Хиймэл нууранд осолдож хоёр хүн амь алджээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн “Шаврын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т/ тус аймгийн харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Н /16 настай, эрэгтэй/ нар 4 хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22:20 цагт очиж, мөн өдрийн 23:50 цагт иргэн Б-ийн цогцсыг, 07.30-ны өдрийн 02:28 цагт иргэн Н-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Сэтгэгдэл
Зочин [103.10.23.81] 2020-08-02 03:10:25
Нуур хийх нь зөв Нууранд орож осолдож байдаг нь хувь хүний буруу ямар хүн орох зорилалтай нуур биш гүн нь тодохой байхад
Дорж [192.82.76.153] 2020-07-31 05:40:52
Хувь хүний өөрийн асуудал тэнэг л биш бол хариуцлага өөрсдөө үүр тэр хүний нутаг руу өөрсдөө явсан байж буруугаа төр засаг руу жихдэгээ боль бүгд хүний өөрсдийн байгаа арчаагүй байдал юм л бол төр засаг руу буруугаа өөрсдөө хүн шиг амьдарч байгаа юм уу хуулиа өөрчлөх болсон шүү
Заяа [203.226.208.156] 2020-07-31 03:37:29
Харамсалтай... ернь яах гэж хиймэл нуур хийдэг байнаа.