Ховд аймгийн Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Ховд аймгийн Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн гэж ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээллээ. Уг сэжигтэй тохиолдол нь 6 настай хүүхэд, буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарсан, өндөр халуурсан гэсэн өгүүлэмжтэй" гэлээ.

Долдугаар сард улсын хэмжээнд тарваган тахлын хүний өвчлөл гарч, амь нас эрсдсэн тохиолдол гарсан. Тодруулбал, Ховд аймагт хоёр тохиолдол гарсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдээд буй. Дээрх тохиолдын шинжилгээний сорьц өнөөдөр 10:22 цагт нийслэлд ирснийг шинжилж байна гэлээ. Энэ тохиолдлын хувьд бэр гуйх ёслолд оролцсон хүмүүсийг тарваганы махаар дайлсан байсан гэнэ.

Тарваган тахал бол олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг, нас баралтын түвшин өндөртэй өвчин юм.


Сэтгэгдэл

? [202.9.46.218] 2020-07-17 11:44:52

Ulsuj uheh gj bga ym shig pisdanuud

Зочин [202.9.46.150] 2020-07-17 07:13:20

Horio tseer olon jil urgeljilsnii gai shuu dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.