Дархан-Сүхбаатарын замыг сэргээн засварлав
Зам засварын “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд Дархан-Сүхбаатар чиглэлийн эвдэрсэн замын хэсгийг сэргээн засварлав.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын I багт усархаг бороо орсны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд уруйн үерт авто замын зорчих хэсэг сэтэрч, цөмрөөд байсан юм. Улмаар Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замын далан, хөвөө гурван хэсэгт эвдэрсэн. “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд Шарын голын гүүрнээс ус зайлуулах суваг хүртэл 460 метр авто замыг сэргээн засварлаж, Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлийн 95 метр авто замыг 300 м газрыг шороогоор дүүргэж зорчих хэсгийг засварлажээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/
Сэтгэгдэл
Зочин [202.131.243.186] 2020-08-03 06:58:56
Энэ мэдээгээ нэг харчих, бөөн утгын алдаа, ойлгох ч юм алга.
Зочин [192.82.65.51] 2020-08-03 07:43:14
Нээрээ л тийм байна даа. 90 м авто замыг 300 м газрыг шороогоор дүүргэлээ гэнэ үү!!!
zochin [103.26.193.227] 2020-08-03 04:56:27
Nasanbat gj nobshoo zailuulaach
Зочин [103.9.90.98] 2020-08-03 04:15:56
төсвийн хөрөнгөөр иймэрхүү засвар нэртэй додомдсон зүйл хийж, чанаргүй зам барьдаг аж ахуй нэгжүүд, хүлээн авдаг улсын комиссыг давраахаа больчих тэгэх үүү