Д.Чойжамц: Бурхан багшийн Их дүйчин өдрөөр арван цагаан буяныг туурвих учиртай

Н.Алтанцэцэг / Нүүр

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-н энэ жил зургаадугаар сарын 5-нд тохионо. Хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.Үүнтэй холбоотойгоор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Бурхан багшийн Их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд хоёр мянган жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн. Сайхан буян номын үйл болдог байсан. Сүүлийн үед бурхан шашин 20 дугаар зуун хүртэл Азидаа оршин тогтнож, Азийн ард түмэн шүтэж биширч ирсэн түүхтэй. Бурхан багшийн нигүүсэл сургаал, энх тайванч, хүний тэгш эрх, эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөөг хүндэлдэг байдлыг дэлхий дахин ойлгож НҮБ-аас Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж байхаар тусгай чуулган хуралдаж, тогтоол гаргасан. Энэ цагаас хойш дэлхий дахинд Бурхан багшийн Их дүйчин өдрийг албан ёсоор тэмдэглэх боломж гарсан гэж боддог. Монгол орон 300-400 жилийн тэртээгээс Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ Бурхан багшийн Их дүйчин өдрөөр гурван тэмдэглэлт үйл явдал давхацдаг.

  • Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
  • Номоо номлож хутгийг олсон,
  • Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг.

Энэ дүйчин маш их буян хурааж, буян арвиждаг гэж үздэг. Мөн ертөнцийн бодит тогтнолыг одоогийн 21 дугаар зууны шинжлэх ухаан гараагүй үед бодитоор тайлбарлаж, таниулсан сургаалийг номлосон учраас хүн төрөлхтөн хүндэлж үздэг. Энэ сайхан сургаал номлолыг хэрэгжүүлж Их дүйчин өдрөөр нигүүсэл, энэрэл хайрыг түгээж арван хар нүглийг тэвчих ёстой байдаг.

Бидний амьдралыг жаргалгүй болгож, зовлонд унгадаг зүйл юу вэ гэхээр бурхан багшийн айлдсан сургаал дотор байгаа бие хэл сэтгэлийн буруу зуршил, буруу явдлаас хамаарч бид өөрсдийнхөө жаргалтай сайхан амьдралын төвшин байдлаа алддаг. Иймээс Бурхан багшийн Их дүйчин өдрүүдэд арван цагаан буяныг туурвих учиртай. Хамгийн наад зах нь биеэр бусадтай сайхан харьцаж, зөөлөн байх, бусдыг энэрэн хайрлаж, сайн сайхан зүйлийг ярьж, мөрөөдөж, сэтгэлдээ хамгийн сайн сайхан зүйлийг бодож байх учиртай.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДРӨӨР АРВАН ХАР НҮГЛИЙГ ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ

Бурхан багшийн Их дүйчин өдрөөр арван хар нүглийг тэвчих хэрэгтэй. Арван хар нүгэл бидний жаргалтай сайхан амьдрал гэр бүлийг бусниулж, хань нөхдийг салгадаг. Улс орныг бужигнуулж байгаа зүйл, уур омог, хүсэл зэрэг маш олон муухай зүйлийг Бурхан багшийн Их дүйчин өдрөөр тэвчиж байх ёстой. Мөн биеэр хийдэг гурван нүгэлд амьтан алах, хулгай хийх, гэр бүлээс гадуур явах явдал мөр багтдаг. Энэ зүйлүүд бидний жаргалтай сайхан амьдралыг бужигнуулдаг. Иймээс энэ бүхнийг тэвчих хэрэгтэй байдаг юм. Мөн Бурхан багшийн Их дүйчин өдрөөр өөрийгөө шинжих хэрэгтэй. Би бусармаг зүйл рүү явж байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Сэтгэл дээр хамаг зүйл тогтдог учраас Бурхан багшийн Их дүйчин өдрөөр сэтгэлээ сайхан шинжих бололцоотой.

ЦАГААН ХООЛ ИДЭЖ, МАЦАГ БАРИХ

Сайхан өдөр муухай зүйлийг тэвчих хэрэгтэй. Хорлох, хомхой сэтгэл, буруу үзэл гэдэг зүйл байдаг. Сэтгэлийн нүгэл хамгийн хор нь байдаг. Иймээс хомхой болон хорлох сэтгэлийг асар их тэвчих хэрэгтэй. Буруу зүйл жоохон зүйлээс эхэлдэг учраас буруу зүйлээс бүх хүн хөндийрч байх учиртай. Арван хар нүглийг тэвчиж Бурхан багшийн Их дүйчин өдрөөр маш сайн хянамгай байх хэрэгтэй. Мөн цагаан хоол идэж, мацаг барих зэрэг аргууд байдаг. Энэ нь арван хар нүгэл болон бидний амьдралыг хөнөөдөг муухай сэтгэлийг үгүй хийх, сэтгэлийн үйлийг номхтгох, буяны зүгт хандуулах аргууд байдаг юм. Үүнийг хийж, нэг өдрийн сахил авч архи, тамхи хэрэглэхгүй байхад гол нь оршдог .

БИД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ АЛСААС ТЭМДЭГЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

Уг нь Бурхан багшийн Их дүйчин өдөр төв гудамж дагуу жагсаж, бясалгал хийх болон энх тайван шударга ёсны төлөө үгээ хэлэх, нигүүлсэл энэрэл хайрыг түгээсэн лекцүүдийг унших зэргээр олон зүйлийг төлөвлөсөн. Харин цар тахлын улмаас тэдгээр олныг хамарсан үйлс хумигдаж байгаа. Энэ цар тахал бидэнд өөрсдийгөө дүгнэх нэг боломж олголоо гэж бодож байна. Монголчуудын хувьд, энэ хөл хорио, өндөржүүлсэн байдал гайхалтай эмх цэгтэйгээр үргэлжилж байна.

Бид нүүдэлчин ард түмэн ч гэлээ эрт үеэсээ ямар нэг аюулын чимээ сонсоод нэгдэн нягтарч, хамтын хүчээр хамгаалж ирсэн түүх бий. Хэдхэн сарын өмнө төр, засгаас аймшигт тахал гарахаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио тогтооход ч бид бүгд шийдвэрээ дуу нэгтэйгээр дагаж, хамгаалж чадсан. Үүний ч үндсэн дээр аюулт өвчний халдвар дотоодод тархаагүй нь маш талархууштай явдал болж байна.

Энэ нь монголчуудын маань шашин, төрөө хүндэтгэдэг шинж чанар нь хэвээр байгаа юм байна гэсэн бодол төрүүлж байна. Зарим улс, оронд үүний улмаас маш их хэрүүл тэмцэл болж байхад монголчууд тэгээгүй нь эв нэгдлийг харуулсан явдал боллоо. Түүнээс гадна "Хөл хорио тогтоож хүмүүсийг гэртээ байхыг зөвлөж байгаа явдал нь гэр бүлүүдэд бие биеэ ойлгож, таних маш том боломж олгож байгаа гэж харж байна. Одоо үед эхнэр, нөхрүүд өглөө бүр хоёр талд ажилласаар байгаад орой л нэг юм хоолныхоо ширээний ард уулзчихаад унтаад өгдөг байдал нь амьдралын нэгэн хэвшил болсон.

Зарим хүн магадгүй гэр бүлээ илүү хайрлаж, үр хүүхдэдээ хэрэг болгож цаг гаргаж, анхаарал тавих хэрэгтэй гэх ч ойлголтыг авсан болов уу. Ингэснээр гэр бүл нэгдэж, ирээдүйн амьдрал нь илүү гэгээлэг, цэгцтэй болж болно. Тиймээс энэ тахлын үед ч бид олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч алсаас тэмдэглэх төлөвлөгөөтэй байна” гэв.


Сэтгэгдэл

Bolyo [125.30.87.246] 2020-06-06 04:41:12

HOOLNII GAZAR SUM 2 YALGAAGUI UNIIN ZESTEI. IH MUNGU TULVUL SAIN UNSHIJ UGDUG YUMUU ?

Зочин [202.9.40.7] 2020-06-06 01:22:52

үрлээ тараагаач ээ Монголд 200 шахуу өвчтэй хүмүүстэй болчихлоо шүү дээ Үрэл нь сайн бол Нобелийн шагнал авах байх шүү ккк

kkk [125.30.87.246] 2020-06-06 04:42:59

KKK.

Зочин [100.15.93.159] 2020-06-05 13:44:16

Өмхий шар хувалзнууд болиосой.10цагаан буянаа чи өөрөө хийж үзсэн үү.Буян хиймээр байвал ядахдаа худал бүү ярь.Нөгөө үрэл юу болов?КККШар хувалзнууд ч биш шашин гэсэн луйварчид далд ороосой ШАШИН бол хар тамхи мөн

Зочин [202.9.46.186] 2020-06-05 11:09:15

шар хувалз нар сөнөтүгэй

Жинхэнэ Монгол [66.181.161.49] 2020-06-05 07:02:15

Энэ дэмий юмаа больчмоор юм, Тэгвэл Монгол улс хөгжинө

Зочин [202.9.46.186] 2020-06-05 06:22:23

Буддын гүн ухаан бол шал өөр шүү дээ шарын шашин ламын шашин бол Төвдийн бурангуй шашин

Tsogt [150.129.141.78] 2020-06-05 06:17:06

Та бүхэндээ БУРХАН багшийн их дүйцэн өдрийн мэндийг хүргэе, УМ МА НИ БАД МИ ХУМ, ДЭЛХИЙ ДАЯАРАА АМАР АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ.

UM [125.30.87.246] 2020-06-06 04:45:42

UM PISZDA PAD CHAD gedeg ni Mongol oor yu gej baigaa yum boloo? orchuulaad uguhgui yu TUVDiin huvalz guai ?

Иргэн [203.91.115.54] 2020-06-05 05:19:47

Монгол хүн бүр сэтгэл амгалан , итгэл дүүрэн амьдрах болтугай

Иргэн [203.91.115.54] 2020-06-05 05:16:50

Буян үйлдэж сэтгэлээ шинжиж өөриигөө дүгнэж цэгнэж байх иим өдөр бии болсонд баяртай байна . Бид чинь аймшгын баярын өдрииг хүртэл тэмдэглээд байдаг болсон иим үед буяны өдөртэй болсон нь хэрэгтэй юм . Ямарч хүн шашин шүтдэггүй байж болно . Харин хүн бүхэнд амьдралынбаяр баясгалан, бэрхшээл жаргал зовлон бии . Амьдралд бэрхшээл тохиосон үедээ энэ бүхэн хэн нэгнээс биш надаас ,өөрөөс минь болоод байгаа учир байна уу, үгүй юу гэдгииг бурхан багшиин сургаалаас хайвал шалтгаан нь заавал олдох болно. Аливаа зүйл учир шалтгаангүй байна гэж байхгүй. Тэр учир шалтгааны тухай бурханы номонд номлосон байдаг байна .. Бид лам бөөд үзүүлсэниигээ л бурхан шүтэж байна гэж боддог нь том алдаа . Харин бурханы сургаалыг уншиж судлаж ойлгож амьдралдаа хэрэглэх нь жинхэнэ зөв зам байж болох юм

Зочин [202.126.89.179] 2020-06-05 04:48:17

Арван цагаан буянаа туурвицгаая

Zochin [202.126.90.43] 2020-06-05 03:48:41

Saihan setgel urgelj buyaniig daguuldag ym shigee.

иргэн [103.212.116.88] 2020-06-05 03:44:51

Та өөрөө Бурханы өмнө юу хийж бхйгаагаа мэдэхгүй байж Ард түмэнг мунхаглуулж ядуу .ингэж болохгүй.!!!тэгэж болохгүй гээд ажил сургуул нөхөр хүүхдийг нь юу хийлгэхгүй ядуу болгож байж - Одоо боль.!!!!!!!!!!!шүүгч нь -- Тэнгэр дэх Бурхан учраас ингээд орхие!!!!!!!!!!!!!!

Зочин [98.253.30.34] 2020-06-05 03:20:17

Ter 10 n tsagaan buynaa ug n oorsdoosoo ehlej hiivel zugeer bh daa. Huuhed hogshidiin asramjiin gazraar yavj nom devter huvtsas hunar taraadag ch iymuu.

Зочин [202.9.46.186] 2020-06-05 02:51:40

Уучлаарай их хамба лам минь ээ үрлээ тараагаач ээ Монголд 200 шахуу өвчтэй хүмүүстэй болчихлоо шүү дээ тангад ном момоо уншаач ээ гуйя тэр чинь л асар том буян

batsukh [103.10.22.184] 2020-06-05 02:28:19

ene uduriig alban yosoor temdeglen bolson ni mash talarhuushtai uil yavdal yum.burhanii shashing suteh ni hooson haranhui munhral bishee. burhan bagshii surgaali bol tur chigeeree shinjleh uhaan enereh setgel eh delhii baigali orchnoo hamgaalah uzeliig nomloson bdg.mongoliinard tumnii aj amidral uv soyol ug shashinaas urgan garsan baidag. uh bolson zurgaan zuil hamag amitnii tusiin tuld gej munhud zalbirnam.

Зочин [150.129.143.181] 2020-06-05 02:10:25

Бурханы ариун сургааль ба энэ орхимж нөмөрсөн ороолон хоёрын хооронд газар тэнгэр хоёр шиг ялгаа бий.

Зочин [202.9.40.102] 2020-06-05 02:03:56

Бүдүүн өвгөн хувалз болиосой

Зочин [66.181.185.165] 2020-06-05 01:44:49

За хуцаад

Зочин [202.179.25.74] 2020-06-05 01:12:45

Баярлалаа. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүхэн машид амгалан жаргалан байх болтугай.

ЁНДОН [202.179.21.207] 2020-06-05 00:51:51

БҮХ ХҮМҮҮСИЙН ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ ЗАЛБИРЧ,САЙН ҮЙЛС БҮХЭНД ТАНЬ ДАГАН БАЯСАЖ БАЙНА. ЭМА ХО УМ МА ПАНИ ПАНИ СУ ХА.

HUNTS [125.30.87.246] 2020-06-06 04:42:14

TUVD-eer yu gej baigaag ni oilgoh yumuu? ORK oo! TUVD ruugee zail.

Зочин [176.63.23.63] 2020-06-05 00:45:03

Баярлалаа. Буянд шамднаа. Хамаг амьтан эрүүл энх, нас төгөлдөр, амгалан жаргалтай байх болтугай


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.