Парламентын судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр (2020.10.14) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Стэнли Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд парламентын засаглалыг төлөвшүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, бодлого боловсруулах, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан хэлэхдээ, “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентаас нийт 240 гаруй хуулийг батлан гаргасан. Алдаа, дутагдалтай зүйл гарч байна. Иймд аливаа хууль, шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргахад шинээр байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг өндөр байна. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, ардчиллыг хөгжүүлэх, Үндсэн хуулийн төслийг боловсруулахад АНУ-ын эрдэмтэн, судлаачид үнэтэй зөвлөмжөө өгч байсан. Хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад судалгаа, шинжилгээний байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй. Иймд Парламентын судалгааны хүрээлэн, АНУ-ын Конгрессын судалгааны алба, номын сангийн хамтын ажиллагааг дэмжих нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

Элчин сайд Майкл Стэнли Клечески хууль тогтоох буюу төрийн эрх барих дээд байгууллага дэргэдээ Парламентын судалгааны хүрээлэнг байгуулсанд баяр хүргээд парламентын засаглалыг төлөвшүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Тэрбээр “Элчин сайдын яамнаас Конгрессын номын сан болон парламентын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоон, хамтран ажиллах боломжийг нээж өгөх тухайд анхаарч ажиллана. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын Элчин сайдын яам болон УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн үүрэг оролцоо чухал” гэдгийг онцлоод Ковид-19 цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа туршлага солилцох уулзалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж гарна гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтын үеэр талууд парламентын засаглалыг бэхжүүлэх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн гаргах зарим хууль, тогтоомжийн талаар ярилцаж, санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 04:05:16

1Q2TQC http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 01:25:07

9RtSjP http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 22:24:47

3n0Piw http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [192.82.70.8] 2020-10-15 07:43:03

Үхэр монголчуудаас хол яваарай гадныхаан. Мулгуу харанхуй ард түмэнтэй ямар ч түншлэл яриад хэрэггүй. Тэртээ тэргүй та нарын дээдэлдэг ардчилал шудрага ёсыг уландаа гишгэдэг өмхий үхэрнүүд шүү. Хойд солонгос Хятадтайгаа нэгдэх гээд замаа зассан ард түмэн.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.