Оюутны спорт номтой боллоо

Н.Баярмаа / Спорт

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон. Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан "МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ" номыг хэвлүүлж гаргажээ.

Энэхүү ном нь Монгол Улсад оюутны спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 98 жилийн ой (1992-2020 он) Монголын залуучууд, оюутны спортын анхдугаар наадам зохиогдсоны 60 жилийн ой (1959-2019 он) Монголын тамирчид дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд оролцож эхэлсэний 55 жилийн ой (1965-2020 он) Монголын оюутны спортын холбоо байгуулагдсаны 30 жилийн ой (1989-2019 он) ОУОСХ-ны 70 жилийн ой (1949-2019 он) Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам зохиогдсоны 60 жил (1959-2019 он) Азийн оюутны спортын холбоо байгуулагдсаны 28 жилийн (1992-2020 он) түүхт ойн баярууд болон 2020 онд явагдах Монголын оюутны спортын V наадамд зориулагдан бүтээгдсэн байна.

Доктор Д.Жаргалсайхан номоо бичихийн тулд Бельгийн Брюссель хот дахь ОУОСХ болон Бээжинд Азийн ОСХ-ны архивт сууж Монголын талаар мэдээ, мэдээлэл, зураг, баримт олж авах, бусад материалыг гадаад, дотоодоос судлах, орчуулах, унших, цуглуулах, бичих, хэвлүүлэх зэрэгт сүүлийн зургаан жил гаруйн цаг хугацаа, нөр их хөдөлмөрөө зориулан бүтээжээ.

Зохиогч өмнө нь 2014 онд “Оюутны спорт, Универсиад наадам” номоо хэвлүүлэн гаргаж дэлхий болон тивийн оюутны спортын хөгжлийн түүх, олон улсын болон Ази тивийн оюутны спортын холбооны ажил, үйл ажиллагаа, дэлхийн оюутны “Универсиад” өвөл, зуны наадам, оюутны ДАШТ-ий түүхийн талаар бичиж байв. Харин энэ удаагийн номондоо нь зөвхөн Монголын оюутны спортын түүхийн тухай материалуудыг оруулжээ.

Энэхүү номыг БСШУСЯ-наас манай орны 100 орчим их, дээд сургууль, коллежийн 160 мянга орчим оюутнуудын биеийн тамирын хичээлд ашиглахыг зөвлөмж болгожээ. Түүнчлэн манай улсын спортын холбоо, клубүүд, бусад спортын байгууллага, тэдгээрийн багш, дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, арга зүйч нар, эцэг, эхчүүд, судлаач, биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтан, спортын сэтгүүлчид, хөгжөөн дэмжигч, ард иргэд уншин судлах, өргөн хэрэгцээнд ашиглахад зориулагдсан байна. Мөн гадаад орны үндэсний оюутны спортын холбоод өөрийн түүхийн номоо бичихэд загвар болгон ашиглах бололцоотой ба номын нэр, дэд гарчиг зэрэг хэсгүүдийг англи хэл дээр бичжээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:35

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:35

UvbOD [213.139.229.5] 2021-01-10 21:11:08

Medication information for patients. Generic Name. <a href="https://viagra4u.top">can you get viagra without rx</a> in USA. Best what you want to know about medicine. Read information here. <a href=http://www.xn--w80bl2a24huxdc1vuyav19e.kr/menu04/menu04_2/?method=view&no=371>Some news about medicine.</a> <a href=http://magic-stones.com/product/-324/>All information about pills.</a> <a href=http://tictacados.org/index.php/forum/sexe-et-puberte/482083-best-trends-of-medicament#530276>Best trends of medicament.</a> f1993_e

Зочин [66.181.170.73] 2020-06-09 07:25:44

Номын баяраар энэ номтой танилцсан юм байна. Гоё ном байна лээ. Мэдээлэл ихтэй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.