С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болоход бэлэн болжээ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болоход бэлэн боллоо. Тус номыг С.Цогтсайхан агсны төрсөн ах С.Майнбаяр эмхэтгэжээ.

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний бичиг соёлын өдрүүд тохиодог. Тиймээс ч энэ өдөр ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэр бүл, найз нөхөд нь хүндэтгэн дурссан юм. Мөн энэ үеэр гэр бүл, төрөл төрөгсөд, найзууд, журмын нөхөд нь хамтран "С.ЦОГТСАЙХАН САН"-Г үүсгэн байгуулах болсон тухай дуулгалаа.

image

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Цогоогоо би хэзээ ч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэж боддоггүй. Цогоо миний хувьд одоо ч амьд хэвээрээ. Тэр хэрвээ өнөөдөр энх тунх байсан бол 60 настай байх байв. Ардчиллын үйл хэргийн төлөө хамтдаа тэмцэж, залуу халуун насаа зориулж, алдаж, онож, инээж, цалгиж явсан найз минь миний сэтгэл зүрхэнд 30 настай Цогоо хэвээрээ мөнхөрсөн" гэсэн юм


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.50] 2020-05-05 12:19:53

Mundag setguulch, mundag duuch baisan

Зочин [203.91.115.53] 2020-05-05 05:18:21

тэртээ тэргүй эд нартай наргүй дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж буруу зам руу орж байсан үед хэдэн залхуу архичин эрлийз голдуу халтар хулгайч нар сиймхийг ашигласан.

зочин [202.21.100.210] 2020-05-05 05:13:59

Хонхны дуу сэрээгээгүй бол чи өнөөдөр дуртай машинаа унаад явахгүй л байсан

tsetsegee [202.179.26.249] 2020-05-05 05:02:59

de;berlee l dee ene erdenee gahai daatgalin mungiig ih idsen dee teriig gargaad irehgui yum daa

Зочин [203.91.115.53] 2020-05-05 04:16:01

хоолоо багасга. наад эрүү амаа хар. ховдгийн гай минь. үхсэн нэг муу архичинаар бүү шоуд. хонхны дуу гэж муу ёрын гонгиносоор та нар ард түмнийг ядуу эрэмдэг зэрэмдэг зомби болгосон. социализмийн үед ард түмэн ямар сайхан эрүүл чийрэг сэтгэл амар амьдарч байсан бэ??? гайнууд аа зайлж үз.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.