Б.Болор: Цахимаар мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг этгээдийг илрүүлсэн

Н.Алтанцэцэг / Хууль

Цахим гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд өсвөр насны хүүхдүүдийн дунд зүй зохистой цахим хэрэглээг бий болгох, эрх зүйн мэдлэгийг сайжруулах, цахим халдлагаас өөрийгөө хамгаалах, эцэг эхчүүдийн хяналт, оролцоог дээшлүүлэх хэрэгтэй. Мөн иргэд цахим хаягийнхаа нууцлалыг маш сайн хангах шаардлагатай байна.

Цахим гэмт хэргийн талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Болортой ярилцлаа.

-Сүүлийн үед иргэд цахим гэмт хэрэгт нэлээд өртөж байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Цахим гэмт хэргээс болж хохирсон иргэдийн тоо буурахгүй байна. Энэ талаар ирж байгаа дуудлага мэдээлэлд цагдаагийн дүн шинжилгээ хийгээд үзэхээр ихэвчлэн үйлдэгдэж байгаа төрөл нь фэйсбүүкээр хоорондоо танилцдаг. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд бие биенийгээ бүрэн мэдээгүй байж, тухайн фэйкбүүкийн зурагт хууртагдаж, танилцах тохиолдол нэлээд байдаг. Иймээс өсвөр насны хүүхдүүд хохирогч болох тохиолдол цөөнгүй байна.

ИРГЭД ФЭЙСБҮҮКИЙНХЭЭ НУУЦЛАЛЫГ МАШ САЙН ХАНГАХ ХЭРЭГТЭЙ

Мөн онлайнаар захиалга хийдэг. Гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүд онлайнаар бараа, бүтээгдэхүүн захиалж авдаг. Тухайн байгууллагаас “манай данс руу урьдчилгаа 30 хувийг хий, дараа нь үлдсэн мөнгөө хий” гэдэг. Ингээд хүмүүс бүх мөнгөө 100 хувь хийхгүй юм чинь боломжтой юм байна гэж бодоод, хэлсэн 30 хувийг нь шилжүүлдэг. Гэтэл тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа тухайн захиалсан бараа бүтээгдэхүүн ирдэггүй. Иймэрхүү байдлаар цахим гэмт хэрэгт өртөх магадлал өндөр байна. Мөн иргэд төрөл бүрийн сонжоо руу нэвтэрч ордог. Тухайлбал, та хэдэн хүүхэдтэй болох, та хэдэн жилийн дараа ямар царай зүстэй болох вэ гэх мэт. Сонжоо руу орохоор нууц дугаараа өгөх агуулга бүхий зүйл гарч ирдэг. Тухайн зүйлийг үзэж харахыг хүссэн хүмүүс нууц дугаараа хийж, тухайн холбоос руу нэвтэрч ордог.

Энэ нь нэг талдаа сонирхолтой мэт боловч нөгөө талдаа тухайн хүнийг асар өндөр эрсдэл оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө бүх нууцлалаа бусдад алдах эх үүсвэр болно. Иймээс иргэд үүн дээр маш анхааралтай байх хэрэгтэй байна. Мөн сэжиг бүхий программ руу нэвтэрч орохгүй байхаас гадна өөрийн фэйсбүүк нууцлалыг маш сайн хангах хэрэгтэй. Хүмүүс мартахгүй гээд амархан тоогоор фэйсбүүкийнхээ нууц дугаарыг хийдэг учраас мэдээллийг хууль бусаар олж байгаа хакеруудад олоход амар хялбар байдаг. Иймээс фэйсбүүкийнхээ нууцлалыг маш сайн хангах хэрэгтэй.

-Фэйсбүүкээ хакердуулсан тухай тохиолдол, гомдол хаанаас гарах вэ. Гарсан гомдлыг хэд хоногийн хугацаанд шийдэх боломжтой вэ?

-Монгол Улсын иргэн өөрийн зүй ёсны эрх ашиг зөрчигдлөө гэж үзвэл цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрхтэй. Цахим мэдээ, мэдээллийн аюулгүй байдлын гэмт хэрэгт өртсөн тохиолдолд харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлоо амаар болон бичгээр гаргаж өгнө. Мөн Эрүүгийн цагдаагийн албаны тавдугаар хэлтэс буюу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдлоо гаргах боломжтой. Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг ажлын тав хоногт шалгадаг. Шаардлагатай тохиолдолд 14 хоног сунгаж, гурван шийдвэр гаргадаг.

  • Нэгдүгээрт, хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэнэ,
  • Хоёрдугаарт хэрэг бүртгэлт үүсгэхээс татгалзалдаг.
  • Гуравдугаарт харьяаллын дагуу шилжүүлдэг.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙГ БАЙНГА ЗОХИОН БАЙГУУЛАХ, ДАВТАН ҮЙЛДСЭН ТОХИОЛДОЛД 12 ЖИЛ ХҮРТЭЛХ ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛНЭ

-Цахим хаягийг нь хакердаж, мөнгө аваад баригдсан тохиолдолд тухайн этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг заалт байгаа. Цахим мэдээ мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн заалт нь 26 дугаар бүлэг байгаа. Компьютерын дотоод сүлжээг ашиглаж, тухайн хүний мэдээ мэдээллийн аюулгүй байдалд халдсан тохиолдолд зургаан сараас гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг. Цаашлаад цахим гэмт хэргийг байнга зохион байгуулах, давтан хийх, улсын онц чухал мэдээ, мэдээллийг агуулсан компьютерт нэвтэрч, цахим гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэхээр хуульд заасан.

ЦАХИМААР МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖ, 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ДҮЙЦЭХҮЙЦ ЗҮЙЛИЙГ БИТҮҮМЖИЛСЭН

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг ихэвчлэн амар хялбар аргаар мөнгө олох гэж үйлдэж байна. Сүүлийн үед гадна цахим мөрийтэй тоглох тохиолдол гарч байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн үед цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа хэргүүд нэлээд их өсч байгаа. Энэ гэмт хэрэг нь бусад гэмт хэргээс хор аюул ихтэй учраас цагдаагийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг дээр хараа хяналтыг сайжруулж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт өртөж, тоглож байгаа этгээд их хэмжээний өр төлбөрт орох өндөр эрсдэлтэй.

Богинохон хугацаанд их мөнгө олж чадна гэсэн итгэл дээр үндэслэж, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Ихэвчлэн аз сорьсон шоо, хөзөр зэрэг тоглоомыг тоглож байна.

Цахимаар мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг этгээдийг илрүүлсэн. Цагдаагийн байгууллагад 2020 он хүртэл хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 655 зөрчил бүртгэгдсэн. Үүний 363 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн байгаа. Харин 292 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шалгаж, торгуулийн арга авч шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллага цахимд орчинд үйлдэгдэж байгаа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нийт 46 вэб хуудас, 132 фейсбүүк, пэйж акаунт, гар утасны апплэкеэшнг илрүүлж Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоож хаах арга хэмжээг авч нэр бүхий 25 сайтыг ажиллуулж байсан иргэдэд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж бэлэн мөнгө 250 сая төгрөг, макбүүк гурван ширхэг, нөтебүүк 27 ширхэг,процесор 31 ширхэг, Хаан банкны пост машин долоон ширхэг компанийн бичиг баримт гэрээнүүд дасны хуулга, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй байсан 490 сая төгрөгийн өртөг бүхий зургаан орон сууц 200 сая гаруй төгрөг, гурван тээврийн хэрэгсэл, хадгаламжийн дансанд байсан 830 сая 200 мянга төгрөг нийтдээ 1,9 тэрбум төгрөгийн дүн бүхий эд хөрөнгө, дансан дахь мөнгийг битүүмилсэн. Мөрдөн шалгах ажиллагааг хийхэд дээрх этгээдүүд нь иргэдийг амар хялбар аргаар мөнгө олох хүсэл сонирхолыг ашиглан богино хугацаанд их хэмжээний ашиг олж, үүгээрэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд байгуулан мөнгө угаа гэмт хэрэг давхар үйлдсэн болох нь тогтоогдон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Он гарснаас хойш цахим хэргийн илрүүлэлт ямар байсан бэ?

-2020 оны эхний улирлын байдлаар цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгэгдээд шалгагдаж байгаа 34 хэрэг байгаа. Үүнийг өнгөрсөн 2019 оны эхний улиралтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 2019 оны эхний улиралд 16 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгагдаж байсан. Энэ гэмт хэргийн өссөн шалтгаанд иргэдийн гэнэн итгэмтгий зан нөлөөлж байгаа. Иймээс иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:48:18

QWRul1 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.176.241] 2020-04-26 02:13:09

huvtsasnii goluud ih boljee

shit [59.153.85.77] 2020-04-25 20:10:11

Shonojin huhuulj honmooor shan damshig bhchnwee

Zochin [76.28.228.54] 2020-04-25 13:26:21

Ene budmal hazgai helt baria yu esvel tsagdaa miss yumuu

Мөнх [202.126.89.61] 2020-04-25 11:57:30

Цахимаар юм бол тоглож л байгуу дээ. Бөөгнөрөл үүсгээгүй, гэртээ уйдсан хүмүүс уйдаагаа л гаргаа биз. БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР САХЛАА БУДНАА... ГЭЖ

Зочин [103.57.92.157] 2020-04-25 11:22:00

Mongoliin shuuh iim l archaagui bna daa. Heden sard garsan hereg bilee. Barag jil bolj baihad shiidej chaddagui. Ajlaa hiihgui hen mongo ogoh bol gej haraad baigaa um shig setgegdel torj bna

sugar [182.160.37.59] 2020-04-25 05:22:50

yamar tsarailag ohin be. turiin ajild ni amjilt. uzuuleed uguurei. hudaldagdaj dollhgui shuu ohin mini

Зочин [192.82.71.82] 2020-04-25 11:48:42

Nigger

Зочин [202.126.88.58] 2020-04-25 07:24:15

tsarai harj avdag yum bishuu ugaasaa tsagdaagn darga nar

Зочин [64.119.20.51] 2020-04-25 05:16:48

Хаах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд маш их өртөж бна шүү дэ. Эцэст нь сэтгэцийн хямралтай болж дуусаж бна.

zochin [192.82.76.68] 2020-04-25 04:59:14

tsahim togloomiig haaj horih tusam l ulam dordono bvgd muriitai toglodogch vum bish tsuuhun l toglodog bh harinch chuluutui bh heregtei horilo haalaa geed deerdehgvi

Зочин [202.9.46.30] 2020-04-25 11:10:50

Харин тиймээ. Мөрийтэй тоглоом бүх улсад байна шүү дээ.

Зочин [202.9.46.219] 2020-04-25 00:56:22

Yu gesen ug be pokerstars neelttei bga bainga l toglodog sh de


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.