Б.Лхагвасүрэн: Төгрөг-юанийн своп хэлцлийн хугацааг энэ оны долоодугаар сард сунгах хэлэлцээр хийж байна

Ц.Анударь / Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.03) БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Виньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс болон БНХАУ эдийн засгийн гүн гүнзгий хамтын ажиллагаатай болохыг онцлоод, Монгол Улсын хувьд нийт экспортынхоо 90 гаруй хувь, импортын 40 гаруй хувийг БНХАУ-тай хийдэг гэв. Мөн 2011 оноос эхлэлтэй БНХАУ-ын Ардын банк болон Монголбанк хоорондын төгрөг-юанийн своп хэлцлийн хугацааг 2020 оны 7 дугаар сард сунгах талаар яриа хэлэлцээр хийж буй талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2016 оны төгсгөлд дефолтын эрсдэлд орж хүндэрсэн байсан ч 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд эдийн засгийн өсөлт тогтворжиж, инфляци Монголбанкны зорилтот түвшинд нийцтэй байхын сацуу ГВАН нэмэгдэж, ханш тогтвортой байгааг дурдав.

Дэлхий нийтийг түгшээж буй “Ковид-19” вирустэй тэмцэхэд зориулж, Монголбанкны ажилтнууд Хятадын ард түмэнд сайн санааны хандив цуглуулсан байсныг Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Элчин сайд Цай Виньруйд уулзалтын төгсгөлд гардуулан өглөө.


Сэтгэгдэл

зочин [66.181.177.53] 2020-04-06 11:43:25

Хандиваар шоу хийхээ бол.. емне нь 30 мян хониор....

irgen [202.9.40.42] 2020-04-03 11:08:29

Ene neg eerch muursan hun odoo zeeliin huug tuushtai buurulj chadahgui bol oģsor.Zeel hoishluulaad yadag uom.Gol n huu ender bolhoor ard tumen tuildaj bn.Huugee l tuushtai buuruul.Itopekiin zeeliin huu delhiid bhgui ender.hereglej bga shathuun bas ender ard tumen yaj amidrah uom.

г [202.72.247.58] 2020-04-03 06:40:16

Зол болсон мөнгө

Зочин [139.5.218.72] 2020-04-03 06:33:58

Золжаргалын тавьсан өр


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.