ТЦА: Цаг агаарын онц аюултай нөхцөл үүсвэл  орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй

Н.Баярмаа / Нүүр

Аадар борооны улмаас орон нутагт автозамын зорчих хэсгийг өчигдрөөс хаагаад байв. Тодруулбал, Дархан чиглэлийн автозамыг өчигдөр 23:00 цагаас эхэлж хязгаарласан бол Хөвсгөл-Улаанбаатар, Завхан-Улаанбаатарын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд орон нутагт автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тус газрын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чимэдбатын хэлснээр Дархан чиглэлийн автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөө өглөө 08:00 цагт нээжээ.

Мөн Лүнгийн чиглэлд автозамын хөдөлгөөнийг өчигдрөөс нээсэн байна. Гэхдээ баяр наадмын өдрүүдэд цаг агаарын онц аюултай нөхцөл байдал үүсвэл орон нутагт зорчих автозамын зорчих хэсгийг хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Баяр наадмын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн иргэдийн урсгал нэмэгдэж байгаа тул автозам ачаалалтай байгаа юм. Мөн зуслангийн чиглэлд автозамын ачаалал нэмэгдэх хандлагатай байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Автозамын ачааллыг зохицуулахаар цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл

Иргэн [202.55.188.83] 2020-07-10 04:36:53

Үер усны аюул чинь гэр хороололд чинь үүсээд байна ДАРГА нараа!!!!!!!! Цар тахлаас илүү их анхаарал шаардагдаж байгааг анзаарсан байлгүй дээ?! Яагаад дуу ч хийхгшй бна вэ????????!!!!!!!

Зочин [66.181.178.157] 2020-07-10 03:25:57

дарханы зам аюулгүй болчихсон юм уу нэг шөнө л янзлачихлаа

Зочин [203.91.116.118] 2020-07-10 02:54:49

Угаасаа үүсчихээд байгаа юм бишүү.

Зочин [202.179.21.203] 2020-07-10 02:51:04

Наадамдаа зогсоогооч.хэнд хэрэгтэй юм бэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.