Судалгаа: Коронавирусээр халдварлаад эдгэрсэн өвчтөнд үүссэн эсрэг бие алга болж байна

Аливаа халдварын дараа хүний биед эсрэг бие үүссэнээр дархлаа тогтдог гэж үздэг. Харамсалтай нь дэлхийн нийтийг хамраад байгаа коронавирусын халдварын дараа хүний биед эсрэг бие үүсэх тохиолдол бага байгааг эрдэмтэд судалж тогтоосон. Гэтэл коронавирусын халдварын дараа үүсэх эсрэг биеийн талаар судалгааны базаахгүй дүнг Испанийн эрдэмтэд танилцууллаа.
Эрдэмтдийн олж тогтоосноор коронавирусийн халдвар аваад эдгэрсэн зарим өвчтөний эсрэг бие хэдэн долоо хоногийн дараа алга болж байгаа аж. Энэ нь тус өвчний эсрэг дархлаа тогтох боломжгүй байж магадгүй гэсэн эргэлзээг төрүүлж байна.
Испанийн засгийн газар вирус судлаачидтай хамтран тус улсын хүн амын хэдэн хувьд нь коронавирусийн эсрэг дархлаа тогтсоныг олж мэдэхээр ажиллаж буй. Уг судалгаанд хамрагдсан 61 мянган хүмүүсийн ердөө 5 хувьд нь коронадвирусийн эсрэг бие илэрсэн байна.
Мөн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн болоод эсрэг бие илэрсэн хүмүүсээс долоо хоногийн дараа дахин шинжилгээ авахад 14 хувьд нь эсрэг бие илрээгүй аж.
"Гуравдугаар Карлосын эрүүл мэндийн институт"-ийн захирал Ракуэл Иотти "Коронавирусийн эсрэг дархлаа нь бүрэн бус байж магадгүй. Богино хугацаанд дархлаа тогтоод алга болчихдог байж болох юм" хэмээв.
Эсвэл зөвхөн хөнгөн болон шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүсийн эсрэг бие алга болж байж мэднэ гэж зарим судлаачид үзэж буй.
Мөн "Ридингийн их сургууль"-ийн вирус судлалын профессор Иан Жонс "Шинжилгээгээр эсрэг бие илэрсэн хэн ч өөрийгөө бүрэн хамгаалагдсан гэж үзэж болохгүй. Хамгаалагдаж болох ч бүрэн тодорхой биш" гэсэн юм.
Эх сурвалж: CNN, Businessinsider.com
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
Тэрбумтан Жефф Безос, Лорен Санчез нарын нууцлаг хуримын сонин хачин
“GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт эхэллээ
Ван Дэян: Монголын нүүрс Хятадын хойд хэсгийн гэрлийг асаадаг