Говь-Алтай аймгийн ЗӨСТ тарваган тахлын байгалийн голомтын хяналтын шинжилгээ хийлээ

Ц.Анударь / Орон нутаг

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээг 2020 оны 06-р сарын 26-аас 07-р сарын 09-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Бугат, Төгрөг сумын Монгол – Алтайн дэрэлгүүн, Сутай-Даривын цурав, Сутай Даривын өр голомтын идэвхжил үзэж, төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, агуулагч дамжуулагчдын тоошил гаргах, нутгийн ард иргэдэд зоонозын халдварт өвчин, шинэ болон дахин сэргэж буй халдваруудаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа болон тархвар судлалын шинжилгээг хийж гүйцэтгэв.

Мөн Говь-Алтай аймгийн ЗӨСТ Ховд аймгийн Цэцэг сумд тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хил залгаа орших Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг дэвсгэрт байгалийн голомтын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдад тарваган тахал өвчний талаар сургалт хийн, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:47:33

aJv2AT http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.