БНСУ-аас 172 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 13:00 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 172 иргэн ирж байгаа бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, “Алтай”, “Боржигон”, “Мичид” зочид буудалд тусгаарлах юм. Мөн маргааш буюу 08-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 260 орчим иргэнээ авчирна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.



































































Украины цэргүүд Селидовод 130 хүнийг бууджээ
Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт боллоо
Замын-Үүд суманд газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулна
Засгийн газар “Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд онцгой анхаарна
Н.Учрал: “Бид” гэх хамтын сэтгэлгээгээр хандах нь эх орныхоо хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
Ардчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс
Хятад, Орос, Иран улсууд тэнгисийн цэргийн сургуулилалт хийж байна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална