Д.АНГАР: Зээлийн хүүг сарын нэг, түүнээс ч бага хувь руу оруулах бүрэн боломжтой

Б.Лхамаа / Эдийн засаг

-ЭНЭ АЖЛЫГ ХИЙХЭД МОНГОЛБАНКНААС АСАР ИХ ТАРХИ УГААЛТ, ЭСЭРГҮҮЦЭЛ ОРЖ ИРНЭ-

Эдийн засагч Д.Ангартай банкны салбарын реформ, зээлийн хүүг бууруулах талаар ярилцлаа.


-Өмнө нь банкны салбарт реформ хийх ёстой, зээлийн хүү хэтэрхий өндөр байна хэмээн ярьдаг байсан ч энэ сэдэв усанд хаясан чулуу шиг алга болдог байсан. Харин “Covid19”-ын халдварын тархалттай холбоотойгоор үйл ажиллагаа нь хумигдсан аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэр юу юунаас илүү чухал байгаа тул банкны салбарт реформ хийж, зээлийн хүүг бууруулахыг хатуу шаардаж эхэллээ. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид улсаараа зээл гэдэг зүйлийг зөв ойлгоогүй 30 жил явж ирлээ. Зээл бол иргэд, аж ахуйн нэгжийн хэрэглэж байгаа санхүүгийн нэг бүтээгдэхүүн юм. Бизнесээ өргөжүүлж илүү их ашиг олсны дараа энэ ашгаасаа зээлээ хүүтэй нь эргүүлж төлдөг. Үүнийг л зээл гэж байгаа юм. Гэтэл өнгөрсөн 30 жилд зээл гэдгийг зөвхөн мөнгөтэй хүн талаас нь тайлбарлачихсан. Төрийн бодлого маань мөнгөтэй хүмүүсээ л 30 жил хамгаалсан. Нөгөө зээл авч байгаа хүмүүсээ хаячихсан. Та нар энэ хүний эрхшээлээр хүсвэл 30 хувийн хүүтэй зээл авч бизнесээ хий, ашгаа ол гэдэг тулгалт маягийн зүйлийг төр нь гаргаад өгчихөж байгаа юм. Гэтэл нөгөө бизнес хийж байгаа иргэд, аж ахуйн нэгж 20-30 хувийн хүүтэй зээлийг дийлэхгүй дампуураад байна. Мөнгөтэй хүмүүс нь зүгээр л хүүгээ аваад сууж байдаг. Авч чадахгүй бол төв банкнаас бодлогын хүү гэдгээр нөхөөд өгчихдөг.

Зээлдүүлэгч буюу нэг тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай 1000 хүрэхгүй хүн байна. Сүүлийн 30 жилд манай улсын санхүүгийн бодлого энэ 1000 хүнд л зориулагдаж ирлээ. Тэдний мөнгийг эргэлдүүлж байгаа 10 банк бий. Өөрөөр хэлбэл, 1000 хүн, нэмэх нь 10 банкны эрх ашгийг сүүлийн 30 жилд хамгаалаад иржээ. Гэтэл 1010 этгээдийн нөгөө талд 3 сая гаруй иргэн байна. Дээр нь 150 гаруй мянган аж ахуйн нэгж байгаа. Тэгвэл корона Монголын санхүүгийн салбар дахь өвчнийг ил болгоод өгчихөж байна. Энэ бол аж ахуйн нэгж, иргэдийн чадамжгүйн асуудал гэхээс илүү системийн асуудал юм. Зээлийн өндөр хүүг иргэд дааж давахгүй байгааг чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл өссөн, иргэд зээлээ төлж чадахгүйд хүрсэн зэрэг мессэжээр илэрч байна.

Одоо засгийн эрхэнд аль ч нам байсан зээлийн хүүг буулгах ёстой юм байна гэсэн шаардлага ил гараад ирлээ. Үнэхээр Монголын аж ахуйн нэгж 30 хувийн хүүтэй зээлийг дийлэхгүй байна шүү дээ. Ийм өндөр зээлийн хүү дэлхийд байхгүй. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын шинж чанартай төслүүдийг жилийн 3, хамгийн дээд хязгаар нь 7 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлдэг. Гэтэл манай банкууд сарын 2 хувиас дээш, жилээр тооцохоор 30 хувь болдог. Энэ 30 хувийг “Амазон”, “Apple”, өөр юу байдаг юм ямар ч хүчирхэг компани дийлэхгүй. Маш том санхүүгийн дарамт ирж байна.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг ярихаар арилжааны банкууд бие даасан хувийн хэвшил. Төв банк Засгийн газрын мэдэлд багтдаггүй. Өөрөөр хэлбэл, тэд хараат бус байна. Энэ тохиолдолд төр шууд оролцож зээлийн хүүг бууруулж болох уу?

-Зөв асуулт. Зээлийн хүүг тогтооход төр оролцож болохгүй гэж банкны эрх ашгийг хамгаалагч, төрийн түшээд, дээр нь Монголбанкныхан ярьж ирсэн. Төр оролцож болохгүй, банк л өөрөө тогтоох ёстой гэдэг. харамсалтай нь манай хууль тийм. Банкны тухай хуульд заагаад өгчихсөн. Гэтэл ямар ч улсын төв банк, арилжааны банкны тухай хуульд зээлийн хүүг тогтооход төр оролцохгүй гэсэн заалт байдаггүй. Зээл бол онцгой бүтээгдэхүүн. Улс орны иргэн бүрт зээл авах хэрэгцээ байдаг. Гэтэл тэрийг бэлтгэн нийлүүлж байгаа тал хязгаарлагдмал шүү дээ. Тэгвэл үүнийг зүгээр зах зээлд нь даатгаад орхичих юм бол монопол үүснэ. Иймд зохиомол монопол үүсгэхгүйн тулд зээлийг төрөөс зохицуулдаг. Англи, Америк, Герман, Франц, Япон, Солонгос зэрэг бидний араас нь явж байгаа зах зээлийн эдийн засагтай орнуудад зээлийг төрөөс нь зохицуулдаг нь манай банкууд Монгол улсыг олон жил “хүүлэх” муйхар хүслийнхээ үрээр лоббигоор хуульд зээлийг хүүг банк тогтооно гээд оруулаад өгчихсөн. Гэтэл энэ нь явсаар байгаад сүүлдээ банкиндаа ашиггүй болж ирлээ. Сүүлдээ иргэд зээлээ төлж чадахаа болиод банк хүнд байдалд орлоо.

Зах зээлийн эдийн засагтай ихэнх оронд зээлийн хүүг тухайн улсын төв банк тогтооно гэсэн хуультай. Яагаад улс орнууд төв банк гэсэн институцийг байгуулж байна вэ. Тэгээд татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжүүлж байна гэвэл зээлийн хүүг л зохицуулах гээд байгаа юм. Энэ бодлогын институцийн нэг номерын ажил бол ерөөсөө л зээлийн хүүг зохицуулах байх ёстой.

-Төв банк зээлийн хүүг хэрхэн зохицуулах ёстой байдаг вэ?

-Банкийг төрөөс тусгай зөвшөөрөл авч байгуулдаг. Төрийн өгч байгаа тусгай зөвшөөрлөөр дамжуулж тухайн банкны зээлийг хүүг зохицуулдаг. Монголбанк нэг банкинд тусгай зөвшөөрөл өгсөн бол “Та нар дураараа зээлийн хүүгээ тогтоохгүй шүү. Биднээс гаргасан дүрэм, журам, хэм хэмжээ, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна шүү” гэсэн ойлголт юм. Бүх улсад ийм байгаа. Жишээ нь, дэлхийн санхүүгийн төв Нью-Иоркийн банкууд парламентынхаа баталсан хуулийн дагуу жилийн 8 хувиас дээш хүүтэй зээл олгож болохгүй гэсэн хязгаарлалттай. Та нар төрөөс тусгай зөвшөөрөл аваад тусгай эрхтэй санхүүгийн бизнес буюу банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа бол аж ахуйн нэгжүүдэд жилийн 8 хувиас доош хүүтэй зээл олго, чадахгүй бол боль гэсэн л шаардлага юм. Хэрэв 8 хувиас дээш хүүтэй зээлийг нууцаар ч юм уу олгосон бол эрүүгийн гэмт хэрэг шүү гэж төр зохицуулж өгдөг. Тухайн нийгмийн бүхий л эрх ашгийг блансжуулах нь төрийн үүрэг. Түүнээс биш зөвхөн нэг банкыг илүүд үзэж, бусдын эрх ашгийг хохироох бодлого хэрэгжүүлж болохгүй. Гэтэл манайх зээлийн хүү хэд байхыг банкууд өөрсдөө тогтоо гээд хуульчлаад өгчихсөн. Ийм ичгэвтэр хуультай улс Монголоос өөр байхгүй биз. Хэдийгээр Америкт зээлийн дээд хязгаарыг 8 хувь гэж тогтоож өгсөн ч 4 орчим хувьтай л байдаг. Банкууд нь бас өөрсдийгөө бодож байна. Хэт өндөр зээл өгвөл компаниудад дарамт учирч бидэнд ашиггүй гэдгийг ойлгоод байна. Харамсалтай нь манай банкууд зээлийн хүү өндөр байвал бидэнд ашигтай гэж эндүүрч явсаар зээл авч байгаа хүмүүсээ жил бүр нугчин дарсаар зээл төлөх чадвартай хүнгүй болгосон. Эцэст нь чанаргүй зээлүүдийг төр аваач ээ гэдэг банкуудын лобби явж байна. Яагаад төр банкуудын үүсгэсэн чанаргүй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр авах ёстой юм. Тэгэхээр л системийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Ганц, хоёр дүрэм журмаар зохицуулчих байсан бол системийн шинэчлэл гэж ярихгүй. Харин манай банкны систем анхнаасаа буруу явчихсан учир системийн шинэчлэл буюу реформ зайлшгүй хэрэгтэй. Үүнийг У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Т.Доржханд нь байна уу хамаагүй, хийх л ёстой. Одоо монгол төрийн бодлого 1000 том хадгаламж эзэмшигч, нэмэх нь 10 банк бус 3 сая иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой гэдэг дээр банкны реформын үндэс суурь тавигдах учиртай.

-Ерөнхий сайд зээлийн хүүг сарын 1 хувьд хүргэх ажлыг хийнэ хэмээсэн. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх алхмыг тодруулахгүй юу?

-Маш тодорхой хэлье. Зээлийн хүүг нэг хувь руу оруулах боломжтой. Зээлийн хүүг сарын нэг хувь байтугай түүнээс ч бага хувь руу оруулах боломжтой. Зээлийн хүүг зохицуулах нь пуужин хийхтэй адил айхавтар ухаан зараад байх зүйл биш. Хэдхэн зохицуулалт байдаг. Болохгүй бол бусад улсын төв банкны хуулийг гүүгэлдээд үз. Зээлийн хүүг зохицуулдаг 4-5 зохицуулалт л байдаг. Нэгдүгээрт, зээлийн хүүг тодорхойлж байгаа орцын өртгийг буулгах. Жишээ нь, Монголд зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгаан бол хадгаламжийн хүү маш өндөр болсонтой холбоотой. Хадгаламжийн хүүний ард нөгөө л 1000 хүн, 10 банк. Одоо 1000 хүний эрх ашиг уу, 3 сая хүний эрх ашиг уу гэдгийг шийдэх ёстой. Тэгэхээр хадгаламжийн хүүг буулгах хэрэгтэй. Яаж буулгах юм бэ, учир нь олдох юм уу гэж эргэлзэж болохгүй. Бусад улсын жишиг яадаг гэхээр өндөр хадгаламжид өндөр татвар тавьдаг. Үүнийг манай УИХ-ын гишүүд банкуудын лоббигоор 27 жил хийгээгүй. Тэр 1000 хүн татвар төлөлгүй 27 жил болсон. Маш өндөр хүү авна. Ийм муйхар байж болохгүй. Сангийн яамнаас жил болгон хадгаламжийн татварыг нэмье гэдэг санал оруулдаг ч дийлдэггүй байсан. Лоббинд өртөөд алга болдог. Тэгэхээр 1000 хүн маш хүчтэй байгаа биз. Мөн ихэнх төлөөлөл нь УИХ-д сууж байгаа юм. Харин нэг аз завшаантай зүйл нь 2016, 2017 оны үед ОУВС-тай хөтөлбөр тохирсон. Энэ үед ОУВС-гаас хадгаламжид татвар тавь гэдэг хатуу шаардлага тавьсан. УИХ10 хувь тавьсан. 0 байсан гэхэд 10 хувь маш том дэвшил болсон. Ингээд гурван жил болоход 18-20 хувьтай байсан хадгаламжийн хүү маань 12 руу буугаад ирсэн. ОУВС-гаас бидэнд заасан энгийн хичээл энэ юм. Үүнийг ойлгох ёстой. Уг нь бусдаар шахуулалгүй өөрсдөө л хийчих байсан.

10 гэдэг сайн эхлэл байлаа. Гэхдээ багадаж байна. Жилийн 12 хувийн хүүтэй зээл олгохын тулд хадгаламжийн хүүг магадгүй 5-6 хувь руу оруулах ёстой. Шийдэл нь маш амархан. 30-40 хувийн татвар тавьчих. Магадгүй энэ ярилцлагыг уншаад хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хадгаламжтай хүмүүс яах вэ гэж болно. Энэ хүмүүсийг тусгаарлаж болно. 10 хувьд нь үлдээгээд, харин 20, 50, 80 тэрбумаар нь хадгалдаг хүмүүст 35-40 хувийн татвар тавих хэрэгтэй.

-Том хадгаламж эзэмшигч 1000 хүний төлөөлөл УИХ-д байгаа гэсэн. Энэ эрх ашгийг давж гарах амаргүй болов уу?

-УИХ-ын 76 гишүүний бараг тал хувьд нь нөгөө мянган хүний төлөөлөл байгаа. Тиймээс ийм хууль батлагдаж чадах уу гэдэг асуудал байна. У.Хүрэлсүх банкны салбарт реформ хийнэ гээд УИХ-д байгаа өндөр хадгаламжтай хүмүүсийн лоббийг дийлэх үү гэдэг эргэлзээ бий. Гэхдээ хийх л ёстой. Ард түмэнд амалсан шүү дээ. Өндөр хадгаламжтай хүмүүс бүгд төлөөллөө, мөн өөрсдөө төрд орсон. Мэдээж 1000 өндөр хадгаламжтай хүмүүсийн дунд үнэнч шударгаар хөдөлмөрлөөд баялаг бий болгосон хүн олон байгаа. Мөн газар, лиценз зараад их мөнгө босгоод банкинд хийгээд өндөр хүү аваад сууж байгаа нь ч бий.

-Хадгаламжийн хүү буурвал тэр их мөнгийг илүү ашигтай салбар руу хөрөнгө оруулах хэрэгтэй болно. Энэ урсгалыг төр зохицуулж өгөх ёстой юу?

-Тэрийг заавал төр зааж өгөөд байх шаардлагагүй. Хадгаламжийн хүүг 5 хувь болгочихвол нөгөө мөнгөтэй хүн 10 хувийн ашиг хаана байна гээд өөрөө хайгаад шийдлээ олчихно. Манай Монголбанкны мухайрлаж бодсон нэг зүйл нь хадгаламжийн хүүг хэт буулгачихвал нөгөө мөнгө чинь доллар болоод гараад явчихна гэж тархи угаадаг. Энэ буруу бодол нь төрийн бодлого болоод явчихсан. Өгөөж нь буурчихаар хүн хэзээ ч зүгээр суудаггүй. Өөр өгөөжтэй зүйл рүү хөрөнгө оруулаад эхэлдэг. хадгаламжийн хүүг буулгачихвал энэ мөнгө нийтийн дансанд эргэлдэнэ. Өгөөжөө илүү өгнө. Би танайд зээл олгоё, хувьцааг худалдаж авъя, хөрөнгө оруулъя гээд өөрсдөө гүйж ирээд 30 жил хөгжүүлж чадаагүй хөрөнгийн зах зээл чинь зах зээлийнхээ зарчмаар эргэлдэж эхэлнэ.

-Гадны банк оруулж ирэх асуудал дээр арилжааны банкууд эрс эсэргүүцдэг. Энэ реформын нэг хэсэг байх ёстой юу?

-Энд ерөөсөө л нөгөө 10 банкны лобби явдаг шүү дээ. Үүнийг гишүүн ц.Нямдорж “Гадны банк гээд а үсэг дуугарахаар нөгөө хэдэн банкны нөхөд Төрийн ордон руу гүйгээд ороод ирдэг. Тэгээд нөгөө 76 гишүүнийг чинь хувааж авч, толгойг нь эргүүлж, айлгаад тэр хуулийг байхгүй болгодог” гэж ярьж байсан. Банкууд маань маш буруу лобби хийж, өрсөлдөөнийг боомилж байна. Боомилж байгаа зорилго нь гадны банк орж ирэхгүй бол хөөрхий өөрсдөд нь ашигтай гэдэг. Гэтэл энэ нь системийн гажуудал болоод эргээд банкаа татаж байна. Уг нь өрсөлдөөн байвал зээлийн хүү буурна. Энэ нь компаниудад дарамт бус өрсөлдөөнийг нээж өгч илүү ашигтай ажиллах боломжтой болно. Ингэснээр нөгөө чанаргүй зээл байхгүй болно. Гэвч гадны банкийг хориглочихсон. Зээлийн хүүг банк өөрөө тогтооно гэсэн хуулийн заалт оруулчихлаа. Ингээд оруулчихвал бид хязгааргүй эрх эдэлнэ гэж ойлгодог ч энэ байдлаасаа болж хүнд байдалд орж байна. ОУВС банкуудыг өөрийн хөрөнгө нь дутагдалтай байна, нэмүүл гэсэн чинь нөгөөдүүл нь гадна дотноос эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөнүүд оруулж ирээд 2016 онд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр анх удаа амжилтгүй боллоо. Яагаад ОУВС-гийн хөтөлбөр дуусч чадаагүй гэхээр банкуудынхаа эх үүсвэрийг баталгаажуулж чадаагүйтэй холбоотой. Үүнээс болоод ОУВС хэзээ ч ойлголцохгүй юм байна гээд гараад явчихсан. Ийм гажуудалтай, бусармаг санхүүтэй улс хөгжихгүй. Үүн дээр хүссэн хүсээгүй реформ хийж, гадны банкийг оруулах асуудал яригдана. Гадны банк орж ирээд Монголын газар нутаг, иргэдийн сууцыг хурааж авна гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Зүгээр л өрсөлдөөнийг цэвэршүүлж байгаа хэлбэр юм. Ингэж байж зээл иргэдээ хүүлж, нугачин дардаг биш хөгжүүлдэг бүтээгдэхүүн болно. Дэлхий дээр хоёр улс л гадны банк оруулаагүй. Тэр нь Монгол, Хойд Солонгос юм. Ядаж 10-20 улс гадны банкгүй байсан бол ойлгож болох юм.

-Тэгэхээр улс төрийн маш том зориг хэрэгтэй байх нь ээ?

-Банкны системийн өөрчлөлтийг хийнэ гэдэг улс төрийн маш том зориг шаардана. Маш их хэмжээний эсэргүүцэл, тархи угаалт орж ирнэ. Ялангуяа, Монголбанкнаас их орж ирнэ. Банкны реформын хүрээнд Монголбанкны хуулийг өөрчлөх ёстой. Монголбанк бол төрийн институци. Татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүждэг. Гэтэл бараг банкны холбоо (банкуудын эрх ашгийг хамгаалагч) гэж нэрлэж болохоор байна. Одоо банкны холбоо биш, төрийн бодлогын институци болгох чиглэлээр ажиллуулах ёстой. Зээлийн хүүг зохицуулдаг болгох ёстой. Дээр нь төв банкинд өндөр хадгаламжтай хүмүүсийн төлөөлөл шургалаад орчихдог. Ингээд олон нийтэд буруу мэдээлэл өгдөг. Санхүүгийн мэдлэггүй хүмүүс үүнийг нь сонсохоор зөв яваад ч байгаа юм болов уу гэж боддог. Гэтэл тийм биш. Зоримог шийдэл хэрэгтэй. хэн хийх нь чухал биш.

Эх сурвалж:dnn.mn Г.Батзориг


Сэтгэгдэл

зочин [150.129.142.38] 2020-11-26 08:09:23

Гаднын банк оруулах нь зайлшгүй. Энэ их хурлын хэд л эрх ашгаа хамгаалаад байдаг шүү дээ. Банкныхны лобид орчихсон гэдгийг бүгд л мэддэг шүү дээ. Тэр кноп дарж байгааг нь л харж дүгнэлт өгч сурах хэрэгтэй юм. Мөн улс оронд хохирол учруулсан саналын кноп дарсан гишүүдэд хохирлыг л төлүүлдэг боломоор байна.

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:25:32

y4FAVe http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.55.188.46] 2020-08-01 04:31:36

Zeeliin huug buuruulah mash zow shuu. Bankuud bol engiin ardiin heden zoosiig bol huulj bgaashdee. Gadaad ornuudad buh torliin zeel neg huwiin barag huugui shaham baij ard irgediinhee biznes ahuig demjij baij hogjdog genelee. UIH ene asuudaldaa tuushtai handaj shiidwer gargaj ard irgediinhee tald zogsoh l heregtei. Deer helsen ter POS mashin. ATM. Tsahim bank zergiin huraamjiig neg sistemd oruulah n zuitei shuu

zochin [192.82.75.76] 2020-07-22 04:22:16

Олон төрлийн буу хямралаар үүсдэг.нусан буу,өөхөн буу ,чалчаа буу гэх мэт.байдаг л нэг нь.

Зочин [103.10.23.81] 2020-07-21 06:34:23

Төр бүх төрөлийн татвар болон гаднаас авсан зээл тулсламж төсөл хөтөлбөр зэрэг бүх орлогоон төрийн төв банкид байрлуулаад тэндээсээн дотоодын үүлдвэрээн иргэдээн дэмжэх зээлийг хамгийн бага хүүтэйгээр олгож байх хэрэгтэй Хувийн банхууд өөрсөдөөн шидэг улс тэднээс зөвхөн татвараан авна Төсөвийн мөнгөөр хийх бүтээн байгуулалтанд улс маш өндөр хяналт таваж ажилах хээль хахуул мөнгө дундаас нь луйвардаг чанаргүй зүүль хийдэг цалин хөлөсийг нь хасадаг тондог хувдаан ашиг хайдаг явдалыг чанга хууль гаргах замаар хааж байнгын хяналтай ажилуулах зэрэг арга хэмжээ авах шаадлагтэй

Иргэн [202.126.89.86] 2020-07-21 04:10:32

Маш зөв санал байна.

зрчин [202.126.90.6] 2020-07-21 03:44:56

БҮХ ХҮМҮҮС ЭНЭ ТЭНЭГ АНГАРЫН ҮГЭЭР БҮҮ ОРООД БАЙ ЗӨВХӨН Л ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ ӨСГӨӨД ХАРИН НӨГӨӨ ТАЛД НЬ ТӨВ БАНКНААС ЗЭЭЛИЙГ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ ИЙМ АМАРХАН ЮМИЙГ ШИЙДЭЖ ЧАДАХ ТОЛГОЙТОЙ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ ЗАСГИЙН ГАЗАР ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ЗЭЭЛЭЭ МАШ БАГА ХҮҮТЭЙ ОЛГОЛ ДОО БАНКУУД ӨНДӨР ХҮҮТЭЙ ХАДГАЛАМЖАА АВААД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭ ӨГӨЛДӨӨ ТЭГЭЭД Л БОЛОО ЯМАР Ч ТЭНЭГ ХҮН ТӨВ БАНКНЫ ХҮҮ БАГАТАЙ ЗЭЭЛЭЭС Л АВНА ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД Ч ЗГ ӨӨРӨӨ АРИЛЖАА ХИЙЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ЭХ ҮҮСЬВЭР НЬ ГАДНААС ХАНГАЛТТАЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ БОЛОН УДААН ХУГАЦААНЫ ЗЭЭЛҮҮД ОРЖ ИРЖ Л БАЙГААШ ТЭЭ

саса [202.126.90.6] 2020-07-21 03:39:05

БУРУУ БУРУУ БАС ДАХИН БУРУУ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЗГ ӨӨРӨӨСӨӨ САНХҮҮЖИЛТ МАШ САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ ХУДЛАА СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЧИХЭЭД АРД ТҮМНЭЭ ХАДГАЛАМЖТАЙ ҮГҮЙГЭЭР НЬ ХООРОНД НЬ АЛАЛЦУУЛААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ЭНЭ АНГАР МЭТИЙН ДУРАКУУД ЮУГАА МЭДЭЖ ХҮҮ БУУЛГАНА ГЭЖ СОЛИОРООД СУУДГИЙН БОЛЬЖ ҮЗЭЭСЭЙ

зочин [202.21.108.252] 2020-07-21 03:12:49

Орос саяхан том хадгаламж эзэмшигчдэд их хэмжээний татвар ногдуулсан. Манайх ч гэсэн тэр 1000 хүнд өндөр татвар тавих хэрэгтэй. Ийм хүмүүс зөвхөн хүүгээр тансаг амьдрах бүх боломжийг банкууд гаргаж байна. Дээрээс нь өөрсдөө ч тэр их хадгаламжийг үйлчлэх гэж туйлдаж байна ш дээ. Дээрээс нь энэ банк бус байгууллагуудыг сайн шалгаж зээлийн хүүг нь бууруулах хэрэгтэй. дэндүү л шулах юм.

zochin [43.242.242.177] 2020-07-20 06:49:13

mash zuv hadgalamjiin huug jiliin 5% ias ihgui bolgohod l asuudal ehneesee shiidegdej ehlene.

Зочин [103.229.123.220] 2020-07-20 03:06:17

mash zov ert indeh baisan heden bank nertee huviin kompan olon jil moljloo

Зочин [202.55.188.85] 2020-07-20 14:35:11

huugee buulguul zugeer l bna shd bairnii zeel jiliin 22% sariin tulult 850k uunees undsen mungu 100k arai yu

Zochin [150.129.140.45] 2020-07-19 08:00:19

Гадны банк оруулъя. Монополийг устгая. Иргэд бидэнд нэг дор зээл авч амьдрал ахуйгаа зохицуулахад маш их чухал ач холбогдолтой. Газрынхаа баялгийг бид идэж хүртэж чадахгүй юм аа гэхэд зөвхөн зээлийн хүүг л бууруулж ад түмэндээ буян болмоор байна

Зочин [103.229.123.220] 2020-07-20 05:18:51

baylagaa bas hurtmeer baina nuurs tomoroo avmaar baina heden ger buliin omch bish

Зочин [66.181.169.162] 2020-07-18 11:34:51

Зээлийн рүү одоо сарын 1,3 бгаа ш дээ. Ерөнхий сайд худлаа шоудаад хүмүүсийн толгойг эргүүлээд сарын 1% болгоно гээд байгаа байхгүй юу. Жилийн 8 юм уу 7 % гэж ярих ёстой. Жилийн хүү ярих ёстой байхгүй юу. Жилийн хүүг 12 т хуваахад сарын хүү гарна. Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх бидэнд худал яриад бна

akaa [202.21.97.30] 2020-07-17 09:20:35

гадны банк оруулж ирээд 5 жил ажилуулад харчих хэрэгтэй

irgen [66.181.161.56] 2020-07-17 08:25:10

gadnii 2 tom bank oruulj irvel hamgiin hurdan dagaad buuh bhoo

Зочин [155.4.207.114] 2020-07-19 13:17:31

Mongol uks bolon irgeddee ashigtai zuil yarihar hodoldoggui humuus sh de

Irgen [64.119.21.209] 2020-07-17 08:22:36

Mash zuv zuil bichjee.Banknii reformiig nen yaaraltai hiih heregtei!11Huug 1%aas doosh bolgoh heregtei!!!Mun gadni bankuudiig oruulj ireh heregtei!!!

Зочин [64.119.20.107] 2020-07-17 05:11:26

Мэрэгжлийн хүн юу хэлэв үгийг сонсч зоригтой реформ хийх хэрэгтэй

ЗОЧИН [202.179.21.206] 2020-07-17 05:04:35

Зөв зүйтэй санал байна гэж харж байна,Ангар бол миний хувьд маш сайн эдийн засагчдын нэг хардаг,тэгээд иймэрхүү мэдлэгэтэй залуус нэг явж өгдөггүй хачин тогтолцоотой Төр болчихоод бид явахгүй байна л даа.Ийм залуус тухайлбал,Голомт банкны Ганзориг,ЕСайдын зөвлөх байсан Энбаяр,энэ Ангар гм залуусыг Монгол банк,Сангийн яамандаа авч ажиллуумаар байгаа байхгүй юу,Тэр хоцрогдсон зээлийн хүү бууруулбал Арилжааны банкууд сөнөх ухаантай хамгаалж юм ярьдаг Мэдрээ,Үнэнбат гм хоцрогдсон нөхдийг энэ сиситемээс чөлөөлөх зайлуулах хэрэгтэйл дээ тэхгүй бол УИХ-ын гишшдийн тархи угаагаад энэ ажлыг явуулахад маш их саад тотгор учруулаад байдаг шүү дээ.Гадны банкийг сайтар судалж оруулбал/эрх зүйн орчныг сайтар бүрдүүлээд/өрсөлдөөн бий болж хүү буурах нэг алхам болох нь гарцаагүй шүү дээ.

гэрэл [202.21.101.82] 2020-07-17 03:28:18

банк 8% ипотекийн зээл нэрээр хүүгээ түрүүлж аваад ард түмнийг маш их шулж байна.Үүнийг яаралтай зохицуулах хэрэгтэй,Ард түмэн үнэхээр туйлдаж сөхөрч байна.

ЗОЧИН [202.126.89.4] 2020-07-17 02:22:08

ТӨР БҮХ МӨНГӨӨ ТӨРИЙНХӨӨ БАНКИНД ХАДГАЛЖ ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛЖ ОЛГО ЗЭЭЛИЙГЧ ТЭГЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ БУСАД БАНКУУДТАЙ УИХ-Н ГИШҮҮД НЬ ХУЙВАЛДАЖ АРД ТҮМНИЙГ ХҮҮГЭЭР МӨЛЖИЖ БАЙНА МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙГААГИЙН ХАМГИЙН ТОМ ШАЛТГААН ЭНЭ ШҮҮ ТУХАЙЛБАЛ ТӨРӨӨС ИПОТЕКЫН ЗЭЭЛИЙГ 4 ХУВИЙН ХҮҮТЭЙ ГАРГАХААР БАНКУУД 4 ХУВИЙН ХҮҮ НЭМЭЭД ДЭЭР НЬ ҮНДСЭН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХГҮЙ ХҮҮГ ЭХЭЛЖ ТӨЛҮҮЛЭХ ЗАМААР МОНГОЛЫН ИРГЭДИЙГ ЯДУУРАЛ РУУ ШУУД ТҮЛХЭЖ БАЙНА ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН ШҮҮ ИРГЭД ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙГЭЭСЭЭ БОЛООД ДУУГАЙ БАЙГААД БАЙНА ЭНИЙГ ЯРЬЖ БИЧДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУД Ч АЛГА БОДВОЛ БИЧНЭ ГЭЖ ШАНТААЖИЛЖ МӨНГӨ АВДАГ БОЛСОН БАЙХ ГЭЖ ХАРДДАЖ БАЙНА

зочин [202.131.229.246] 2020-07-17 02:10:10

маш зөв бид ухархуу давших уу гэдэгл сонголтынөмнө ирсэн

Зочин [66.181.181.83] 2020-09-02 07:46:18

хадгаламжийн хүү буурвал банк ямар мөнгөө эргэлдүүлэх юм вэ

bat [202.126.90.84] 2020-07-17 01:05:46

mongold hamgiin tulgamdsan asuudal zeeliin huu.buulgah bolomjtoi.ene asuudliig shiidehed buh asuudal ayandaa bolno.

зочин [202.179.8.210] 2020-07-17 00:23:14

Сангийн сайдаа одоо банк санхүүгээ шинэчлэх цаг нь болсон.Зээлийн дарамтийг зохицуулж шинэчлэл хийе

зочин [122.201.23.84] 2020-07-16 23:43:40

Аж ахуйн нэгжүүдийг хүү багатай зээлээр хангавал ажлын байр нэмэгдэж, ард түмний амьдрал ч дээшилнэ. Маш зөв ярьсан байна. Дэмжиж байна

ЗОЧИН [202.126.89.4] 2020-07-17 02:30:45

БҮХ ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН БАНКААРАА ДАМЖУУЛЖ ТӨРӨӨС ГАРГАСАН БАГА ХҮҮТЭЙ НЬ ИРГЭДЭД ӨГ

Зочин [64.119.26.183] 2020-07-16 23:04:35

Банкуудад реформ яаралтай хийх шаардлагатай ... Ард түмэн сөхөрч бна. Яаралтай шийдэх хэрэгтэй...

Зочин [172.58.140.128] 2020-07-16 18:08:24

Ovoo zov dugnelttei zaluu bna daa!

зочин [64.119.21.132] 2020-07-16 16:14:52

гадны банкыг яаралтай оруулж ирээчхэдхэн банкинд ард түмэн зээлийн хүүгийн өрөнд орлоо банкны хадгаламжийн хүүг тэглэх хэрэгтэй Ард түмэн одоо хэзээ ч хадгаламжтай байхгүй хэдхэн олигархийн мөнгө л банкинд хүүлээд хэвтэж байгаа тийм учраас банкны хүүг тэглэх хэрэгтэй шдэ Аюулгүй байдал талаасаа олигархиуд банкинд хадгалуулсны мөнгийг төлж мөнгөө байршуулах хэрэгтэй тэгэхээр банкны зээлийн хүү нэг оронтой тоонд орох болно Үүнийг Хүрэлсүх хийж чадна

Зочин [99.229.251.229] 2020-07-16 14:44:37

Зөв тайлбар байна гэж бодож бна,,,

Зочин [103.26.194.186] 2020-07-16 13:28:18

demjij bna, hervee sariin 1 huviin huutei bolvol ediin zasag mash hurdan sergeh bolomjtoi, bayrlaa bas dahin bayrla.

Зочин [192.82.77.67] 2020-07-16 12:38:55

Angar ooroo sariin 4 5 huvi jiliin 48 60 huviin mungubhuuldeg lombardtai baij ih hutsaj bnaa. Her hadgalamjiin huug buulgaval hamag hadgalamj gadagshaa l yavna sh dee. Yamar manai uls tiim lag hurimtlal bnuu

Ард [202.126.88.41] 2020-07-16 12:34:28

Маш зөв хэлсэн байна. Монгол хөгжихгүй, хууль бус бизнес цэцэглэдгийн шалтгаан бол энэ мөн.

Зочин [202.55.188.41] 2020-07-16 12:01:40

Маш зөв зээлийн хүү жилийн 10 хувь болгох хэрэгтэй

Зочин [64.119.19.203] 2020-07-16 11:14:34

Санал ннг байна. Ийм залуучуудаар Мэдрээ мэтийн соц үеийн банкны эдийн засаг сурсан нөхдүүдээс солих цаг нь тэднээс салах цаг нь болсон.Хадгаламжийн хүүг бууруулж болохгүй гэж яаж үхэж хатан тэмцэж байв. Банкны ххдгаламжаараа зээл олгодог, банкнаасаа мөнгө аваад банк бус байгуулж мөлждөг Монгол банк, зарим арилжааны банкнуудын дарга нарыг одоо зогсоох цаг нь болсон. ОУВС-ийн шахрдсны дагуу дүрмийн сангийн эх үүсвэрээ гаргаж өгч чадаагүйн улмаас Капитал банк дампуурсан. Бүр дээр нь төрийн даатгалын мөнгө иргэдийн татварын мөнгийг байхгүй болгосон. Ийм л дампуу банкны системийг анхны алт дилерийх хэрэгтэнгүүд Монгол Улсад нэвтрүүлсэн.

Зочин [202.179.21.250] 2020-07-16 10:36:56

Энэ бол үнэн . Энгиин хүн минии бодлоор гадны банкгүй 2хон улс баыдгын нэг, хамгын өндөр зээлиин хүүтэй 20улсын нэг гэдгээр бодвол банкныхан баячууд 2 ниилээд монголчуудыг 30жил мөлжсөн бололтой, . Бас банкны ниит хадгаламжын 98%ыг монголын хүн амын 2% нь хадгалдаг гэсэн . Тэгэхээр үлдсэн 98%иин хүмүүс тэр хүмүүсээс жилиин 30% иин хүүтэй мөнгө зээлж 30жил болсон гэсэн үг. Тербум төгрөгиин хадгаламжтай хүн хадгаламжын хүүндээ жилд дор хаяж 160сая төгрөг . Иим байхад тэд үхэн хатан тэмцэнэ шүү дээ

Зочин [202.126.90.36] 2020-07-16 10:08:52

Инфляци гэж бас нэг юм бна

Zochin [202.126.90.36] 2020-07-16 10:05:13

Зах зээлийн эрэлт нийлүүлэлт гэж нэг юм бна мөн шууд хүчээр тогтоож болдог юм болдоггүы юм гэж байдаг. Эцсийн эцэст бүтээгдэг улс мөнгөтэй байж мөнгөтэй байж хүү буурна шүү, Зүгээр диктатураар буудаг юм гэж хаана ч бхгүй. Сайн хөдөлмөрлөцгөө найзуудаа

Зочин [103.229.123.220] 2020-07-20 03:07:19

ene tarhi ugaaltaa bolio

Зочин [172.58.140.128] 2020-07-16 18:06:05

Unshaad yum oilgodoggui durak yumaa

Шижирбаатар [202.9.46.211] 2020-07-16 09:56:52

Зорьсон бол аргыг нь сүвэгчилж хийх л хэрэгтэй. Шалтаг тоочоод байлгүй зориглон хөдлөхийг шаардацгаая.

zochin [115.161.243.139] 2020-07-16 09:39:57

Mash zuv..demjij bn

Иргэн [202.126.92.99] 2020-07-16 09:33:08

Ёстой үнэн шүү, энэ банкуудын лоби үнэхээр байдаг, тэгээд банкны хүү буурдаггүй,


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.