Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрснээр нийт батлагдсан тохиолдол 243 боллоо
Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2794 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 109 хүн нэмж орсон бол 24 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 119 шуурхай утсанд иргэдээс нийт 109 дуудлага ирүүлжээ. Мөн АНУ, Япон улсаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 243 боллоо.

.jpg)






































































Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
С.Бямбацогт: Нээлттэй парламентад ард түмнээсээ нуух зүйл гэж байхгүй
"Мобиком"-оос өөрийн мэдэгдэлдээ гал гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн ч хуулийн хариуцлага хүлээгээгүй байна
Үхрийн цул мах килограмм нь 34737 төгрөгийн үнэтэй байна
Л.Гангэрэл: Оюу толгойн ногдол ашиг гурван их наяд төгрөгөндөө хүрэхгүй бол дутагдсан хэмжээгээр төсвийн алдагдал ихсэх аюул байна
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
Оюу толгойн ногдол ашгийн талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа