Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын төлөв

Н.Баярмаа / Нүүр

2020 оны долоодугаар сарын 06-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст бороо, бусад хугацаанд зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.

Хур тунадас: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, 8-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11, 12-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар, 9, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8-наас баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, Орхон, Сэлэнгийн бэлчирээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.