ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 15. Сугар гараг. Эрхтний тэнгэрт одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий
Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 13 цаг 19 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Сэтгэгдэл