Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг 1 дүгээр гудамжинд иргэн дөрвөн настай Э хүү гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон юм.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын албаныхан гуравдугаар сарын 22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авснаар эрэн хайх ажиллагааг 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоогоод байв.

Харин эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр дахин эхлүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашин, 2 завь, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан 20 иргэн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 2 завь, 6 автомашинтай дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас “Дүгэрээгийн тохой” гэдэг газар хүртэл 22 км-т усанд завиар урсаж, 7 метрийн гүнд 8 удаа шумбалт хийсэн.

Хангал сумын "Жарамхайн цөөрөм" гэдэг газраас "Шаврын гол" гэдэг газар хүртэл "Сэлэнгэ" голын эрэг дагуу 16 км-т явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоожээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.48] 2020-04-13 10:05:35

Энэ Алтанцэцэг Сэлэнгийг минь басч байж үйж үхэх нь дутаад байгаа юм байх даа. Сэлэнгэ мөрөн шүү дээ.

Зочин [172.58.143.8] 2020-04-13 03:20:02

Selenge moron gedeg yum malaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.