Өнөөдөр Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэгээр 255 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 255 том хүн, 6 нярай хүүхэд эх орондоо ирлээ. Дээрх иргэд БНСУ-д "COVID-19" халдварын шинжилгээнд хамрагдсан бөгөөд бүгдийнх нь хариу сөрөг гарсан байна.
Нислэгийн явцад МХЕГ-ын хоёр улсын байцаагч зорчигчдын халууныг хэмжиж хяналт тавьж, тандалт хийжээ.
Зорчигчдын 11 нь өөр улсаас Сөүлээр дамжин ирсэн учир ХӨСҮТ-д, 24 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт, үлдсэнийг нь амралтын газарт 21 хоног тусгаарлаж, давтан шинжилгээ авах юм.
Тус агаарын хөлөг зорчигчдоос гадна 3.8 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжүүд багтсан байна.
Ташрамд дурдахад, Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 13:05 цагт Улаанбаатараас хөөрсөн бөгөөд маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 цагт Токиогоос хөөрч 13:05 цагт Улаанбаатарт ирэх төлөвтэй байна. Тус нислэгээр 255 хүн ирэхээр суудлаа баталгаажуулжээ.
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав
ЧУУЛГАН: "Иргэд гудамжинд зодуулж, хутгалуулж, хуулийн байгууллагын эрүү шүүлтэд өртөж байна"
Монгол судлал Монголын саятнууд, тэрбумтнуудын нэрээ мөнхлөх боломж, сонирхол