АНУ “Johnson & Johnson”-ын вакцинд зөвшөөрөл олголоо

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Johnson & Johnson” /J&J/ компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг олголоо. Коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбарууд орон даяар тархаж эхлээд буй энэ үед Америкийн эрх баригчид цар тахалтай тэмцэх гурав дахь вакциныг ийнхүү бүртгэжээ.

Хүнс, эмийн хяналтын газар бямба гарагт зөвшөөрөл олгосноор Засгийн газар “J&J”-ын дөрвөн сая орчим тун вакциныг орон даяар ирэх долоо хоногт түгээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ. “Pfizer”, “Moderna”-гийн вакцинуудтай харьцуулахад энэхүү вакцин нь нэг тунтай бөгөөд олон сарын турш хөргөгчийн температурт хадгалах боломжтой гэдгээрээ онцлог байна.

“J&J”-ын вакцин олон нөхцөлийг хялбаршуулж байгааг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн Дархлаажуулалт, амьсгалын замын өвчин судлалын төвийн дарга, доктор Нэнси Мессонье онцлон тэмдэглэжээ.

“J&J” компанийн мэдээлснээр, АНУ-д нийлүүлэх вакцины тоо эхэндээ хязгаарлагдмал байх ажээ. “Манай компани гуравдугаар сарын эцэс гэхэд 20 сая тун вакцин нийлүүлэх төлөвтэй байна” гэж “J&J”-ын АНУ дахь үйл ажиллагаа хариуцсан дэд тэргүүн, доктор Ричард Неттлз мягмар гарагт Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчдод мэдээлжээ. “J&J” нь АНУ-ын Засгийн газартай 100 сая вакциныг зургаадугаар сарын эцэс гэхэд нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.