А.Амбасэлмаа: Зургаадугаар сарын 1-нд 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
COVID-19 өвчний халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 өвчин дэлхийн 216 улсад бүртгэгдэж, одоогийн байдлаар 6.358 сая хүн өвчилсөн. Үүнээс 2.9 сая нь хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 99 мянган хүн өвчилж, 2,000 хүн нас барсан.
ОХУ-д өвчлөл нэмэгдэж, 9,000 гаруй хүн шинээр өвчилсөн. Тэр дундаа манай улстай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өчигдөр 39-299 халдвар нэмэгдлээ. Тиймээс Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн иргэд хил орчмоор сэлгүүцэхгүй байхыг хүсье. Түүнчлэн өчигдөр COVID-19-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинж өвчний талаар мэдээлжээ. Уг хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна.
Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусийн халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад коронавирусийн болон эбола вирусийн халдвар дэгдэж байгаа нь эрүүл мэндийн тогтолцоонд нь хүндхэн сорилт болж байгаа. Манай улсын хувьд өчигдөр 119 тусгай дугаарт 187 дуудлага иржээ. Дуудлагын нэлээд хэсэг нь дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна. Тиймээс дэлгүүрийн худалдагч нар амны хаалт зүүж, бээлий өмсөнө үү. Мөн хүний гар хүрч, хүнсэнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг гялгар уутаар бүтээж байхыг хүсье" гэлээ.
ХӨСҮТ 145 ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 185 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. ХӨСҮТ 145 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн ор хоног нэлээд урт байна. Ерөнхийдөө 14-53 хоног эмчилгээ хийлгэж байгаа. Харин дундаж ор хоног 30 байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн насны хувьд 5-65 насныхан халдвар авсан байгаа бөгөөд 5-15 насны хүүхэд байна байгаа бол дундаж нас 24 байгаа. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс өвчилсөн.
44 хүн эдгэрсэн, 16 хүн сувилалд, гэрийн ажиглалтад 15, ажиглалтаас гарсан 14 хүн байна. Өнөөдрөөс эхлээд 3 хоногийн хугацаатай салбар хоорондын баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллаж, сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Хил гаальд ажиллаж байгаа хүмүүсийн халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор мананцар үүсгэх аппаратыг суурилуулж, ашиглах заавар зөвлөмж өгч байна.



































































Жилд нэг уралдаж, хоёр барилддаг үндэсний өв соёл долоо хоног бүр зохиохоор нэр хүндгүй, үзэх үзэгчгүй болсноор мөхөл рүүгээ ойртлоо
С.Ганбаатар: Манай улс төр сайд болж үзэхийг хүссэн хүмүүсийн цуглуулга болсон
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
А.Баатархуяг:"Олдвол өлдөнө" гэгчээр 126 гишүүнтэй болоод сүрхий өөрчлөлт гарсангүй
Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих эсэхийг өнөөдөр 15:00 цагаас хэлэлцэнэ
“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Т.Батцогт: МАН-ынхан өөрсдөө НИТХ-аа тараая гэдэг зүйлийг өмнө нь ярьж байсан