Нэмэр болдоггүй юм аа гэхэд гай болмооргүй байна

Aдмин / Спорт

Монголын сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд урьд хойчид гаргаж байгаагүй чамгүй амжилтуудыг дэлхийд үзүүлээд байгаа билээ. Тэр тусмаа 3x3 төрөлд эрэгтэй, эмэгтэй багууд маань Азидаа гэлтгүй дэлхийд данстай болоод байгаа юм. Гэтэл Монгол доторхи эрх ашгийн сонирхол өөртэй хүмүүсээс хамаарсан асуудлууд тэдний хөлнөөс чангаан, хөгжихэд бэрх болгож байна. Тухайлбал, сагсны холбоонуудын хоорондох асуудал, төрийн оролцоотой зарим төвөгтэй нөхцлүүд тамирчид болон энэ спортод элэгтэй шимтэн үздэг залуусыг багагүй цухалдуулаад удаан хугацаа өнгөрчээ.

Тамирчдын визний асуудал Монгол талаасаа маш хэцүү байдаг. Цаад улсад орж, гарахад л гэхэд манай улсынхаас хамаагүй амар байдаг. Нэг талаар тамирчдын нэр хүнд өндөр нөгөөтэйгөөр тухайн улсад зорчих зорилго тодорхой учраас тэр. Харин манайд байдал өөр, визээ мэдүүлээд удаан хүлээсний дараагаар татгалзах тохиолдол олон. Зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй олон тамирчдыг тойрдгүй зам энэ.

Мөн Монголын сагсан бөмбөгийн учир нь олдохгүй олон холбоодын асуудал үзэгчдэд битгий хэл өөрсдөд нь ч ойлгоход хүндрэлтэй байдалд хүрсэн. Нөгөө холбооныхоо тэмцээн уралдааныг дэмжихгүй, тоглолтуудыг давхар явуулж үзэгчдээ хуваадаг. Мөн тамирчид, дасгалжуулагчдыг хавчдаг зэргээр хэл ам мундахгүй.

Бидэнд ахицтай яваа, хөгжиж байгаа ажлуудаа шулуун замаар гишгүүлэлгүй харин ч чангаацалдах хандлага байдаг. Тамирчин залуусын хүсэл сонирхол бол зүгээр л сагсан бөмбөгөө тоглох юм. Тэдэнд улс төр, холбоодын зөрчил биш энэ спортоос авдаг урам зориг, аз жаргал, цөхрөл гуниг, үзэгчдийн халуун уур амьсгал л хэрэгтэй. Ямар ч холбоо, ямар ч төр бай сагсан бөмбөгийн тухайд зорилго нь бол адилхан л энэ спортыг хөгжүүлэх, амжилтаа баяжуулах байх учиртай. Гэтэл бодит байдал санаснаас шал өөр байдаг дээр ундууцах хүн цөөнгүй. Нэмэр болдоггүй юм аа гэхэд тамирчиддаа гай болмооргүй байна эрхмүүдээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:43

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:43

nymaa [59.153.85.117] 2020-09-05 09:31:12

hucheer shiidehgui bol butehgui ee. dor doroo tom2 yum yriad

Зочин [192.82.70.18] 2020-09-04 12:10:02

3х3 ын бүх тамирчид , дасгалжуулагчид , багууд нийлж байгаад шинэ холбоо байгуулчихгүй юу даа . Нөгөө хоёр холбоо хоорондоо хэрэлдээд л NBA гээ үзээд л MBA гаа зохиогоод , булаацалдаад байж бна биз

зочин [115.65.47.30] 2020-09-04 10:45:34

Монголын төр засаг тамирчдаа дэмжээсэй, туслаасай, мундаг тамирчиддаа амжилт хүсье, та нар чадна, дийлнэ, ялна. Монголчууд тамын тогооны үлгэрээ хэзээ мартах вэ? чөтгөрийн тойргоосоо хурдан гараасай, салаасай.

Хуучирсан нөхдөөсөө ... [202.131.225.53] 2020-09-04 09:50:42

Шараваад, бултаад бай, Жамцаа!!!

Зочин [66.181.161.61] 2020-09-04 05:36:59

Дарга нь гэж нэг ясан овоо юу хийдэг юм болоо

Зочин [66.181.164.235] 2020-09-04 05:59:56

Манай дарга маш сайн дарга. Чи өөрөө муу. Би даргадаа хайртай.

Уг нь Монголд хөгжүүлэх хүнтэй л спорт юмсан. [202.131.225.53] 2020-09-04 05:19:25

Уг нь Шаравжамц өөрийг нь дээш нь гаргааж ирсэн сагсан бөмбөгийн спортыг өлгийдөж, бөөцөөлж, "эвий эвий" гэж эрхлүүлж, энхрийлэн хөгжүүлж, бусад спортоос илүүд авч үзэж баймаар юм. Эцэс төгсгөлгүй түшмэл байна гэж бодож байгаа юм байхдаа? Хэзээ нэгэн цагт өөрийг нь хүн богосон спортынхоо орчинд буцаж ирмээр юм. Тэр үед юүгаа хэлж хуйхаа майжих юм болдоо?

монгол сагсчин ах [43.242.242.75] 2020-09-04 02:38:04

ШАРАВ АА!?

Иргэн [119.40.98.106] 2020-09-04 02:30:29

Энэ Шаравжамц гэдэг хүн спорт хариуцсан даргаар дахин томилогдсон. Гэтэл зөвхөн өөрийнхөө ганц мэдэх, чадах салбарын энэ муухай асуудлыг зохицуулж чадахгүй байж яаж цаашаа Монголын бүх спортын асуудлыг зохицуулж удирдана даа. Монгол төрөө гэж

Зочин [202.131.239.62] 2020-09-04 01:39:25

Шаравжамцаа!

[203.91.115.56] 2020-09-04 01:13:02

I. [203.91.115.56] 2020-09-04 01:11:12

Титтьв. Ммк. К ё

КК [103.111.68.3] 2020-09-04 00:19:25

Даварсан юм


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.