Архангай аймгийн хоёр суманд ой хээрийн түймэр гарчээ

Н.Баярмаа / Орон нутаг

Архангай аймгийн Булган, Жаргалант сумдын нутагт өчигдөр ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал,

Жаргалант сумын төвөөс баруун зүгт 50 км-т Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 21-ний өдрийн 14:25 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Булган сумын төвөөс зүүн зүгт 70 км-т Баянцагаан багийн “Олон нүүр” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Он гарснаас хойш тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 56 суманд нийт 73 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.