baigaad spirt eer maanii boloo bizdee muu avsandaa yasaa tomor utsaar helheed Zuaa Zuaa

Зочин 966 [192.82.76.78] 2020-04-01 15:57:24

Энэ өмхий ногооны ханшийгунгаж төгрөгийн ханшийг чангалах цаг нь яг одоо эрхэм эдийн засагчид ухаарах хэрэгтэй энэ хорвоогоор дүүрэн хэвлэмэл ногоон цаас ханш хүчтэй унаж ухаараач

Зочин [202.126.89.190] 2020-04-01 14:32:45

Жаргалсайхан гуай та 25 аас. 30000 аар авсан ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод хямдруулж зарахгүй шүү дээ. Битгий амин хувиа бодож байлда ард түмнээ. Бодмоор юм

ЗОЧИН [103.212.118.229] 2020-04-01 12:21:30

САЯ САНГИЙН САЙДЫН ЯРЬСНААР БОЛ ЕС-ЫН ЯРЬСАН 7 АРГА ХЭМЖЭЭ БОЛ ИХЭНХ НЬ ЕРНӨ ТЭГЭЭД ХУДЛАА, БҮТЭХГҮЙ, БИЕЛЭГДЭХГҮЙ БОЛЖ БАЙГАА ЮМ БНА ГЭЖ ОЙЛГОГДЛОО, НӨГӨӨТЭЙГҮҮР ЭНЭ 7 А/Х ЧИНЬ ХУУЛЬТАЙ, ХУУЛИАР ХЭРЭГЖДЭГ ЗҮЙЛҮҮДИЙГ ЗГ ХУУЛИАС ДАВСАН ТОГТООЛ ГАРГААД ХЭРЭГЖҮҮЛЧИХДЭГ НЬ СОНИН, СОНГУУЛИЙН ШОУ БИТГИЙ БОЛЧИХООСОЙ ДОО.

zochin [202.126.88.129] 2020-04-03 14:57:58

Hvrel svhin songuulin shou.4 jil hiigeegvi yma.ireh 4 jild hih ym genee.ingej ard tvmnig huurahgvie

Зочин [59.153.113.31] 2020-04-01 11:38:55

Болд Жаргалсайхан Батзандан шиг хүмүүс энэ төрд хэрэггүй . Төр засгаас хийж хэрэгжүүлж байгаа ажилыг үгүйсгэж байдаг хүмүүс улсын хөгжил ард түмний сайн сайхан амьдралын төлөө засагийн ажилыг үгүйсгэж явдаг Шинэ намд төрд ажиллах мэдлэг боловсролтой залуучууд хэзээ ч энэ намд ороохгүй

zochin [202.9.40.42] 2020-04-01 11:18:35

Tuuhii edee kg tutamd 100.0 aar avaad etssiin buteegdhuunee hedeer zarah uom.Hen ter unetei nooluuriig chinavah uom.30 ger bul.76 gishuuniihee toogoor l uildverle.

dejid uul [202.9.47.0] 2020-04-01 11:11:59

yahab dee

уншигч [202.126.89.189] 2020-04-01 10:48:06

Жагаа ах минь одоо Ардын Намд орчихоо. Тань шиг хүн энэ намд байхад хэрэгтэй байна. Энэ сонгуульд Хүрэлсүх намаараа ялах нь тодорхой болчихлоо. Нэр хүнд нь маш их өсөж бна. Бусад нам эвсэлүүд бүр боож үхэх нь цаана чинь. Та бусадтай нийлж далбигналгүй ардын намын гишүүн бол. Их хуралд оръё гэж бодож байвал шүү дээ

Зочин [202.126.89.52] 2020-04-02 17:01:07

Жагаа ах МАН- д орохгүй байхоо. 1- рт Алсыг хардаг, 2- рт аялдан дагалдагч аймхай бялдууч хүн биш болохоороо ийм юмнуудтай нийлэхгүй.

MOGEUH [202.55.188.41] 2020-04-01 10:24:28

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

MOGEUH [202.55.188.41] 2020-04-01 10:23:26

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

зочин [202.126.89.134] 2020-04-01 09:50:33

Жахгалсайхан гэж зөнөг луйварчинг дэмжих хүн гэж байхгүй ! ха ха ха

Z [98.169.35.210] 2020-04-01 09:20:14

Ene ovgon odoo icheesei, ochnoon olon jil tor bariltsaj baihdaa olon um dongosch mundag hun boloh gej changa duurgarch, ooriin company-n horongoo nelegduulj, ehneree solisnoos oor dorvitoi ajil hiigeegui gedgiig chini bid medne. Ajlaa hiij bgaa humuusiig muulah umaa olj yadah umaa ene teneguud. Bi l lav ene hun yaduust tusallaa, niigemd sain saihan zuil hiilee gej sonsoogui um bna

Зочин [192.82.68.104] 2020-04-01 09:17:41

ХХААХҮЯ-ыхан үылдвнрүүдээ мэддэггүй ,хобоодынхоо удирдлагуудтай асуудлаа ярьдаггүй агаарын шийдвэр гаргадаг нь харагдлаа одоо батлагдана.Үүгээр ер.сайд нь яриад л явж байдаг ,шалихудлаа мэдээлэл өгөөд худлаа яриулаад албаар нэр хүндийг нь унагаж байна даа.100 мянга бол хэзээ ч биелэхгүй .Ноолуур з.з-ийг тодорхойлдог Итали,иэнхи хэрэглээг нь бий болгодог европ ямар байдалд орж байгааг тооцож үздэггүй юм бхйхдаа үүнийгээ мэддэггүй бол мэргэжлийн холбоодтойгоо хариаг асууж бай л даа.Жагаагийн ярьж байгаа үгэн шүү дээ.Одоо ичсэн хүн хүн ална гэгчээр хэдэн үйлдвэрүүдээ нугаслах юм яриад зогсож бна шүү дээ манай яамныхан.

Зочин [192.82.64.251] 2020-04-04 17:18:05

Улаан гэдэг мал донгосч цаанаа еер луйвар зангаа гарагаж байна

Зочин [202.179.31.63] 2020-04-01 07:13:14

Жагаа бизнес сэтгэлгээтэй хүн учир ерөнхийдөө зөв ярьж байна,анхаарах урьдах алдаагаа засах,амьдралд буусан,оносон шийдвэр гаргах гэдэг нь зөвсанаа шүү.Зүгээр л 100,0 мянга гэж ярьж суталдах нь нэг хэрэг харин хэрэг дээрээ яах вэ гэдэг нь байгаа гм дахин дахин нягталж бодож шийдвэр гаргах нь ард түмэндээ иргэддээ тустай юмсан.

зочин [150.129.140.27] 2020-04-01 05:35:34

энэ нэг өөрийн үнэмшил зорилгогүй хөгшин төгцөг АНын далбайнд гишүүн болчоод эргээгээд шаварт орход нь нулимж орхисон. Тэр өдрөөс эхлээд карьер чинь дууссан. АНаас нүүрээ бууруулбал хол явахгүй. ТӨрд АН МАН аас өөр нам төр барьж чадахгүй. АН гарахгүй бол МАН гарна МАН гарахгүй бол АН гарна. Ийм л хувь тавилантай. Үнэн ба зөв нам Шинэ гэх худлаа нэртэй нам БНН гараад 40 удаа ЗГаа огцруувлах уу? МАХН Энхбаяр хулгайчаа ерөнхий сайдаа ахиж болгох уу үгүй шүү. Одоо АН аа сонгомооргүй байвал МАНаа сонг МАНаа сонгмооргүй байвал АНаа сонгоцгоо. Өөөр дэвшилтэт сонголт алга. Гаагүй ганц нэгийг нь дагаад золбин юмнууд орж ирүүлмээргүй байна. Гүйцээ

Наранцэцэг [202.55.188.38] 2020-04-03 00:43:05

Үнэн шүүдээ жижиг ч гэсэн хүнсний үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэйшдээ өөрсдөө хийцгээёлдээ алийн бүгд импортлогч орон байх гэсиймбэ ёрн Жагай ах заавал улс төрд гарж байж өөрийхөө зорилгыг биёлүүлэх хүнүү надаас эхлээд жижиг ч гэсэн хүнсний үйлдвэр эрхэлдэг хүмүүс зөндөөл байнашдээ та ёрн бүх үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээ бүртгээд байгаа хэдэн төгоөгөө хүүгүйгээр нэгнийгээ дэмждэг тогтолцоог зохион байгуулаач ёрн бид нэгнийгээ дэмжиж яагаад болдгүй юм бэ гадаадад өвчин зовлон гарлаа энтр гээл мөнгө хандивлаж онгирж байхаар нээрээ нэгнийгээ дэмжээд явхад болохл асуудалшүүдээ

Зочин [202.126.89.140] 2020-04-01 04:54:26

Benzinii une har ayandaa l nam unasan.. 7-t orokh yosgui. 800-1000 tugruguur unaval Zasgiin nodlogo gej oilgon bolno.

Зочин [202.126.89.46] 2020-04-01 04:12:25

Энэ ясан толгой тэнэгийг л дахин сонгож болохгүй шүү

иргэн [103.242.47.138] 2020-04-01 03:20:15

явах хүнээр ачаа бүү татуул сонгууль хойшилж тэнэгтэхгүй байлгүй дээ

Зочин [103.68.107.22] 2020-04-01 02:54:18

Эргүү Хүүк угаасаа л шоу л хийгээд байгаа ш дээ. Нээх эх оронч ард түмэндээ хайртай хүн гэж харагдах гэж 3 сая зүгээр байсан иргэдээ Корона-Вирус ийн аюулд унагасан нь үнэн ш дээ. Энэ аюулт тахалаар далимдуулж сонгуулийг ямар ч сурталчилгаагүй болгож байгаад бүх луйварыг ашиглаж өөрсдөө гарах сонирхолтой байгаа нь үнэн ш дээ. Ард түмэн тэнэг биш ш дээ. Аль эрт сонголтоо хийцэн байгаа МАН лав биш. Нэр цэвэр боловсролтой сайхан залуучуудаа гаргах хэрэгтэй. Тэгээд АН, МАН-д байгаа бас нэр цэвэр гайгүй хүмүүсийг нь гаргачуул тэгээл боллоо. За тэгээд МАН-д лав одооний гишүүд болон Хүрэлсүхийг бол сонгоод дэмии шүү ард түмээн !!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [103.57.95.181] 2020-04-01 03:58:09

yamar ch bolocrolgui mal Curelsux, Xotgor shanaga idsen Xurelbaatar nar uter turgen zailaachee toroos. Ta 2 mal uls ornii bodlogo todorxoilno gej uo baix beeedee. ooriin ax duuseer ooriigoo tagnuulsan gej baaxan xudlaa yariad zaliar tord garsan booosontsor bol Xurelsux, bogsig ni dolooj said bolson xulgaich bol Chmediin xulgaich golog Xurelbaatar ed nar zailax yostoi

Zochin [202.131.243.118] 2020-04-01 03:13:47

ЗӨВ дэмжиж байна.

Зочин [103.212.119.251] 2020-04-01 02:47:48

Дандаа засаглаж байгаа намыг долоодог хулгайч Н. ЭНХБАЯРтай хөтлөлцөөд далд ор

Зочин [66.181.191.242] 2020-04-01 02:46:30

Жаргалсайхан чи олон жил том дугар ч сүржигнэлээ одоо боль. Монголчууд ийм хүнийг муу хүний дуу их, мухар үхрийн зовлон их гэж зүйрлэдэг юм.Чи УИХ-ын гишүүн, ҮХ-ны сайд байхдаа юу хийсэн бэ? Бараг л онигоо болоод өнгөрөө биздээ. Жасрай гуайн үед Засгийн газраар барьцаа гаргуулаад Японоос олон сая доллар зээлж, төлөхгүй хугацаа хэтрүүлж, татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх гэж шогтож байснаа мартсан уу. Ер нь чи төлсөн юмуу... Би гээр өвчилж, бурууд нүд сохор, буянд гар мухар та мэтийн үг чинь олдоод үхэр чинь холдсон юм бишүү. Буян Жагаа биш буруу жагаа болоод удаж байгаагаа эргэцүүлэн бод. Айлгаж тунирхаад байгаа ч юм шиг албан тушаалд шунаад байгаа ч юм шиг, аль нэг намтай нийлж төрийн толгойд гарах гээд байгаа ч юм шиг ёстой л нөгөө олон санаат оргож чаддаггүйн үлгэр болж байна шүүд ээ. Монголчууд чиний хувийн бизнесийг дэмжиж, УИХ-д сонгож, сайд болгож үзлээ гэвч хөл чинь дөрөөнд, гар чинь ганзганд хүрэхгүй юм байна, хүний зэрэгт хүрэхгүй юм байна гэдгийг мэдэрчээ. Ухаараач!

Зочин [103.212.119.251] 2020-04-01 02:46:18

Ирэх 4 жилд өнгөрсөн 4 жил шиг байхыг хүсч байгаа хүн байна уу байгаа бол МАН-ыг сонго

Зочин [139.5.218.72] 2020-04-01 02:27:58

ЗГ зарим татварыг нэмэх хэрэгтэй байсым төсвийн алдагдлаа арилгахгүй бол улам хямарч ядуурах нь дамжиггүй

Zojin [202.126.89.226] 2020-04-01 02:26:56

Nooluur hyamdrahgui bolohoor shees ni goojloo yu huvia bodson bertegchin

Хүүжгээгийн 7 молиго уу [66.181.184.47] 2020-04-01 02:00:39

Хүүжгээгийн 7 молиго ш дээ. Нэрийн доор дураар мөнгө зувчуулах хазаар гүйлгэх араншин нь хөдлөхвий . Намууд хянаж тэр УИХ-шиг юмыг нь ажлаа хий гэж шахаж шаардахгүй бол ч цаг үнэхээр хэцүү цөвүүн болж ирлээ шүү. Засаг маань хойд эхийн үнэн нүүр царайгас харуулж өөрсдийгөө л тойглодог зан нь ужгиран эдгэршгүй шатандаа орчихсон онош гарахвмй дээ . Намууд eрөнхийлөгчтэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулах хэрэгтэй дээ

uuchlaarai [202.126.88.179] 2020-04-01 03:37:27

Hvrelsvhiin zg shig sain ajillasan zg bhgvi shvv umnuhuu martchih um ytaagaa har naad zahiin jishee ene

Zochin [66.181.161.39] 2020-04-01 01:59:17

Үндэсний үйлдвэрээ монголчууд маш сайн дэмждэг гэтэл ногоочид арайл дэндүү өндөр үнэтэй ногоогоо зардаг мах ялгаагүй гадаадаас л ногооны үрээ авдаг манай хөрсөнд л тарьж ургуулдаг үнэ дээр зохицуулалт хиймээр бдг шүү

zochin [203.91.116.119] 2020-04-01 01:51:50

Unen helsen baina. Mongol uls 3 han say huniihee hunsnii heregtseeg dotooddoo hangah buren bolomjtoi. Uund tor zasgiin hatuu bodlogo heregtei. Importoor orj irj baigaa geniin oorchlolttei, eldev yanziin hortoi buteegdehuuniig oruulahiig zogsooj, hudoo aj ahuin buteegdehuunii bolon mal aj ahui, gazar tarialan, hunsnii uildveruudee demjij hugjuulehed gol anhaarlaa handuulah ni zuite. Namuudiin songuuliin muriin hutolboruuded ireeduitei bodlogo, chiglel haragdahgui baina. Nugoo l hooson ulger8 uria loozon...

Зочин [202.9.47.31] 2020-04-01 01:31:21

Бүгд хувиа бодогчид

зочин [64.119.24.162] 2020-04-01 01:25:59

хувиа хичээсэн атгаг санаатай иймэрхүү нѳхѳдүүд сонгуулиар намууд хэрүүл хийж байх хооронд завсар зайгаар нь гарчих санааархал маш их бий шүү.иймэрхүү санаархалтай нѳхѳд бол жагаа.гүнбалай.м.энхсайхан.алтай.цэнддоо.мэтийн олон этгээдүүд бий дээ.эд нар бол жинхэнэ эх орноо ард түмний тѳлѳѳ гэсэн сэтгэлтэй этгээдүүд биш шүү.ийм этгээдүүд завсрын гайнууд л болдог юм.ард иргэд саналаа хэнд ч ѳгч болохгүй.эх орноо ард иргэдээ гэсэн сэтгэлтэй хүмүүс цаанаас л ѳѳр нүдэнд тусдаг яриа хѳѳрѳѳ нь алдаа багатай байдаг даа.

Зочин [192.82.64.251] 2020-04-01 01:25:44

ярих яах вэ

unen bn [64.119.25.214] 2020-04-01 01:20:35

unen shui, MAN g hurdan buulgaya....

Зочин [59.153.113.218] 2020-04-01 01:05:56

Үнэн л ярьж байна. Баярлалаа.

Зочин [202.126.89.187] 2020-04-01 00:53:15

za tenegt balai soliotoi um

Иргэн [192.82.64.220] 2020-04-01 03:08:48

Монгол Улсын нэг жилийн төсвийн орлого, зарлага 5 их наяд орчим байдаг, энэ жил төсвөө 7 их наядаар батласан. Учир нь энэ жил сонгуулийн жил, бас 7 сард Хятадын Ардын банкнаас авсан 2 их наядын зээлийг төлнө. Төсвийн орлогоос 2 их наяд дутаж байгаа. 2 их наядаа олох гээд бас л зээл хайгаад гүйнэ. Энгийн үгээр бол бүтэн 6-н сарын цалингаа зээлд өгөөд өдөр дутмын зардалд огт байхгүй бүтэн 6 сарын цалин чинь дахиад хэрэгтэй болно. Улсын зээл 30 их наяд энэ зээлийг төлөх мөнгө байхгүй. Хүрэлсүхийн ярьсан хурал дээр сангийн сайд дэлхийн банкнаас 700 сая ам.долларын зээл авахаар тохиролцсон гэсэн, нэмж авахаар ярьж байна гэж хариулсан. Энэ жилийн төсөвтэй тэнцэх 5.1 их наядын мөнгийг зээл авч бэлэн мөнгө, зээл байдлаар тараах нь. Монгол Улс зээлээ зээл авч л төлж байгаа. Энэ өмнөх сонгуулиар их ярьсан 27 их наядын зээл 30 их наяд болсноор харагдана. Одоо дахиад улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх шахуу 4 их наядын зээл авах нь. Их мөнгийг улс төрчид төлөхгүй гэтэл хэсэг хэсгээр төлөх хугацаа нь болсон, их хурал нийгмийн даатгал, татвар нэмж, тэтгэврийн нас нэмсэнтэй адил бид л төлнө.


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.