ОБЕГ-ын алба хаагчдын хувцас хэрэглэлийг үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн төв нээгдлээ

Н.Баярмаа / Нүүр

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцсон юм.

Тус төв нь Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй ажилтан, алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн хэсэг, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулах цэвэрлэгээний гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Мөн туршилт үйлдвэрлэлийн хэсэг нь хатгамалын, эсгүүрийн болон гүйцэтгэн боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх оёдлын, захиалгат хувцасны гэсэн дөрвөн тасагтай бөгөөд өдөрт дунджаар 70 орчим ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Хар [203.91.115.54] 2020-07-06 11:59:04

Яллагдагч Бадралын мөнгө хусах арга.

Зочин [192.82.73.3] 2020-07-06 11:42:37

хаха тууз хайчлах дон туссан шүү манай монголчууд, тэр нүсэр том бөртэ гээд үйлдвэр чинь оёж болдоггүй байсан юм уу

Иргэн [66.181.184.183] 2020-07-06 11:07:20

Өөр өөрийн үйлдвэртэй л байх санаа юмдаа.вант улс гэх тодотгол авах л байх даа.өөр ямарч ач холбогдолгүй.

Хувийн хэвшил хийчих ажил шүү дээ [192.82.64.208] 2020-07-06 09:03:26

Хувийн хэвшил хийчих ажил шүү дээ

Зочин [202.55.180.58] 2020-07-06 08:30:10

цэргийн хувцасны БӨРТӨ, Цагдаагийн хувцасны ЦАГААН ШОНХОР , ОБЕГ ын үйлдвэр , ШШБГ ын оёдлын цех гээд тус бүрдээ л хүчин чадалдаа хүрэхгүй эд хийх нэгжүүд байхын . улс байна даа бүгдийг нь нэгтгээд гутал , хувцас, уут савыг нь оёуулаад байж болдоггүй хэрэг үү

Зочин [66.181.161.10] 2020-07-06 09:40:49

Төсөвөө нэмж үйлдвэрийн тоног төхөөрөмж сэлбэг бараа мат гэсэн шахаа хийх гэсэн л хэлбэр.

иргэн [202.126.92.99] 2020-07-06 08:33:50

тиймээ зохион байгуулалт л хэрэгтэй Онцгой байдал гэж ер нь онцгүй алба шүү татан буулгах хэрэгтэй гал гарвал хот сууринд давхиж ирээд эвдэнэ хөдөө гарвал нутгийн иргэд унтраана цалинг нь тэд авна нутгийнхан юу ч авахгүй

Зараа [182.160.36.27] 2020-07-06 07:42:54

Бөртэ гэх үйлдвэр байдаг биш билүү. Яасан ханаж цаддаггүй нөхөд вэ

иргэн [202.126.92.99] 2020-07-06 08:34:16

харин тиймээ элэг элэг

Зочин [66.181.161.10] 2020-07-06 07:27:35

Цэргийн хувцасны оёдлын үйлдвэр байхад зэрэг ийм үйлвэр байгуулж яадаг байнаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.