Улаанбаатар-Дархан чиглэлийн замд хохирсон иргэдийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшилжээ
Засгийн газар болон салбар яамнаас 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар мэдээлж байсан Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэлийн ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Шинэчлэлийн ажлыг эхлүүлснээс хойш иргэд хэсэг хугацаанд түр замыг ашиглаж байгаа ч олон иргэн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох болсон. Тиймээс товлосон хугацаандаа замаа хүлээлгэж өгөхгүй байгаа салбарын сайд Б.Энх-Амгалантай Дарханы замд хохирсон иргэд шүүхдэлцэхээр болсоноо мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.05.22/ Дарханы замд хохирсон иргэд хохирлоо Зам тээврийн хөгжлийн яамнаас төлүүлэх анхны шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлсэн ч хуралдааныг зургадугаар сарын 1-ныг хүртэл хойшлуулсан байна. Учир нь Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн зам тээврийн осол болон амь насаа алдсан хүмүүсийн тоо баримтыг шүүх хянан шалгахаар болжээ.
Сэтгэгдэл