Д.Нямхүү: Токио-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Дэлхийн 209 орон коронавирусийн халдвар тархаж 67 мянга гаруй хүн нас барсан байна.
Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь эдгэсэн, 12 иргэний эмчилгээ үргэлжилж байна. Ажиглалтад 2,334 хүн байгаагийн дотор архаг хууч өвчтэй 33 иргэн байгаа.
Дэлхий дахинд бүртгэгдээд буй сая гаруй тохиолдлын 40 хувь нь хаанаас халдвар авсныг тогтоож чадаагүй байна. Тиймээс гарын ариун цэврийг үргэлжлүүлэн сахих хэрэгтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна" гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Испани улсад шинэ халдварын тоо 7.200-р нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 11-нд дуусах ёстой байсан онц байдлыг үргэлжлүүлэн сунгах болсон. Халдварын тохиолдол буурахгүй байгаа Итали улсын Ламбарди мужид иргэд гэрээсээ гарахдаа заавал амны хаалт зүүх эсвэл ам, хамраа битүүлсэн ороолт алчуур зүүхийг үүрэгжүүлсэн байна.
Япон улсад шинээр 118 хүний халдвар бүртгэгдсэн бөгөөд иргэд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа нь санаа зовоож байгааг мэдээлсэн. БНХАУ-д шинж тэмдэгдэггүй нийт 1,024 тохиолдлыг бүртгэсний 47 нь сүүлийн хугацаанд бүртгэж эмнэлгийн хяналтад авсан байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Г.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан. "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 169 хүн Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, "Зүч" зочид буудалд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн 26 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.



































































Украины цэргүүд Селидовод 130 хүнийг бууджээ
Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт боллоо
Замын-Үүд суманд газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулна
Засгийн газар “Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд онцгой анхаарна
Н.Учрал: “Бид” гэх хамтын сэтгэлгээгээр хандах нь эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
Голомт банк Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Ардчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс
Хятад, Орос, Иран улсууд тэнгисийн цэргийн сургуулилалт хийж байна