Насанд хүрээгүй 22 охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар: Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогчтой 76 хохирогчтой 23 гэмт хэргийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нийт 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Жишээлбэл Эрдэнэт хотоос насанд хүрээгүй гурван хүүхэд Улаанбаатар хотод ажил хийхээр ирснийг далимдуулан Х гэгч этгээд охидын эцэг эхийн хараа хяналтгүй байдлыг ашиглан хүчээр биеийг нь үнэлүүлж, зорчих эрхийг нь хязгаарлаж бэлгийн мөлжлөг явуулж байсныг илрүүлсэн. Мөн Б гэдэг этгээд насанд хүрээгүй охидыг удаа дараагийн байдлаар цахим хаягаар олзлон авч хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг үйлдсэн. Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих мөн хувь хүний зураг, бичлэгийг ашиглан дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд мөн бүртгэгдсэн.
Садар самууныг сурталчилсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан нийтдээ 28 цахим хуудсыг хаалгах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. Мөн садар самуун, биеэ үнэлэлтийг илрүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад шалгалт явуулжээ. Энэ хүрээнд 42 буудлыг хаалгах саналыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газах хүргүүлжээ.
Бага насны хүүхдүүд өөрийн зураг, бичлэгээ цахим орчинд алдах үүний улмаас бэлгийн мөлжлөг явуулж буй хүмүүст олзлогдох явдал ихээр гарч байгаа юм. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Бэлгийн мөлжлөг явуулсан хүнийг Эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар 12-20 жил хүртэлх хорих ял шийтгэлтэй аж.
Сэтгэгдэл
зочин [202.9.46.237] 2020-09-21 05:01:29
сүүлийн үеийн залуу эмэгтэй эрэгтэйчүүд амар хялбар аргаар мөнгө олох гэж гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн.
Амьдралд байдаг л үзэгдэл. Ажилгүйдлээс болж ... [202.131.225.53] 2020-09-21 03:57:47
Хөдлмөрийн зах зээл охидыг сонирхсон ажлаар нь хангаж чадахгүй л байна. Амьдрах, амьдралдаа хэрэгтэй мөнгийг олохын тулд алд биеэ ингэж ашиглахаас өөр яахав? Өөр ч гайгүй ХӨЛСТЭЙ ажил ч олдохгүй юмдаа. Кх! Ийм бизнест зохион байгуулагчид (сутенёр) ч, гүйцэтгэгчид (проститутка) ч байдаг. Одоо тэгээд яахав вэ? Эдийн засаг хямарч, мөнгө олох зах зээл барагдаж байна ш дээ.
ЗОЧИН [202.126.89.214] 2020-09-21 01:24:50
НЯМБААТАР ИЙМ Л ЮМЫГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ Ш ДЭЭ
888 [124.158.120.10] 2020-09-20 10:05:17
Зочид буудал,дэн буудал баар, цэнгээний газар зэрэгт хяналт тавьж чадахгүйгээс хойш эдгээрийг хаах хэрэгтэй!!!
ЦЕГ УСХ-д [66.181.191.33] 2020-09-20 08:48:33
Д/х Д.Бүрэнбаатар тэгж илрүүллээ гээд өөрөө илрүүлчихсэн юм шиг юм яриад Од болоод байх юм. Хууль тайлбарласан, анхааруулсан юм хэлээч ямар хэлтэст ажиллаж байгаа билээ Хэвлэл мэдээллийн Төвийн ажил хийгээд байх юм даа
Хуулийн зөвлөгөө [66.181.191.33] 2020-09-20 08:42:37
Насанд хүрээгүй хүүхэд ажил хийнэ гэж юу байхав эцэг эх, халамжлагч нар нь хараа хяналтаа сайн хийлдээ. Ганц цагдаагийн байгууллага Ганц удаа яваад шийдэхгүйгээс гадна зарим хүүхдүүд хуулиа мэддэгүйгээс гомдолгүй гэдэг. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэж зүйл ангитай. Сэжигтэй санагдсан хамтрагчийнхаа насыг нь ямар нэг аргаар мэдэж ав. Манай найз охин бид 2 сууна гэж байж хэрэгт оров доо!!!
мандах [66.181.187.173] 2020-09-20 03:41:08
наад хүн дүрст араатнуудаа нэртэй зурагтай нь тавьж байгаач эдэнд эрх мэрх гэж ярих ч хэрэггүй
зочин [103.10.22.105] 2020-09-19 11:17:56
хуулинд өөрчлөлт оруулж иймэрхүү гэмт хэрэг хийгчдийг маш хатуу чанга тогтсон 20 жилийн чанга дэглэмттэй ял шийтгэх тэр нь шүүгч ялыг шууд нэг заалтаар оногдуулах , ял эдлэх үед ял бууруулах хөнгөлөлт үл эдлэх ялыг бүрэн дуусгах халдашгүй байх
Зочин [47.91.220.171] 2020-09-19 09:35:37
huuli yosnii biye uneldeg nas zaasan gazar gargachival iim herwg bagasdag bolov uu yadag bol
Zochin [66.181.181.110] 2020-09-19 08:50:01
Tsairsan muu gaj dontonguud l iim hvnee bsn ym hj yuaa iim zvild huuli changa baiual tus boloh baihdaa
Зочин [103.229.178.26] 2020-09-19 05:51:17
ийм мангасуудыг зүгээр л цаазладаг хуультай болооч
Зочин [59.153.115.71] 2020-09-19 00:55:48
zariin saituudaar iim sadar samuung uuhshuulsen bichleg zaruud ih bdag jisheen: hovo tom mashinii gruppeer ih yvdag yum bna lee ene gruppd arga hemjee avah heregtei
Zochin [66.181.161.37] 2020-09-19 00:37:49
Hatuu shiitgel onogduulah heregtei
Зочин [202.126.89.192] 2020-09-18 17:16:30
Buzar, nasand hureegui huuhdiig buzarlaj yaaj chadaj baina aa, tsaazla!
Даагий сабай [202.126.88.184] 2020-09-18 15:43:55
Цааз
Зочин [202.126.88.184] 2020-09-18 15:43:09
Цааз
Зочин [192.82.76.181] 2020-09-18 14:51:39
Хүчээр биеийг нь үнэлүүлнэ гэж байхгүй байхаа. Амар аргаар мөнгөтэй болох гэсэн охид хүүхнүүд дүүрэн байна
Зочин [103.10.23.68] 2020-09-19 01:58:45
Ийм хэрэгт насаар нь хорих ял өгөх хэрэгтэй
Зочин [172.58.140.228] 2020-09-18 21:08:37
Cham shig teneg yumnuud l baigaashd huuhed buzarlaad
Зочин [202.126.89.192] 2020-09-18 17:20:37
Hiuhduud uursduu iim buzar zuil uursdun deeree hiih uu gajig aa!
Зочин [66.181.178.241] 2020-09-18 13:44:37
Хэтэрхий даварсан гэмт хэрэгтнүүд байна даа. Хүнийг зарж мөнгө олдог гэдэг чинь байж болшгүй нөгөө боолын нийгмийн үeийн зүйл биздээ. Даанч дээ. Энэ сайхан Монгол оронд хүн болж төрчихөөд өөртэйгээ адил үндэс угсаа нэгтэй нэгнийгээ зарж мөлжинө гэдэг яагаад ч сэтгэлд багтахгүй үзэшгүй явдал аж. Гэмт хэрэг нь үзэшгүй бусармаг тул хуулийн шийтгэл маш хатуу чанга байх ёстой
Монгол иргэн [59.153.87.177] 2020-09-18 12:39:39
Цаазын ялыг сэргээлдээ энэ улс эртнээс цаазын ялтай байжийж хөгжсөн улс шдээ
цааз [66.181.188.186] 2020-09-18 12:25:50
цаазаар ав
Зочин [87.88.170.44] 2020-09-18 10:44:06
Хатуу шийтгээ