Машинаа "хөл хорьсон" Монгол
Монгол Улсад дотоодын халдвар 1000-аас буурахгүй хагас сар боллоо. Бүх нийтээрээ “улаан” түвшинд шилжсэн хатуу хөл хорионы 14 хоногт 15 мянга гаруй халдвар бүртгэгдэж, 55 хүн нас барсан харамсалтай дүр зурагтайгаар дараагийнхаа хорионд шилжиж байна. Тиймдээ ч сайд, дарга нар хөл хорионы үр дүн ярихаас дөлж, хожимдож эхлүүлсэн вакцинжуулалтаа урдаа барьж буй.
Дэлхий нийтээрээ жил тойрон цар тахалтай тэмцэж байгаа нь туршлагажих, нэгдсэн ойлголттой болох хангалттай хугацаа. Гэвч УОК цар тахалтай тэмцэх оновчтой бодлого гаргахаас илүү зөвхөн зохицуулалт дээрээ л хоёр жил иргэдийг чирэгдүүлж байна. Нэг талаас нь харвал цар тахалтай тэмцээд байгаа мэт боловч нөгөө талдаа шийдэмгий, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадсангүй өдий хүрлээ. Нэг ёсондоо бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хэмээн өдрийн орлого, хоногийн хоолоо умартсан иргэд, амсхийх чөлөөгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тэвчээр, зүтгэлийн үнэ цэнийг унагаж төрд итгэх итгэл алдарч байна. Үүний ганцхан жишээ нь хатуу хөл хорионы үеэр хөдөлгөөнийг хязгаарлах QR код олголтын асуудал юм. Манай улс уг нь бүтэн жилийн турш тав дахь удаагаа хатуу хөл хорио тогтоож байна. Тэр болгонд ажлын үнэмлэх, QR кодоор ээлжлэн хангалттай туршилт хийсэн. Зөвхөн QR кодоор гэхэд хоёр дахь удаагаа зорчуулж байгаа хэрнээ зохицуулалт “тэг” заасан хэвээр.
Цар тахлын тархалтыг бууруулах утга учир нь бүх нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах. Улс орнууд ч иргэдийнхээ хөдөлгөөнийг хорьсноор халдварыг хумьж чадсан. Гэтэл манай улс иргэдийн хөдөлгөөнийг хорих биш зам дээрх автомашинтайгаа л тэмцсээр хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгөө барлаа. Халдварын тоог биш 40 мянган автомашин зорчих нь гэж тоолсоор хязгаарлах учраа олохгүй сууна. Дээр нь иргэдийнхээ дархлааг унагаж эрүүл мэндийг нь улам доройтуулж бухимдуулж, төрийн “дайсан” болгож байна. Тэр дунд нийтийн эрүүл мэндийг хамгаалахад гол үүрэгтэй эрүүл мэндийн салбарыг хязгаарлаж, үйлчилгээг нь орхигдуулж ирсэн нь ойлгомжгүй. Аргаа барсандаа хөл хорионы үед эрүүл мэндийн салбарынхан хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдүүлэх хүсэлтээ УОК болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн тухай ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр өчигдөр хэллээ. Тэрбээр “Автомашинуудыг QR кодоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаатай холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл гарч байгаа талаар гомдол их ирж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс энэ асуудлыг хэд хоногийн өмнөөс УОК болон холбогдох байгууллагуудад холбогдох дүрэм, журмыг сануулсан. Манай салбарынхныг хувийн машинаараа хөдөлгөөнд оролцуулах тухай саналаа холбогдох байгууллагуудад өгөөд байгаа.Эрүүл мэндийн сайдын автомашин хүртэл цагийн хязгаарлалтаар зорчиж байгаа гэдгийг хэлье. Мөн Эрүүл мэндийн дэд сайд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын автомашин дээр ч хөл хорионы үед зорчих QR код гараагүй байгаа. Бид замын хөдөлгөөнд оролцох цагийн хязгаар болон эмнэлгийн ажилчдыг хувийн автомашинаараа зорчих нөхцөл бололцоог хангах тал дээр хүсэлтүүдийг тавьсаар байгаа" гэсэн юм. Мөн амралтын өдрийн үдэш гаргасан шийдвэрээ маргааш өглөөнөөс нь дагаж мөрдүүлэх журам баталсан учраас систем гацах, шивэлт хийж амжаагүй шалтгаанаар зайлшгүй ажиллах, вакцинаа хийлгэх гэсэн иргэд нийтийн тээвэрт чихцэлдлээ. Зөвхөн өглөө, орой хоёр цагийн зайтай явж байгаа автобусанд амжиж суухын тулд буудал дээр урт дараалал үүсгэсэн нь халдвар тархах эрсдэлийг улам нэмэгдүүлсэн юм. Энэ мэтээр эмнэлгийн үйлчилгээ авах зэргээр өвчин зовлонтой иргэдийн эрхийг хөл хориогоор далимдуулж хөсөр хаялаа.
QR олгох 15 мянган хүсэлт иржээ
Хөл хорионы үеэр замын хөдөлгөөнийг QR кодоор зохицуулж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө. Улсын онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байгаа. Энэ зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код бөгөөд албан байгууллагууд хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээж байгаа юм. Тодруулбал, хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг илгээж буй. Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээлээд буй. Ажлын хэсгээс мэдээлэл өгөхдө "Шинэ цагийн зохицуулалт орж ирсэн нь зарим талаар үл ойлголцол гаргаж байх шиг байна. Одоогийн байдлаар QR@gov.mn хаягаар 15 мянга орчим хүсэлт ирсэн. Хүсэлтийг 08:00-21:00 цагийн хооронд авч байгаа. Ирсэн хүсэлтийг нягтлаад шаардлага хангасныг нь системд бүртгэж оруулах 24 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн салбарын 11 мянган тээврийн хэрэгслийг бүгдийг нь цагийн хязгаарлалтад оруулаагүй. Тухайн эрүүл мэндийн байгууллагын нэр дээрх автомашиныг хязгаарлалтад оруулахгүй. Харин хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн салбарын тээврийн хэрэгслийг цагийн зохицуулалтад оруулах зарчим барьсан. Гэвч энэ нь үл ойлголцол бий болгож байгаа учраас өнөөдрөөс эрүүл мэндийн салбарынханд зарим зохицуулалтыг хийнэ" гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин С.УЯНГА
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:18:19
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:18:18
Зочин [202.21.108.29] 2021-04-28 22:55:46
Урдны мэдээлэлээр QR кодыг өгсөн гээд байгаа энэ нь тухайн хүн ажлаа хийж байгаа эсэхийг нягталсан уу. Ажлаасаа гараад явсан байж болноо мөн өөр газрын нэр дээр зөвшөөрөл авсан хүн ч явж л бна. Зарим хүмүүс Нөхөртөө хүүхэддээ аваад өгсөн ч бас л бна, Цагдаагийн газрынхан яг яаж шалгаж зөвшөөрөлийг өгөөд бна, Авах ёстой жирийн нэгэн ажилтанд олддог эд биш бна аа.
гадаад иргэн [150.129.141.92] 2021-04-27 22:45:45
Одоо хэдхэн хоног байна шүү тэсчих.за !Өвчлөлт арай гайгүй болох хүртэл гуйя мөргөе!Хэрэггүй бол бүү яв. Хэрэгтэй бол зохих зөвшөөрөл ав нийтийн унаагаар яв.Дургү хүрээд байна шүү монгол ........
Зочин [66.181.185.16] 2021-04-27 12:23:53
Цагдаадаа атгуулсан төрийн удирдлагууд эргүү боловсрол мэдлэггүй архичин авилгачин цагдаа нарын амаар шийдвэр гаргахаар ийм юм болж байгаа юмөө Замын цагдааг замтай нь тэгшлье
ЭМЭЭ [66.181.161.4] 2021-04-27 10:10:51
УХААНГҮЙ НОЁНД УРГАШГҮЙ АЛБАТ ГЭЖ ҮНЭН ЮМ ДАА .
Зочин [202.126.89.50] 2021-04-27 08:11:51
ҮНЭН ҮНЭН УГ НЬ БОЛ ЗАМАА ЧӨЛӨӨТӨЙ ХАЯАД ХҮМҮҮС ХААНА ОЧИЖ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЖ БАЙНА ТЭР ГАЗАР НЬ Л ЭНЭ ХҮН ХҮЧЭЭ БАЙРЛУУЛААД ДЭГЛЭМИЙН САХИУЛЧУУЛ БОЛОХ ЮМ БАЙГААН ЭНЭ ХҮМҮҮС ХААШАА ЯВААД ЫАЙНА
Зочин [202.21.103.10] 2021-04-27 07:05:35
автобусаар зорчих биш харин хувийн унаагаараа зорчих юм бол амар тархалт байхгүй шүү тэгээд яаралтай ажил гарах үед ч гэсэн хувийн унаа хамаагүй дээр байгаа шүү. нийтийн тээвэр бол яг одоо бол хэрэггүй нийтээрээ халдвар авах эрсдэлтэй шүү
Зочин [202.126.89.33] 2021-04-27 06:45:01
Тэнэг тэнэг гэхэд юу хэлэх вэ дээ гуравхан сая хүнээ хянаж чадахгүй олигтой амьдруулж чадахгүй
Зочин [103.229.121.1] 2021-04-27 06:27:28
Хуульзүйн сайд Нямбаатар амьгүй зүйлийг хориод амьтай амьтныг бөөгнөрүүлж бужигнуулаад ёстой бантан хутгаж байна ха ха ха
Зочин [66.181.160.53] 2021-04-27 07:04:56
Амралтын өдрийн баатар шүү дээ
Зочин [103.212.119.99] 2021-04-27 05:04:38
КОРОНА КОВИД ГЭЭЧ ТАХАЛ МОНГОЛ ДАРГЫН ЯМАР УХААНТАЙГ, МОНГОЛЫН АНАГААХ УХААН ЯМАР ТҮВШИН ЯМАР АРГА БАРИЛААР ХӨГЖИЖ БАЙГААГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХАРУУЛЖ БНА ДАА!!! ЕРАНХИЙ САЙД ЭНЭТХЭГИЙГ ӨРӨВДӨӨД ТУСЛАХ ГЭЭД БАЙХ ШИГ!! МОНГОЛД ӨДӨРТ 1100 ХҮН ХАЛДВАР АВЧ БАЙГАА НЬ ЭНЭТХЭГТ 430000 ХҮН ХАЛДВАР АВЧ БНА ГЭСЭН ҮГ ШҮҮ!! МОНГОЛ НЭГ ХҮН НАС БАРЖ БАЙНА ГЭДЭГ ЭНЭТХЭГТ 400ХҮН НАС БАРЖ БАЙНА ГЭСЭН ҮГ!! ГЭТЭЛ МАНАЙД ӨДӨРТ 5-8 ХҮН НАС БАРЖ БНА ЭНЭТХЭГ ИЙМ ОЛНЫГ АЛАХГҮЙ БНА!!! ОЮУНЭРДЭНЭЭ МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ БОД!!!
Зочин [202.179.25.5] 2021-04-27 04:46:41
цагдаа нар л ажлаа хөнгөвчлүүлж л байгаа биз. шалгахаас гай гээд
Зочин [202.9.40.32] 2021-04-27 04:23:40
Хмммм одоо овоо туршлагажсан баймаар юмаааа. Ёстой малнууд шүү энэ төр засаг shit
huuramch shinjilgee zardag n unen bol mongol uls sonoh tiishee handaj baina daa [59.153.115.23] 2021-04-27 04:20:55
mashinaa barag jil unasangui tegeed tatvaraa toloh yum uu arai l yum bish uu bas ene emch nar shinjilgee huuramchaar zarsan gedeg unen yum uu unen bol ovchin hezee ch daragdahgui dee
Зочин [202.126.89.189] 2021-04-27 03:57:38
Naaduul chini teneg humuus bishee. Harin albaar ingej bgan.
Тулга. [122.201.31.243] 2021-04-27 04:21:56
Машинаа хөл хорилоо гэж монгол хүн ярьж бичдэггүй юмсан.
Zochin [192.82.91.201] 2021-04-27 02:57:16
Зурагтаар маскгүй байж болох юм шиг сурталчилаад байхаар хүмүүс зүгээр л болж бгаа гээд ойлгоно биздээ. Гадаад оронд сайдууд нь маскгүй байсан гээд торгуулаад л байх юм.
Зочин [192.82.86.254] 2021-04-27 02:38:59
Монгол телевиз нэртэй суваг дээр бүх нэвтрүүлэгч, сэтгүүлч, оролцогч нар нь маскгүй ярих юм. Халдварыг зориуд тарааж байна. Очиж байр савыг нь шатаах хэрэгтэй.
иргэн [124.158.84.177] 2021-04-27 02:35:51
Хорих нь зов. Уургээ биелуул. Тэгээд болоо. 7 машинтай 30 гаруй хумуус ямарч зовшооролгуй Омноговьд саатуулагдсан. Ийм ухамсаргуй хумуус олон байна.
Зочин [192.82.86.254] 2021-04-27 02:34:24
Хүн явахгүй болгох гэж байгаа тул гэртээ бай.
Зочин [192.82.82.205] 2021-04-27 02:28:17
ЗГ ямар ч төлөвлөгөө бэлтгэл алгаа. Зөвхөн хотын халдвартай УОК НОК. 14 яам тэмцээд энэ. Ичээч. Эмч сувилагч эрчим хүчнийхэн ээлжинд оруул.3өдрөөр ээлж солих. Хүнсний дэлгүүрийг бүсчил. Гм байж болдоггүй юм уу эсвэл эмнэлэг Цах станц. Цагдаа онцгой гээд байгууллага бүрд нэр зааж ажилчдын автобус явуулаач
Иргэн [192.82.74.128] 2021-04-27 02:26:17
Халдвар тараагч хүнгүй өөрсдөө явдагсан бол бүх машиныг тааваар нь явуулж тэнүүлэх байлаа.. Sorry.
Зочин [192.82.84.117] 2021-04-27 04:22:53
ugui sh dee ene ih zorchigchtei abtobus uvchingui n taraaj bn
зочин [202.179.25.29] 2021-04-27 01:47:08
Албан газрын тодорхойлолт үнэмлэхний хамт мөн өөрөөс нь илүү зорчигчгүй байх дугаарын хязгаарлалтыг хуучнаар нь байхад л болмоор санагдах юм Зөвшөөрөгдсөн 15-н байгууллагын ажиллагсад ихэнх нь хувийн унаагаараа ажилдаа ирж буцаж байгаа шүү дээ тэгээд ч унаандаа ганцаараа явхад халдвар тархалтанд хумих сайн талтай автобусанд бөөнөөрөө чихэлдэж байгаа нь нь нийтээр нь тархаах юм шиг санагдах юм
teneguud [192.82.69.66] 2021-04-27 00:55:51
yavganaar mal shig yavj obchinvtaraaj bhad terenteigee temtseets, harin mashinaar yavahad zai barigdaj bgaa bushuu malnuudaa
Зочин [192.82.86.254] 2021-04-27 02:35:48
Явган хүн удаан тараана. Машинтай гахайнууд хоромын дотор хаа сайгүй тараана.
Зочин [66.181.161.61] 2021-04-27 01:31:51
Машинтай болохоор хөдөө гадаа тэнээд өвчин тараагаад байхад яах юм Уяач Даваахүү гэдэг мах,Сүхбат гээд допингчин ...20 30-аараа тэнээд баригдаад байгаа биз дээ.