Дархан, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймаг хатуу хөл хорионы дэглэмтэй байна

Зам, тээвэр хөгжлийн төвөөс мэдээлснээр өнөөдөр, 11 дүгээр сарын 20-ны 06:00 цагийн байдлаар нийт нутгаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явах боломжтой байна.
Зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд ажиллаж байна. Дархан, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгуудад хатуу хөл хорионы дэглэмтэй байна. Нийслэл хотод төмөр замын төв вокзалын орчим хөл хорио тогтоов.
Өнөөдөр өглөөний байдлаар Архангай, Говь-Алтай аймагт, мөн Хэнтий аймаг, Багануур дүүрэгт цас орж байна. Налайх дүүрэг орчмоор орж байсан цас тогтоод байгаа талаар ЗТХТ ТӨҮГ-аас мэдээллээ.
Энэ ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар УБТЗ-д ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан шуурхай бүлэг гаран ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүлэгт зам, тээврийн салбарын байгууллагууд бүгд оролцон, “COVID-19” халдварт өвчин үүссэн нөхцөлд бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байгаа юм.
www.montsame.mn
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
Тэрбумтан Жефф Безос, Лорен Санчез нарын нууцлаг хуримын сонин хачин
“GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт эхэллээ
Ван Дэян: Монголын нүүрс Хятадын хойд хэсгийн гэрлийг асаадаг