Цэргийн дүрэмт хувцас өмсөх эрхгүй этгээд өмсвөл хариуцлага тооцдог болно
Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Гол шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны зарим албан тушаалтан, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад тодорхой хязгаарлалтуудыг хийхээр ажиллаж байгаа ажээ. Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очиртой ярилцлаа.
Та бүхэн “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д ямар өөрчлөлтүүдийг оруулахаар ажиллаж байна вэ?
-Юуны өмнө тодорхой ойлголтуудыг хуулийн заалтаар нь тайлбарлая. Энэ нь ч зөв байх. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад “Цэргийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана” гэж заасны дагуу цэргийн дүрэмт хувцас, хэрэгслээр нормын дагуу хангагддаг. Нөгөө талаас ЗХЖШ-ын даргын тушаалаар 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг дүрэмд заасны дагуу хэрэглэнэ” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүй, зарлиг, тогтоолоор цэргийн дүрэмт хувцас нь цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчид л хамаатай болохыг тодорхой зааж өгсөн гэсэн үг. Тэгвэл цэргийн дүрэмт хувцас гэж юу вэ. Энэ бол цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн анги, байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хувцаслалт, гадаад үзэмжийг жигдрүүлэхийн тулд батлагдсан төрөл, загвар, эдэлгээний хугацаа, хангалтын нормоор хүн нэг бүрт олгогддог хувцас, хэрэглэлийг хэлнэ. Та сая дүрэмд ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ гэж асууж байна. Харин одоо энэ асуултандаа ороё.
За, тэгье ...
-ЗХЖШ-ын даргын тушаалаар 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д өөрчлөлт оруулах нэгдүгээр шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, эдлэх эрхгүй хүмүүс буюу төрийн зарим алба хаагч, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад хязгаарлалт хийх зорилготой. Хоёрдугаарт, жигдрүүлэх зорилготой жижиг өөрчлөлтүүд багтаж байна. Тухайлбал, хээрийн хувцас өмссөн үед бууны гэрийг хэрхэн яаж зүүх вэ гэж. Бидний хэрэглэж байгаа бууны гэр хуучны загвараараа, харин дүрэмт хувцас шинэ загвараараа байгаа учир хэрхэн, яаж зүүх вэ гэдгээ нэг мөр цэгцэлнэ. Дүрэмд заасанчлан хээрийн хүрэм өмссөн үедээ гадуур нь бууны гэрээ бүсэлнэ гэснээрээ явна гэж ойлгож болно. Дараагийн удаад хээрийн хувцас өмссөн үедээ өмдний шуумгийг хагас түрийтэй гутлынхаа гадуур тавина, хээрийн хүрмийн захыг хээрийн гаралт, сургалт дадлагын үед босоогоор нь, бусад үе буюу өдөр тутамдаа буулгаж өмсөнө зэрэг тодорхой өөрчлөлтүүд оруулж байна. Энэ нь цэргийн дүрэмт хувцсыг нэгэн жигд өмсөж хэвшүүлэхтэй холбоотой.
Нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа сэдэв бол яахын аргагүй цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны албан тушаалтан, иргэд өмсөж байгаа тухай. Энд нэг зүйлийг тодотгоход тэдгээр албан тушаалтнуудыг Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн сургалт бэлтгэлд хамруулаад бэлтгэл офицер, ахлагч цол олгодог. Тэгвэл нэгэнт олгогдсон цэргийн дүрэмт хувцас, цолыг тэр хүмүүс нь хэзээ өмсөх ёстой байдаг юм бэ?
-Тийм ээ, энэ их чухал сэдэв. Цэргийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-д цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг нөгөө л дээр дурдсан буюу Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан. Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө гэдгийг Цэргийн албаны тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм. Дайчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй гэсэн үг.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед ч, цар тахал, зуд турхантай үед ч өмсөх эрхгүй гэсэн үг үү?
-Цэргийн жинхэнэ алба хаагч биш л бол өмсөхгүй. Гагцхүү бэлтгэл үүрэгтэн танд “Дайчилгаатай сургуульд оролц, цэргийн сургалт бэлтгэлд хамрагд” гэдэг зарлан ирвэл л өмсөөд очно гэж ойлгох хэрэгтэй.
Аймаг, нийслэл, сум дүүргийн онцгой комиссын гишүүд цаг үеийн мэдээлэл хийхдээ цэргийн дүрэмт хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх тохиолдлууд байсан ...
-Мэдээж буруу. Бас л түрүүн хэлсэн шиг Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээг зөрчиж л байгаа хэрэг. Цар тахлын нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй төрийн захиргааны алба хаагчид цэргийн хээрийн дүрэмт хувцсыг өмсөх, өмсөхдөө бүр дүрмийн бусаар өмсөж хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаатай холбогдуулан ЗХЖШ-аас 2020 оны 12 дугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газар, Цэргийн штабуудад албан бичиг хүргүүлсэн. Цэргийн дүрэмт хувцасны дүрмийн бус хэрэглээг арилгуулах тухай гэж. Энэхүү албан бичиг хүргэгдсэнээр энэ зөрчил харьцангуй багассан. Мэдээж цар тахал, гамшиг ослын үед аймаг, орон нутаг, дүүргийн удирдлагууд нэгдсэн шугамаар жигдэрч болно. Энэ нь өөрөө цэргийн дүрэмт хувцас биш бөгөөд өөр өнгө, загвараар хийлгэхийг нь бид үгүйсгээгүй. Цэргийн дүрэмт хувцас нь үзэмжтэй, дулаахан, биед эвтэйхэн байдаг учраас л ийм төрлийн зөрчлүүд гараад байна гэж харж байна. Дүрмээ хэзээ шинэчлэн батлах вэ? -Нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн төслөө төрийн цэргийн байгууллагуудад санал авахаар хүргүүлээд байна. Мөн Зэвсэгт хүчний алба хаагчдаасаа ч цахимаар санал авч байна. Хэрэв бодитой саналууд ирвэл бид дүрмэндээ оруулна. Жишээлбэл, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Цэргийн дүрэмт хувцасны загварт албаны хүрмийг босоо захтай байхаар төлөвлөсөн байсан ч алба хаагчдын ирүүлсэн саналын дагуу захыг нь буулгасан гээд жишээ цөөнгүй бий. Дүрмийн төслийг аль болох богино хугацаанд ЗХЖШ-ын даргын тушаалаар батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэчлэн батлагдсаны дараа Хууль зүйн яаманд хүргүүлж, бүртгүүлсний үндсэн дээр цэргийн дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэх эрхгүй этгээдүүд өмссөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог механизм бүрдэх юм.
Дүрмийн дагуу өмсөөгүй цэргийн алба хаагчдад бас хариуцлага тооцох уу?
-Тийм.
Мөрдэсний тухай асуумаар байна. Хээрийн хувцасны цээж хэсэгт цолны тэмдэг байрлуулах нь ямар учир шалтгаантай талаар цэргийн алба хаагчид их тодруулдаг...
-Албаны дүрэмт хувцсанд цол нь мөрөн дээр, хээрийн хувцсанд цээж хэсэгт байгаа нь амьдралаас урган гарсан шийдэл. Яагаад гэхээр хээрийн хувцас нь өөрөө цэргийн алба хаагчид бидний байлдааны хувцас. Команд ирлээ, бид хээрийн хувцсаа өмсөөд л гарах ёстой. Тэгээд мэдээж хантаазаа өмсөж, агсамжаа зүүж, буугаа үүрнэ. Энэ нь нэгд аранз үүрэх үед тээглэдэг, хоёрд мөрөн дээрх цолны тэмдэг тогтоох товч нь хүнд ачаа үүрсэн үед нухах тохиолдол байдаг, гуравт цол нь харагдахгүй болчихож байна. Дөрөвт, дэлхийн орнуудын хээрийн хувцасны нийтлэг жишиг ийм.
Цэргийн дүрэмт хувцсыг Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр, Тагнуулын байгууллагын алба хаагчид нэгэн загвараар нь, ижил түвшинд нь өмсөж байгаа. Тэдгээр байгууллагуудын алба хаагчдын дүрмийн дагуух хувцаслалтанд хэн хяналт тавих ёстой вэ?
-ЗХЖШ-ын даргын тушаалаар “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийг батлахдаа эдгээр байгууллагуудын удирдлагад нь энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих үүргийг зааж өгдөг. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг ижил төрлийн дүрэмт хувцас өмсдөг байгууллагууд хяналтаа маш сайн тавихгүй бол өнөөх л Зэвсэгт хүчний алба хаагч гэж харах гээд байдаг тал бий. Цэргийн дүрэмт хувцсыг хэн дүрмийн дагуу өмсөнө тэр л хамгийн зөв харагдана. Түүнээс дүрэмт хувцас нь гангараа гоёл биш юм. Харин дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй энгийн иргэд өмссөн үед тавих хяналтыг Зэвсэгт хүчний Цэргийн цагдаагийн алба хэрэгжүүлнэ. Үүний тулд эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм.
Цэргийн алба хаагчид цэргийн дүрэмт хувцастайгаа гадуур явж болохгүй гэдэг. Энэ тухайд?
- Цэргийн дүрэмт хувцсыг хэзээ өмсөх ёстой вэ гэдгийг дүрэмдээ тодорхой заачихсан байдаг шүү дээ. “Цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн нэгтгэл, анги, байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохдоо өмсөнө” гээд. Олон нийтийн газраар цэргийн дүрэмт хувцастай явж болохгүй гэсэн нь энэхүү заалтыг хэрэгжүүлж байгаа хэрэг. Мэдээж цэргийн алба хаагчид дүрмийнхээ дагуу хувцсаа өмсөөд явах тохиолдол байхыг нь үгүйсгэхгүй.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:49:03
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:49:03
ЗОЧИН [59.153.86.7] 2021-02-23 09:45:38
Зүйтэй асуудал шийдэх гэж байгаа юм бн, Дээрээ төртэй улс бн даа цэгцлэх цаг нь болсон, Дуртай дух нь өмсдөг болчихоод бн,
Яг үнэн [66.181.161.61] 2021-02-22 10:11:25
Арай дэндээд байгаам шүү цэргийн дүрэмт хувцасыг дуртай нь өмсдөг болж дарга нар одоо болих хэрэгтэй
Зочин [192.82.77.223] 2021-02-22 06:37:21
delgyyreer zaraad bgaa tustei huvcas yax bol,cergiih geed umsuj bolohgyin boluu
pkxny [202.179.27.147] 2021-02-20 23:36:55
САЯХАН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛСОН НЭГ ТЭНЭГ АВГАЙ ЦЭРЭГ ХУВЦАС ӨМСЧИХӨӨД ХӨДӨӨГҮҮР ЯВЖ АЙМГИЙН ДАРГА НАРЫГ ЗАГНААД ҮҮРЭГ ӨГӨӨД БАЙСАН ГЭДЭГ. ТРЭ МУУД ЦЭРЭГ ХУВЦАС ӨМСӨХ, ХҮНД ҮҮРЭГ ӨГӨХ ЯМАР Ч ЭРХ БАЙХГҮЙ Ш ДЭЭ. ТЭР САЙН ДУРААРАА АРД ТҮМНИЙ ЗАРЦ БОЛСОН ХҮН ШҮҮ ДЭЭ. ШВЕЙЦАРЬ ЗЭРЭГ ОРОНД ИЙМ ЮМНУУДЫГ ХЭН Ч ТООДОГГЙ ТЭР Ч БҮҮ ХЭЛ ИЙМ АЛБЫГ ЭЧНЭЭГЭЭРГ ХИЙДЭГ ТУЛ ДАРГА МАРГА ГХЭ ЮМГҮЙ БОЛОХООР ДЕПТААТ БОЛОХ ГЭЖ ЗҮТГЭХ ХҮН БАЙДАГГҮЙ.
Б [66.181.161.34] 2021-02-20 16:19:35
Хахаха
Yk [103.57.93.16] 2021-02-20 07:48:12
Дүрэмт хувцастай дэлгүүр орж болохгүй гэсэн заалт байхгүй шүү
Зочин [59.153.85.97] 2021-02-20 06:48:25
Цэргийн хувцасыг ѳмсѳх журманд ѳѳрчлѳлт оруулах нь зѳв гэдгийг дэмжиж байна. Зэвсэгт хүчин гэдэг ойлголтод мѳрдѳс зүүсэн бүхэн хамрагдаад байх юм.Үүнд нэг мѳр ойлголт ѳгѳх хэрэгтэй! Цэргийн цол гангараа биш шүү дээ! Мѳн одон,медалыг зѳв дарааллаар нь зүүж сургамаар нь зүүж сургах хэрэгтэй!
ЗОЧИН [202.179.27.147] 2021-02-20 23:43:40
АМЙГЙН ДАРГА, ЯААМНЫ ГАЗАР ХЭЛТЭС, ХОТЫН ХУРГАН ДАРГА НАР ГЭЭД Л ХӨДӨӨ ЯВАХААРАА ДЭЛГҮҮРЭЭС АВСАН ЦЭРЭГ ХУВЦАС ӨМСӨӨД ГАНГАРЧ БАЙГАА ЮМ ШИГ БАЙДАГ. УГ НЬ ДЭЭ ҮЕЭЭСЭЭ ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ЮМ Ш ДЭЭ. ХЭН ДУРТАЙ НЬ ДЭЛГҮҮРЭЭС АВААД ӨМСЧИХДӨГ ЮМ БИШ. БАС АЙМАГ ДҮҮРГИЙН ДАРГА НАР ХУРАНДАА ЦОЛ АВТОМАТААР АВСАН ГЭХ ЮМ. ЦЭРГИЙН БОЛОВСРОЛ ГЭДЭГ ЧИНЬ ЯМАР ЧИИМЭГ ЮМ УУ? ИЖИНХЭНЭ ДАЙН БОЛБОЛ ТЭР НӨХДҮҮД АРМИЙН ЖИНХЭНЭ ОФИЦЕРҮҮДЭД ТУШААЛ ӨГЧ ТАКТИК БОЛОВСРУУЛАХ УУ? НАГАН ЗҮҮЧИХЭЭД ТУШААЛААРАА ХҮН ЗАГНААД ЯВААД БАЙВАЛ ЯАНА. ЯАЖ ДАЙСНЫ ЭСРЭГ ТАКТИК БОЛОВСРУУЛАХ ЮМ БОЛЖ БАЙНА.
Түрүүч [122.201.22.112] 2021-02-20 05:39:52
Усан гүзээнүүд цэргийн ямарч жавхаагүй цэрэгжилт байхгүй ийм офёцёрууд байх гэждээ.ядахнаа Гитлёрийн цэрэг шиг бай цэрэгжилтэй.
Zochin [202.126.89.239] 2021-02-20 04:41:55
Boldog um bol manaih hurandaagiin bugd nairamdah uls boloe . Bugdeeree hurandaa hen ch baritsahgui hench gomdohgui tsergiin huvtsas usuj l bval HURANDAA. Tohiroh uu? Busad nasaaraa tsergiin alba haaj baigaa mangaruud ni teed baildagch , turuuch , ahlagch , deslegch, ahmad .... geed l yavj baig MAN ni mednee bid bugd HURANDAA. Za tohirloo.
Зочин [202.126.90.63] 2021-02-20 04:10:25
Малгайгүй болон энгийн хувцастай ёсолж болдог болсон бол хэзээнээс ямар тушаал шийдвэрээр тийм болгосон бэ? Мэргэжлийн хүн нь сайхан бичээд өгөөч. Цэргийн байгууллагад ажилаагүй байж Хурандаа мэтийн цол авч болох уу? Энгийн байгууллагад ажилласан нь цэргийн цолонд нөлөөлөх үү? ?????
Хурандаа [192.82.71.220] 2021-02-20 06:54:01
1991 оноос малгайгүй ёсолж болно гэсэн журам гарсан. Америкт тэгдэг гээд. Монгол цэрэгт өөрийн уламжлал бий гэж эсэргүүцээд болоогүй юм. 1990 он хүртэл маш замбараатай, цэрэгжилт ном ёсоор байсан. Ахлах офицеруудад таргалахыг зөвшөөрдөггүй байсан юм. Жин зааж өгдөг, ялангуяа 45 хүртлэх насныхан хол ойрын гүйлт гээд биелүүлэх норм маш ихтэй байсан даа.
Ху [103.229.122.212] 2021-02-20 03:53:23
Өмсөхгүй юм бол тэрийг өгч яаахын гадуур зарахгүй байсан дээр хэн яааж өмсөх погонгүй бол хэнд ямар хамаа бн. Энэ өөр цэрэг амиа алдах гээд санаа зовоосон зөндөө ажил бн. Хачин тулга тойрсон чавганцын юм ярьж байх юм
Сержант [192.82.71.220] 2021-02-20 06:55:04
Тэнэг ээ, маш чухал асуудал.
Батаа [66.181.176.199] 2021-02-20 01:49:03
Улсын үнэгүй хувцас өмссөн гүзээтэй новшнууд ямар ч цэрэгжилт байхгүй, дээр нь байнга хангалт гэж урдах хувцсаа дуусаагүй байж авна
ЗОЧИН [202.179.27.147] 2021-02-20 23:46:48
НАМАЙГ ЦЭРЭГТ БАЙХАД ХЭЭРИЙН СУРГУУЛЬД ЯААМНААС НЭГ МУУ АХМАД ХЯНАГЧААР ЯВСАН. ЦЭРГИЙН МЭДЛЭГ МУУТАЙ. ХЭЭРИЙН СУРГУУЛЬДАА ОГТ ОРОХГҮЙ ХООЛ ЭРГҮҮЛЭЭД, ЭМНЭЛГИЙН БАТАЛИОНООР ЭРГЭЛДЭН ӨДӨРРЖИГӨӨ ӨНЖИЖ ХҮМҮҮС ЗАГНААД ЯВДАГ БАЙЖ БИЛЭЭ. ДАРАМТАЛЖ БАЙГААД ЭМЧ СУВИЛАГЧ ХҮҮХНҮҮДЭЭС Л НЭГИЙГ ШААЧИХ САНААТАЙ БАЙСАН ДАГ.
Зочин [66.181.161.60] 2021-02-20 00:42:04
Хууль зөрчиж дүвчигнөсөнХүрэлсүх мэтийн нөхөд ойлгох уу?
Зочин [122.201.22.112] 2021-02-19 23:42:10
Зах дээр зарагдаж байгаа эрээн цэргийн хувцасыг яах вэ.малчинаас бусад нь дан цэргийн хувцас өмсөж гангарах болсон.байгаль орчин мхёг татвар төмөр зам гм зөндөө.халагсан цэргийн албан хаагчид формоо яах вэ шатаахуу мөдөсгүй ажилдаа өмсөж болохуу.соц үёд цэргийн хувцас зарах хоритой байсандаа одоо эрээны зах дээр одон мёдиаль цэргийн хувцас зөндөө байсан.цэргийн дэлгүүр байлдагчаас хурадаа хүртэл мөрдөс зарж байна болих хэрэгтэй сөрөг нөлөөтэй гэмт хэрэгт ашиглана шүү дээ.хангалтаар нь хангалттай өг.за тэгээд алцгар хүүхнүүд гм нь БХ Я цэргийн сүр сүлд нэрийг гутааж 30 жил болж байгаа шүүдээ гёнёралцанаруудаа.
Зочин [66.181.190.210] 2021-02-19 17:34:21
Өмдний шуумгийг гуталны гадуур тавиад муухай харагдах юм биш үү
Зочин [98.253.30.34] 2021-02-19 15:17:36
Hamgiin gol n tegeed shiitgel n iy bhiin bol, engiin irgen omschihson bailaa gej bodhod.
ХУУРАНДАА [103.212.119.239] 2021-02-19 13:27:26
ХУЛИХ ХУУРАНДАА БАЛАРСААН ККК.
асуулт [202.9.46.43] 2021-02-19 11:26:43
УИХ-ын гишүүд нэрээ биччихсэн эрээн хувцас тэгээд хэн хаанаас олгов? Цагдаа Хилийн цэрэг Байгаль хамгаалагч Гааль Прокурор Мэргэжлийн хяналт гээд учир нь олдохгүй энэ эрээн хувцасыг яавал зохилтой вэ?
.. [66.181.182.131] 2021-02-21 12:01:34
Mash zuv. hariutslaga tootsohgui bol durtai bolgon ni durmiin bus umsuh yumaa. hamgaalagch, haruul, setguulch, malchin bvr umsuhgui hun algaa. Tomchuud ni huduu gadaa yavahdaa umsduguu bas bolimoor yum. muuhwi haragddag.
ЗОЧИН [202.179.27.147] 2021-02-20 23:48:12
ХҮРЭЛСҮХ Ч ЦЭРГИЙН ХҮН. БЭЛТГЭЛ ОФИЦЕР ХҮН ШҮҮ
ЗОЧИН [64.119.19.216] 2021-02-19 12:25:55
ХОШИН ШОГИЙН АЛИАЛАГЧ НАР. ХУУРАМЧ ХУУУРАНДАА ХҮРЭЛСҮХ БАЯРСАЙХАН ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ ЗЭРЭГТ ӨНДӨР ТОРГУУЛЬ НООГДУУЛ
Зочин [66.181.187.116] 2021-02-19 11:02:11
tsergiin huvtsas zardag gazruudaa ehled haagaachee.ternii daraa naad asuudlaa yarih heregtei
Хэрэггүй зүйлийн хойноос хөөцөлдөх юм. Өөр хийх юмгүй юм уу? [202.131.225.53] 2021-02-19 10:04:59
Цэргийн хувцсыг хэрэг зөрчил гаргахад, хог цэвэрлэхэд өмсөх л муухай. Харин бусад үед өмсөхөд яадаг юм бэ? Ялангуяа манай хүн ам ядуу байна, нөгөөтэйгүүр зарим цэргийн хүнд цэрэг хувцаснаас өөр хувцас алга байна ш дээ. Элдэв хориглох журам гаргаж байснаас цэргийнхээ хангамжийг л сайжруулаач. Өөр хийх юм олддоггүй юм уу, хаашаа юм бэ?
togoo [66.181.179.27] 2021-02-19 09:55:49
Gishuun .said ded said TN.s ehleed bugd l tsergiin huvtsastai . er n hed honog heden sar bh albandaa amjaad tsergiin huvtsas avaad bh sonirhol bii . Ter Gantumur Batbaysgalan buhd l hurandaa bolood avsan shuu. Odoo Sumiya darga genrali bolhod haaltguiee.Ug n tsergiin huvtsas gangaraaniih bish shuu!!!
иргэн [124.158.67.52] 2021-02-19 09:13:50
УИХ гишуун Баярсайхан цэргийн хувцастай Завханд даналзаад байсан. Цэргийн хувцас омсох ёсгуй хумууст хаанаас хувцас олгодог юм бол. Энэ дээр хяналт тавих хэрэгтэй
зочин [122.201.31.60] 2021-02-19 09:00:16
Нийслэлийн орлогч Гантөмөр хурандаа хувцастай хаа хамаагүй явж байх юм. Зөрчилын хууль үйлчилэх үү. Хэзээ хурандаа болсон юм ,зохимжгүй юм аа. Тэтгэвэрт гарсан хүмүүс хурандаа хувцастай бүжиг наадамд оролцох юм болох уу.
ЗОЧИН [202.179.27.147] 2021-02-20 23:49:52
УГ НЬ БЭЛТГЭЛ ОФИЦЕР ХҮН Л ДЭЭ. АХЛАХ ДЭСЛЭГЧ. ХАРИН ТЭР ХУРАНДАА ЦОЛ Ч АРАЙ ДЭНДЭНЭ. АЭХМАД БАЙХАД ХАНГАЛТТАЙ.
Зочин [184.191.80.159] 2021-02-20 01:23:32
Harin tiimee. UOK-t gjnllg geed tsergiin alban haagch bolohgui, hen ter Gantumurt hurandaa tsol yaagaad ugch baigaa yum be
Иргэг [192.82.68.54] 2021-02-19 08:32:17
БХЯ г татан буулгах хжээгтэй Хэдэн генерал хуранудаа нар цэрэг зараад мөнгө идээд түүнийгээ улсын нууц гэж халхавчлаад сууж байдаг Хэнтэй байлдаж чадах юм 2их гүрэнтэй юм уу Ганц дрон ирэхэд л дуусна шүү дээ Харин хил хамгаалөлтаа бэхжүүлж онцгойд зарим үүргийг нь нэмэгдүүлж 40 хшртэлх эрчүүдийг сургалтанд 3 жил тутам хамруулж байх хэрэгтэй
Зочин [188.96.219.190] 2021-02-19 08:19:04
малгайгүй ёсолж болох уу даргаа
ЗОЧИН [202.179.27.147] 2021-02-20 23:37:50
АМЕРИКИЙГ ДУУРАЙГААД ОДОО БОЛДОГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ
Зочин [66.181.190.210] 2021-02-19 17:27:19
bolokhgui
Зочин [202.9.46.190] 2021-02-19 08:51:31
Болно
Хө шү за [202.9.40.160] 2021-02-19 08:05:02
БХЯ-ны газрын даргаБатсайхан мэтийн бялдууч гөлөгнүүд өөрсдөө гүйж очоод хувцас хийж өгдөг гэсэн. Өөрчлөхгүй бол өөрчлөгдөхгүй. Бүгд бялдууя пялдагууд
Зочин [66.181.190.210] 2021-02-19 17:32:33
Тэр дараа нь болдог Батбилэг ч гэсэн үхсэн ацных нь генерал байхав дээ
Зочин [202.126.90.132] 2021-02-19 09:41:51
Тийм дарга нарын бөгс долоон дагаж гүйж явсаар цол авдаг юмнууд БХЯ , ЗХЖШ их байсан доо....тэр Батсайхан гэж генералаар өвчилсөн хэзээч билээ генерал формо хийлгэсэн гэсэн яриа гарч л байсан шүү....идэж ууусан шалгуулсан эн тэр л гэсэн байх шүү...
Зочин [66.181.186.139] 2021-02-19 07:47:20
Сүрэлсүхээр цэргийн алба хаалгуул таарна
дорж [66.181.188.110] 2021-02-19 07:39:10
соц үед цэргийн хувцас үнэн тасархай бсан шүү
Зочин [202.126.90.149] 2021-02-19 06:49:26
Батлани хамгаалахын сайд Сайханбаяр яамныхаа СУТГ-ын даргаар ажиллаж байхдаа л энэ завхралыг бий болгосон.Цэргийн цолыг үнэгүйдүүүлж захын нэг муу авлигач хурандаа цол зүүж цэрэг хувцас өмсчихсөн тууж явдаг. "Тунгалаг Тамир" роман дээр баян Итгэлт юу гэж хэлдэг билээ? Олигтойхон цогчин дугана бариулж чадахгүй байж ууж идэхдээ уургын морь шиг гэж хошууныхаа ноёд тайж нарыг шоолж шүүмжилдэг.мэргэжлийн цэрэг гэх хэдэн офицер ахлагч нараа бүрэн хувцаслаж чадахгүй хэвтэж төр засгийнханд тал засч хурандаа цол олгож импортын өндөр үнэтэй каракуль хонины арьсаар малгай хйиж өгч байдаг.Манай БХЯ зусарч нь дэндсэн газар доо.
Зочин [122.201.19.99] 2021-02-19 06:42:25
За зайлаа алга хувцас өмөссөн гэж торнуулах уу тээ аль ч улсад өмсөжил байдаг
Зочин [103.26.193.116] 2021-02-19 06:10:38
yun huvtsas form be___?????????????? karantin _________hul horiogoo bolyo oo............!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Batkhuyag [66.181.161.2] 2021-02-19 05:54:42
Хүүк гуай костьюмтой ёслоод байдаг. Болох уу. Тайлбарлаач
Зочин [202.126.90.132] 2021-02-19 09:43:03
Юутай ч ёслож болно.
Хүүкийн найз [202.9.47.17] 2021-02-19 05:05:32
За тэгээд нөгөө Хүүк Баярсайхан мэтийн балайнууд нь өмсөөд л байдаг нь арай багасах байгаа.Бас хэн дуртай нь УИХ-н танхимд ёсолгоо хийхээ болих хэрэгтэй.
Зочин [172.58.143.161] 2021-02-19 14:43:03
Huvtsas bas guyandaa buu hurtel zuusen bizdee teneguud
Зочин [202.126.88.214] 2021-02-19 04:34:57
энэ хүүхэн шиг залуучуудыг цэрэгт татаачээ
Зочин [202.126.90.132] 2021-02-19 09:45:05
Эр хүн гэхэд их хэцүү залуучууд байнга тааралдаад бг болжээ...бөгс цээж гуя байхгүй эмэгтэйлэг алхаа гишгээтэй хөгийн цонхийсэн юмнууд яанаа....
Баагий [202.126.89.75] 2021-02-19 05:37:00
Харин тийм ээ.