​​​​​​​ЭЕШ-н оноогоор их, дээд сургуулиуд журамд нийцүүлэн хосолсон хувилбараар аймаг, нийслэл болон Улсын хэмжээнд эрэмбэ гаргана

Aдмин / Боловсрол

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд болно. ЭЕШ өгсөн сурагчид 12 жилийн хөдөлмөр, түүний үр дүнгээ үзэх, хувийн дүгнэлтээ аймаг нийслэл, үндэсний хэмжээнд хийх, ирээдүйн мэргэжлээ оновчтой сонгоход нь туслах зорилгоор тооцоолуур программ /www.mergejilsongolt.mn/ хийсэн талаар Ирээдүйн мэргэжил сонголт ХХК-н захирал Д.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай компани ЭЕШ өгсөн сурагчдад зориулж яг юу хийсэн бэ?

-Манай компаний зүгээс Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан онооны жагсаалтад үндэслэн ЭЕШ өгсөн сурагчдад зориулан мэргэжил сонголтоо зөв хийхэд нь тусалж МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, ХҮИС, ДХИС, ҮБХИС, ХУИС гэсэн Түүхэн уламжлалт 10 Их сургууль болон Монголын их дээд сургуулийн консорциумын элсэлтийн журмын дагуу хосолмол хувилбаруудаар эрэмбэ гарган харуулж байгаа.

Өөрөөр хэлбэл ЭЕШ өгсөн сурагчийн хичээл тус бүрийн оноог дээрх сургуулиудын журмын дагуу хичээлийн хосолсон хувилбараар нэгтгэн тухайн хосолсон эрэмбээр өөрийн аймаг /Нийслэл/ болон Нийт улсын хэмжээнд хэдэд эрэмбэлэгдэж байгааг тусгай программаар тооцоолон гаргах юм. Мөн энэ эрэмбүүдийн ард дээрх сургуулиудын ямар ямар ангиудад элсэж болохыг харуулна.

-Өмнөх жилүүдэд сурагчид онооны эрэмбээ мэддэггүй байсан гэсэн үг үү?

-Өмнөх жилүүдэд тухайн сурагч өөрийн шалгалт өгсөн хичээл бүрийн онооны эрэмбээ мэддэг байсан. Энэ оноог Боловсролын үнэлгээний төвөөс нээлттэй зарлана. Харин дээрх сургуулиудын тус бүрийн журмын дагуу 1-2 хичээлийн хосолсон хувилбараар хэдэд эрэмбэлэгдэж байгаагаа тухайн сургуульд бүртгүүлэх хүртэлх хугацаанд мэддэггүй байсан. Өөрөөр хэлбэл их, дээд сургуулиуд өөр өөрийн гэсэн журамтай. Сурагчид сургууль бүрийн журмыг уншиж танилцаж чадаагүй, мөн хосолсон хувилбараар эрэмбээ мэдэхгүйгээс болж сургууль бүрт бүртгүүлж байж тухайн сургуулийн журмын дагуу хосолсон эрэмбээр хэдэд байна гэдгээ мэддэг байсан. Энэ хооронд хосолсон хувилбараараа хэдэд эрэмбэлэгдээд байгаагаа мэдэхгүй хэд хонодог байсан гэсэн үг. Үүнээс болж сурагчид олон сургуульд бүртгүүлж, бүртгэлийн хураамжаар хохирдог байсан гэж ойлгож болно. Ер нь бол шалгалт өгсөн хичээлүүдийнхээ бүх хослолоор аймагтаа эсвэл нийслэлд хэдэд эрэмбэлэгдэж байна гэдгээ мэдэх нь их чухал байдаг л даа. Тэгж байж тухайн сурагч би хүссэн сургуулийн хүссэн ангидаа элсэж чадах эсэх баримжаагаа мэднэ. Хүссэн сургуульдаа элсэж чадахгүй бол өөр хувилбараар ямар сургуульд элсэх боломжоо ч мэдэх хэрэгтэй гэсэн үг.

-Тэгэхээр танайх дээрх сургуулиудын журмын дагуу хосолсон эрэмбүүдийг нь гаргаж өгч байна гэсэн үг үү?

-Тийм. Дээр хэлсэнчлэн МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, ХҮИС, ДХИС, ҮБХИС, ХУИС, МИДСК-н элсэлтийн журмын дагуу хосолмол хувилбаруудаар тухайн хүүхдийн эрэмбэ гаргаж, тэр эрэмбэд нь харгалзах их, дээд сургуулиудын ангиудыг харуулна гэсэн үг. Бүгдийг нэг дороос ойлгомжтой харуулснаар тухайн сурагч би ийм хослолоороо хамгийн өндөр эрэмбэлэгдсэн байна. Ийм их, дээд сургуульд элсэх боломжтой юм байна гэдгээ мэдэж авна гэсэн үг. Үүний дараа элсэх боломжтой сургуульдаа бүртгүүлэн элсэлтээ хийх боломжтой. Товчхондоо сурагчид дээрх сургуулиудын журмыг тэр бүр ойлгодоггүй, мөн тэр журмын дагуу хэдэд эрэмбэлэгдэж байгаагаа мэддэггүй байсныг л ойлгомжтой болгож өгч байна гэж ойлгож болно. Дээрх сургуулиудын элсэлтийн журам нь сурагчдад шууд ойлгоход бэрх л дээ.

-Эдгээрийг сурагчид өөрсдөө тооцоолох боломжгүй юу?

-Зарим хүүхэд бол сургууль бүрийн журамтай танилцаад өөрийн авсан оноо болон бусад сурагчдын оноонд нийтэд нь анализ хийж гаргаж ирэх боломжтой ч ихэнх нь тэгж чадахгүй байдаг.

Жишээлбэл: МУИС гэхэд 10 бүлэгт хуваагдан 1-6 хичээлийг суурь хичээл болгон тэдгээрийн хамгийн өндөр онооны 70%, мөн 1-10 хичээлийг Дагалдах хичээл болгон хамгийн өндөр онооны 30% нийлбэрээр тооцно. ШУТИС гэхэд 4 бүлэгт хуваагдан суурь хичээл ба дагалдах хичээлийн аль нэг нь 480-с багагүй, нөгөөх нь 400-с багагүй байна... гэх мэтчилэн Их сургууль бүр өөрийн онцлогтойгоор Олон хувилбар ба аргачлалаар бодож байна.

Тийм болохоор нийт сурагчдад зориулж программаар тооцооллыг хийж дурын сурагч үзэх боломжоор хангая гэж шийдсэн.

-Сурагчид энэ мэдээллийг яаж авах вэ?

-www.mergejilsongolt.mn гэсэн хаягаар ороод бүртгэлийн дугаараа хийгээд, утас, и-мэйл хаягаа бүртгүүлж тооцоолуур ашиглах гэрээтэй танилцаад зөвшөөрвөл 10.000 төгрөгийн төлбөр төлж дээрх их, дээд сургуулиудын журмын дагуу хосолсон эрэмбээр хэдэд орж байна вэ гэдгээ мэднэ. Мөн ямар сургуулийн ямар ангид элсэхэд боломж хамгийн өндөр байна вэ гэдгээ мэднэ.

-Танай программ өөр ямар онцлогтой вэ?

-Тухайн сурагч хосолсон эрэмбээр аймагтаа эсвэл Нийслэлд хэдэд эрэмбэлэгдэж байна гэдгээ мэдэхээс гадна. ЭЕШ өгсөн улсын хэмжээний сурагчид дунд хэддүгээр байранд орсон гэдгээ бас мэднэ. Жишээлбэл: тухайн сурагч математик 70 хувь, физик 30 хувь гэсэн хослолоор аймагтаа 1-т эрэмбэлэгдэж байгаа ч гэсэн улсад 10-д эрэмбэлэгдэж байна гэдгээ мэдсэнээр өөрийнхөө мэдлэгийг улсад ямар хэмжээнд байна вэ гэдгээ бас мэдэж чадна. Энэ их чухал шүү. Яагаад гэхээр энэ жил цар тахлын улмаас төрөлжсөн хичээлүүдийн уралдаан, тэмцээн, олимпиад цуцлагдсан тул өөрийн 12 жилийн хөдөлмөр, түүний үр дүнгээ үзэх, хувийн дүгнэлтээ аймаг нийслэл, үндэсний хэмжээнд хийх боломжтой болно.

Мөн энэ жилийн хувьд Цар тахал, Сонгууль, Үндэсний баяр наадмын амралтын хугацаа хавчсан онцлогтой тул ихэнх сургууль 1-2 хоногт багтаан шийдвэрээ гаргахыг сурагчдаас шаардаж байна. Програмыг ашигласнаар хэрэглэгч маань шийдвэр гаргах хугацаа, бодох хугацаа, харьцуулах хугацаа нь 2-3 өдрөөр урт болно.

-Энэ сайтаар ороод дээрх мэдээллийг үзэхэд хэр амархан бэ?

-Программын ажиллагаа маш хялбар. Хэдийгээр цаанаа том программ ажиллаж байгаа ч сурагчдад харагдах хэсэг нь маш энгийн тул ажиллахад амархан. Тухайн сурагч өөрийн бүртгэлийн дугаараа хийгээд өөрийн өгсөн шалгалтуудаар ямар сургуулийн ямар ямар хослолууд байна гэдгээ хараад эрэмбээ мэдье гэвэл банкны аппликэйшны тусламжтайгаар 10.000 төгрөг төлснөөр эрэмбээ мэдэж чадна. Нэг удаа төлбөр төлсөн бол программаас өгсөн дахин үзэх кодоороо дахин үнэггүй хэдэн ч удаа үзэж болно. Мөн тухайн сайтад гар утас болон компьютер дээр яаж ажиллах тухай видео заавар оруулсан байгаа болохоор хэцүү зүйл байхгүй.

-Энэ сайтаар их, дээд сургуулиудын элсэлт хийх үү?

-Элсэлт хийхгүй. Бид зөвхөн Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан нийтэд нээлттэй онооны жагсаалтад үндэслэн тооцоолуур хийж ЭЕШ өгсөн сурагчдад хэрэгтэй мэдээллийг нь гаргаж байгаа юм. Харин тухайн хүүхэд өөрийн баримжаагаа мэдсэнээр их, дээд сургуулиудад бүртгүүлж элсэлтээ хийнэ.

-Энэ сайт ямар хугацаанд ажиллах вэ? Эрэмбэ нь өөрчлөгдөх тохиолдол байгаа юу?

-Энэ сайт 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс хойш энэ оныг дуустал ажиллана. ЭЕШ шалгалт 7 сарын 2-5 хооронд явагдана. Үүний дараа Их, дээд сургуулиудын элсэлт явагдана. Сурагчид эхний өдөр эхний 2 шалгалтаа өгснөөс хойш л энэ программ руу ороод эрэмбээ хараад байж болно. Шалгалтууд нэмж өгсний дараа эрэмбэ дахин өөрчлөгдөж болно. Яагаад гэхээр зарим их сургуулийн журмаар олон хичээлийн хамгийн өндрүүдээр нь хослуулж эрэмбэ тогтоож байгаа. Тэгэхээр сурагчид нэг удаа төлбөр төлөөд цаашид программаас и-мэйлээр явуулсан дахин үзэх кодоороо үнэгүй үзээд өөрийн эрэмбээ хараад байна гэсэн үг. Тухайн сурагч бүх шалгалтаа өгсний дараа бол эцсийн байдлаар эрэмбэ нь харагдана гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл 7 сарын 6 гэхэд тухайн сурагч өөрийн өгсөн шалгалтуудаараа хосолсон эрэмбээ эцсийн байдлаар мэдчихсэн байна. Үүний үр дүнд сурагчид би энэ хосолмол хувилбараар хамгийн сайн байна миний сонирхож байгаа сургуулийн хяналтын тоонд багтаж байна тийм болохоор элсэж чадах юм байна гэдгээ сургуулийн элсэлт эхлэхээс өмнө мэдчихсэн байна гэж ойлгох хэрэгтэй.

-Хосолмол эрэмбэ нь хэдэн эрэмбэ байх вэ?

-Дээрх сургуулиудын журмын дагуу хосолсон эрэмбэ гаргахад 180 орчим хувилбар байгаа. Тухайн сурагч хэдэн хичээлээр ЭЕШ өгснөөс шалтгаалан 180 доош эрэмбэ харуулна. Өөрөөр хэлбэл ЭЕШ-н 10 хичээлээр шалгалт өгсөн бол 180 орчим хувилбартай эрэмбэ харуулна.

-Тухайн их сургуулиудын эрэмбээс зөрвөл яах вэ?

-Тухайн их, дээд сургуулиуд болон бидний тооцоолсон аргачлал нь адилхан тул зөрөхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

ЭЕШ өгсөн сурагчид дээрх мэдээллийг www.mergejilsongolt.mn хаягаар орж үзэх юм байна.

Сэтгэгдэл

enzjjrhsp [111.41.37.190] 2022-01-12 06:57:42

Мэдээ.МН aenzjjrhsp enzjjrhsp http://www.g8ln2265ea8zg38e8jh38tzmj26o532ws.org/ [url=http://www.g8ln2265ea8zg38e8jh38tzmj26o532ws.org/]uenzjjrhsp[/url]

bxtcjnkntr [101.64.137.83] 2022-01-04 19:41:36

Мэдээ.МН abxtcjnkntr [url=http://www.g7fu8z18t18823tvd8p0u4dp081yh8uns.org/]ubxtcjnkntr[/url] bxtcjnkntr http://www.g7fu8z18t18823tvd8p0u4dp081yh8uns.org/

rzwqpinb [113.101.116.66] 2021-12-10 06:03:00

Мэдээ.МН rzwqpinb http://www.gwfnmi19cto38z80h93x1emn19325u61s.org/ [url=http://www.gwfnmi19cto38z80h93x1emn19325u61s.org/]urzwqpinb[/url] arzwqpinb

snjnxfkpey [36.157.235.223] 2021-12-09 08:08:23

Мэдээ.МН [url=http://www.gpf86ngbbedk7o48557020z23p21p9wbs.org/]usnjnxfkpey[/url] snjnxfkpey http://www.gpf86ngbbedk7o48557020z23p21p9wbs.org/ asnjnxfkpey

rcyfcivnjs [222.161.241.76] 2021-12-08 05:28:01

Мэдээ.МН [url=http://www.g775yu8t3bu932k1z4vlv7s1q00zaz62s.org/]urcyfcivnjs[/url] rcyfcivnjs http://www.g775yu8t3bu932k1z4vlv7s1q00zaz62s.org/ arcyfcivnjs

nlmnqfomv [113.108.126.24] 2021-12-07 13:07:28

Мэдээ.МН [url=http://www.g4aq6nn44f99g0u5962uv860oob5vl4qs.org/]unlmnqfomv[/url] nlmnqfomv http://www.g4aq6nn44f99g0u5962uv860oob5vl4qs.org/ anlmnqfomv

hiyhrkspnw [120.227.90.242] 2021-12-06 01:51:29

Мэдээ.МН hiyhrkspnw http://www.gfp4mw93uvzi9s7a9q27870049zvk76rs.org/ [url=http://www.gfp4mw93uvzi9s7a9q27870049zvk76rs.org/]uhiyhrkspnw[/url] ahiyhrkspnw

dcggbzoo [183.18.52.47] 2021-11-05 16:27:56

Мэдээ.МН adcggbzoo dcggbzoo http://www.g342k77r0f052m67gxiukp08cexd310ks.org/ [url=http://www.g342k77r0f052m67gxiukp08cexd310ks.org/]udcggbzoo[/url]

rrhmpfghzp [123.185.201.22] 2021-10-22 05:42:18

Мэдээ.МН rrhmpfghzp http://www.grr0449v10jd2k146rk7465s1us9vfjds.org/ arrhmpfghzp [url=http://www.grr0449v10jd2k146rk7465s1us9vfjds.org/]urrhmpfghzp[/url]

ktzybkhzwj [60.223.86.188] 2021-10-18 03:25:23

Мэдээ.МН aktzybkhzwj ktzybkhzwj http://www.gi072sa92750mf8zz034h9h72z4cxkzqs.org/ [url=http://www.gi072sa92750mf8zz034h9h72z4cxkzqs.org/]uktzybkhzwj[/url]

kqtzdvdjw [60.223.87.209] 2021-08-29 04:22:41

Мэдээ.МН kqtzdvdjw http://www.g1h6tt24s28jdp58x9t0gt33t1j24mh8s.org/ [url=http://www.g1h6tt24s28jdp58x9t0gt33t1j24mh8s.org/]ukqtzdvdjw[/url] akqtzdvdjw

mvdgzekhfe [123.185.202.138] 2021-08-12 18:28:47

Мэдээ.МН mvdgzekhfe http://www.gd91rh66ik181zc6mzsw0m8j9505o8p0s.org/ amvdgzekhfe [url=http://www.gd91rh66ik181zc6mzsw0m8j9505o8p0s.org/]umvdgzekhfe[/url]

ijszweqill [120.132.122.231] 2021-07-04 06:16:44

Мэдээ.МН ijszweqill http://www.g8mrouk75t34528090xq8qgod6jb260ss.org/ [url=http://www.g8mrouk75t34528090xq8qgod6jb260ss.org/]uijszweqill[/url] aijszweqill

cfmvlwfznx [223.116.176.128] 2021-06-03 03:10:40

Мэдээ.МН acfmvlwfznx cfmvlwfznx http://www.g9id3987u709qk49zztjp4fb8qz0o076s.org/ [url=http://www.g9id3987u709qk49zztjp4fb8qz0o076s.org/]ucfmvlwfznx[/url]

yvjlziiioe [112.149.158.138] 2021-05-28 09:25:17

Мэдээ.МН [url=http://www.gf3np4cj76zg4q08iv6960v1rk6gp097s.org/]uyvjlziiioe[/url] ayvjlziiioe yvjlziiioe http://www.gf3np4cj76zg4q08iv6960v1rk6gp097s.org/

wwsnplipn [183.82.56.121] 2021-05-21 09:25:52

Мэдээ.МН wwsnplipn http://www.gvw69wt38y6qc5308d1h4270fbx5fnp8s.org/ awwsnplipn [url=http://www.gvw69wt38y6qc5308d1h4270fbx5fnp8s.org/]uwwsnplipn[/url]

cjxbtxhpnp [115.60.89.86] 2021-05-15 08:40:17

Мэдээ.МН [url=http://www.gj5zi33ru6226756js996vg4k9bneg2cs.org/]ucjxbtxhpnp[/url] acjxbtxhpnp cjxbtxhpnp http://www.gj5zi33ru6226756js996vg4k9bneg2cs.org/

mzybzkjxs [110.185.160.13] 2021-05-14 03:38:35

Мэдээ.МН amzybzkjxs [url=http://www.gv65q08i0p04m64z62yre0e28lsa8xd2s.org/]umzybzkjxs[/url] mzybzkjxs http://www.gv65q08i0p04m64z62yre0e28lsa8xd2s.org/

snstclf [123.188.219.131] 2021-05-13 05:04:38

Мэдээ.МН [url=http://www.g2e075e47p5m781ufcow17g08iw0yj5ss.org/]usnstclf[/url] snstclf http://www.g2e075e47p5m781ufcow17g08iw0yj5ss.org/ asnstclf

cjyxnwppdl [111.4.127.142] 2021-05-06 18:34:00

Мэдээ.МН cjyxnwppdl http://www.g75kbve175v4lk6z6pcz76wn0e96w372s.org/ acjyxnwppdl [url=http://www.g75kbve175v4lk6z6pcz76wn0e96w372s.org/]ucjyxnwppdl[/url]

dzkgplqxji [111.194.223.101] 2021-05-03 03:34:19

Мэдээ.МН adzkgplqxji [url=http://www.ghi9r8987gdww99g1cen331c7509du4ns.org/]udzkgplqxji[/url] dzkgplqxji http://www.ghi9r8987gdww99g1cen331c7509du4ns.org/

kydwohni [14.204.20.205] 2021-03-23 08:33:24

Мэдээ.МН kydwohni http://www.gy5m0i2xlh9338tth97w8w3ca15v2d91s.org/ [url=http://www.gy5m0i2xlh9338tth97w8w3ca15v2d91s.org/]ukydwohni[/url] akydwohni

nbotwsbo [112.252.100.219] 2021-03-19 03:12:59

Мэдээ.МН anbotwsbo [url=http://www.gb27jn44x9626pf7a4qh4o160tbi50rjs.org/]unbotwsbo[/url] nbotwsbo http://www.gb27jn44x9626pf7a4qh4o160tbi50rjs.org/

bspsyoziey [116.0.1.138] 2021-03-05 04:53:44

Мэдээ.МН [url=http://www.g2k1g0ny0nb5l7i5z1369513uogn53mus.org/]ubspsyoziey[/url] bspsyoziey http://www.g2k1g0ny0nb5l7i5z1369513uogn53mus.org/ abspsyoziey

bjlfjcrfx [60.173.146.42] 2021-02-04 07:14:27

Мэдээ.МН [url=http://www.g6h05p4xom7i8gi80bc837962lpknp33s.org/]ubjlfjcrfx[/url] bjlfjcrfx http://www.g6h05p4xom7i8gi80bc837962lpknp33s.org/ abjlfjcrfx

xdgybbnq [60.173.146.42] 2021-02-04 07:14:05

Мэдээ.МН [url=http://www.gf6208e2522n1147kkmnz3dxc1l44doos.org/]uxdgybbnq[/url] axdgybbnq xdgybbnq http://www.gf6208e2522n1147kkmnz3dxc1l44doos.org/

ocrgnkhqg [180.253.165.9] 2021-01-30 02:43:59

Мэдээ.МН [url=http://www.gl6ql821s7k1mp6d1k0795816d0keoves.org/]uocrgnkhqg[/url] aocrgnkhqg ocrgnkhqg http://www.gl6ql821s7k1mp6d1k0795816d0keoves.org/

gglczhwqjd [171.43.230.133] 2021-01-28 06:53:55

Мэдээ.МН agglczhwqjd gglczhwqjd http://www.g4sj7m5s0ph97735w80z8dnbes644v7ks.org/ [url=http://www.g4sj7m5s0ph97735w80z8dnbes644v7ks.org/]ugglczhwqjd[/url]

mkcqzossj [223.150.93.69] 2021-01-02 11:03:54

Мэдээ.МН [url=http://www.g9o027w57qbk62fmp82nj4695zt0wda4s.org/]umkcqzossj[/url] amkcqzossj mkcqzossj http://www.g9o027w57qbk62fmp82nj4695zt0wda4s.org/

ihekbngdq [221.202.168.254] 2020-12-23 16:44:58

Мэдээ.МН ihekbngdq http://www.g92tk3875i44mwa9lg97kir170g9qzn8s.org/ aihekbngdq [url=http://www.g92tk3875i44mwa9lg97kir170g9qzn8s.org/]uihekbngdq[/url]

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:37:01

hWhIUh http://pills2sale.com/ levitra nizagara

pvrewjargal [202.55.188.92] 2020-07-09 10:11:45

Mundag

Зочин [202.126.90.20] 2020-07-07 17:31:01

Таалагдахгүй байна.хэн ямар хувиар авах боломжтой болохоо мэдэхгүй бна

Georgetta [185.121.138.115] 2020-07-05 01:42:53

Link exchange is nothing else except it is just placing the other person's web site link on your page at suitable place and other person will also do similar in favor of you. www.techsite.io

Зочин [103.11.195.34] 2020-07-03 09:02:17

Ёстой янзийн юм байна. Их л хэрэгтэй эд байна.

Zochin [103.80.210.118] 2020-07-03 04:36:58

ih zugeer yum baina. shalgaltuudaa ogchihood ulsad heded yavaagaa uznee

36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.