Францад халдварын улмаас өдөрт 100 гаруй хүн нас баржээ
Францад коронавирусний халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо сүүлийн 13 хоногийн хугацаанд анх удаа 100 давжээ. Тус улсад хөл хорионы хязгаарлалтыг сулруулах шинэ арга хэмжээнүүдийг мягмар гаргаас хэрэгжүүлж эхэлсэн юм.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, мягмар гарагт халдварын улмаас нас барсан хүний тоо 107-гоор буюу 0.4 хувиар нэмэгдэж, 28940-д хүрчээ. Франц уг үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас тавдугаарт бичигдэж байна
“Манай улсад энэ сарын 2-ны байдлаар халдварын 188 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 1253 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Даваа гарагт энэ тоон үзүүлэлт 1302 байсан” гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Францад мягмар гаргаас хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулах хоёр дахь үе шат эхэлж, орон даяарх зоогийн газар, шөнийн цэнгээний газар, кафег нээсэн байна.
Эх сурвалж: Монцамэ



































































Украины цэргүүд Селидовод 130 хүнийг бууджээ
Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт боллоо
Замын-Үүд суманд газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулна
Засгийн газар “Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд онцгой анхаарна
Н.Учрал: “Бид” гэх хамтын сэтгэлгээгээр хандах нь эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
Голомт банк Монгол дахь Хятадын Ерөнхий худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Ардчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс
Хятад, Орос, Иран улсууд тэнгисийн цэргийн сургуулилалт хийж байна