Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт 2 жилийн ял оноолоо

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар 1 дэх хэсэг / хээл хахууль авах/ 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / хээл хахууль өгөх/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт хэлэлцэхээр товлосон боловч шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг Б.Оюунбилэг нараас шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул уг татгалзлыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулаад байсан.

Өчигдөр буюу долдугаар сарын 29-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргажээ.

Шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ял оноож. Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.50] 2020-08-02 15:46:12

коминист нийгэм биш дээ!! Ардчилсан нийгэмд авилга хээл хахуул егех авах болон ер нь бvх эрхээр хангагдсан байдаг гэж ойлгож байгаа ш дээ!!

лхагвадорж [66.181.161.59] 2020-08-01 08:55:47

Нэгэн хахууль авсан нь тогтоогдсон юм бол өмнө шүүж байсан хэргүүдийг дахин шалгах хэрэгтэй баймаар

Зочин [66.181.178.199] 2020-07-30 19:09:44

Шулам

Зочин [103.10.21.39] 2020-07-30 14:17:19

Зарим нэг увайгүй албан тушаалтан авилгачдын ОЮУН УХААН УУРАГ ТАРХИ НЬ уландаа гэж...

Зочин [103.10.21.39] 2020-07-30 14:11:32

Ерөнхийлөгч өө ЕС аа ХЗЯ ы сайд аа МОНГОЛД ХУУЛЬ ГУУЛЬ болж.......Энэ арай дэндлээ эх орныхоо газар нутаг баялагийг харийнхантай хувааж идэх гэж санаархаж эх орноосоо урвах хэмжээний хэрэг үйлдчихээд байгаа этгээдүүдэд ийм ХАРИУЦЛАГА үүрүүлж байгаа нь МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЯМАР ЭМГЭНЭЛТЭЙ ТӨР ШҮҮХ ЗАСАГЛАЛ НЬ Ч ТЭР ЯАСАН ХЯНАЛТГҮЙ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНА ВЭ....Ард түмний дунд хүлээлт үүсгээд байсан хэргүүд ар араасаа ШИЙДЭГДЭЖ БАЙГАА МЭТ БОЛОВЧ ...АВИЛГАГЧДАД ХАР ТАМХИЧДАД ЯАСАН ЭЭЛТЭЙ ЭНЭРЭНГҮЙ БАЙНА ВЭ ....Ардын хүүхдүүдэд ямар шийтгэл хариуцлага үүрүүлдэг билээ дээ ЯЛГААГ НЬ МЭДДЭГ ХУУЛЬЧИД СУДЛААЧИД хэлдэг дээ Одоо энэ хэрэг нь шийдэгдээд байгаа нөхдүүд.ЁСТОЙ ХАНЦУЙ ДОТРОО ИНЭЭЖ БАЙГАА 2с 5жил юу ч биш дээ гэж ...УЛС ОРОН МИНЬ Л БҮРЭН БҮТЭН БАЙГААСАЙ

Зочин [103.242.44.78] 2020-07-30 07:53:01

Шүүхэд иргэд олон түмэн сэтгэл алдарсан байхад энэ хэргийг нэлээд чангахан ял оноовол бусдад нь дохио болох юм болов уу гэж харж байна,хүний мууг үзэх гэсэндээ биш Авлига гэдэг хар захыг алга хийхэд л хэрэгтэй юмуу гэдэг талаас нь.

Зочин [103.10.21.39] 2020-07-30 14:13:06

Тантай санал нэг

hutsaa huts [202.126.88.168] 2020-07-30 07:19:55

hunii muud durtai buzar mongolchuud sonoosei

suvd [182.160.33.82] 2020-07-30 05:59:19

нүдний булайнууд,шунал нь шулам болчихсон,төрийн ажил ингэж явж бна, шудрага ёс хаана байна

иргэн [103.212.116.224] 2020-07-30 05:34:00

Дахиж шүүх,төрийн байгуулагад бүү ойртуулахтун

Иргэн [43.228.130.169] 2020-07-30 04:57:29

Эд хөрөнгийг нь хураа.Авилага авдаг хүмүүс цаанаа л нэг царай нь муухай харагдаад байхийн

Зочин [202.70.41.114] 2020-07-30 04:55:58

Хахууль авсан шүүгч нар нь хаачив

Sod [202.126.88.47] 2020-07-30 03:55:31

Olon tomor zuusen haraglaa zailyyl hiisen buteesen ni wuy wum boldoo.myyhai tsaraitai huuhen ba.olon hunii amidraliig suitgej shorond hiisen baihdaa.shuugshiin ner hundiig ylandaa gishgij yavjee.2 jil baga ba dahin buu ajillyyl iim humuus zasarch humuujine gej ugui bur dald oruul

Өршөөлд тохируулж шийтгэл ногдуулжээ. [202.131.225.53] 2020-07-30 03:42:53

2-хон жил хорих ял. Ирэх жилийн өршөөлөөр орох юм байнадоо.

0000 [103.10.23.81] 2020-07-30 03:36:05

Өгсөнийг нь биш авсаныг нь шийтгэж байх хэрэгтэй Хахууль өгөх нөхцөлд хүргэж байдаг албан тушаалтангууд ажилаж тэд хахууль өгсөн хүнийг шийтгэх хууль санаачлаг батлаж хахуул авах урдчилсан нөхцөлөөн бүрдүүлэж байна Хулгайч нарын төр энгэж ард үмнийг дээрэлхэж байна

zochin [66.181.183.246] 2020-07-30 05:15:04

zuv

Зочин [103.9.90.98] 2020-07-30 04:44:07

хахууль өгсөн хүнийг шийтгэхээ болих хувилбар одоохондоо манай нийгэмд хэрэгжих боломжгүй байна. Манай нийгмийн болон хүний эрх зүйн ухамсар, төлөвшил гадаадын олон зуун жилийн нийгмийн түүхэн хөгжилтэй улсорнууддтай харьцуулах түвшинд очоогүй байна. Тухайлбал та хуулийн дагуу ажлаа хийсэн гэж бодий тэгтэл тэгтэл таны гийдьэр хэн нэг нөхрийн ашиг сониорхолд таалаагдаагүй бол тэр хүн танд гомдох нь тодорхой. Цаашлаад танаас гомдсон хариугаа авч болно жишээлбэл би энэ хүнд данснаасаа мөнгө аваад тэр мөнгөө бэлнээр хахууль өгсөн худлаа гэвал миний дансны хуулга энэ байна гээд л гүйцээ. Тэр таныг ажлаа хийсэний чинь төлөө гэмт хэрэгтэн болгож чадна. Өнөөгийн нийгмэд амьдарч байгаа хүмүүс дотор ийм зүйл хийж чадах эрх зүйн ухамсар бүрэн төлөвьщөөгүй олон хүн байгаа. Иймд таны санал өнөөдөр хэрэгжих боломжгүй


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.