НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн саналыг УИХ-д хүргүүлжээ

Aдмин / Хууль

Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэж НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр зохион байгууллаа.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү цахим тэмцлийг явуулж буй бөгөөд үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буйгаа илэрхийллээ.

Шаардлагын тухайд:

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах
  2. Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх.
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ 2021 оны тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах
  4. Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх
  5. Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх
  6. Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах
  7. Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
  8. Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  9. Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх
  10. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих
  11. Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
  12. КОВИД-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх
  13. Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Олон улсын хөдөлмөрчдийн өдрийг улс орнууд өөрсдийн зорилго дор тэмдэглэж байна. МҮЭХ нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцсэн том зорилгын дор өнөөдрийн цуглааныг хийж байгаа нь энэ. Өнөөдрийн цахим цуглаанд идэвхтэй оролцсон бүх гишүүн байгууллагууддаа баярлалаа. Бидний тавьсан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Бид шаардлагыг хэрэгжүүлэх хүртэл нь бас шахах хэрэгтэй" хэмээв.

Цахим цуглааны үеэр 21 аймаг болон гишүүн байгууллагуудын төлөөллүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:57:47

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:57:47

Зочин [202.9.46.38] 2021-05-02 11:06:01

ҮЭ ийн дарга нар гэж ПАРЗИТ шиг шантаажаар амьдардаг юмнууд байх юм даа , ийм аргыг нь гудамжны тэмцэгч нэртэй сэтгэцийн юмтай амьтад, сэтгүүлчид амжилттай хэрэгжүүлж байна даа. Татварын мөнгөөр цодойтол баяжчихсан новшнууд төр засгийг ажил хийлгэхгүй дарамтлаад л

зочин [64.119.19.232] 2021-05-02 08:44:51

Шийдэхгүй бол ХҮҮК яанаа их санал явна даа. Хүссэн хүсээгүй эрх мэдлийн төлөө шийдэж дээ.

Zochin [66.181.187.102] 2021-05-01 09:48:52

Энэ мэлхий бас улс төрийн зорилгоор ажилчин ангийн нэрийг барина

Зочин [66.181.185.236] 2021-05-01 01:46:38

ХИЙХ ЮМГҮЙ БАЙЖ ХУДАЛ ДҮР ЭСГЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ!! УЛС ӨГӨХӨӨ Ч ӨГНӨ, АВАХАА Ч АВНА!! НААД ШИМТГЭЛЭЭР ЧИНЬ ЭРГҮҮЛЭЭД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ТЭТГЭВЭРТ ЗАРЦУУЛДАГ, ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙ ЮМ БОЛ ДУУГАА ТАТ, АРД ТҮМЭН УЛС ОРНЫ ТӨЛӨӨ ИЛҮҮ ЧУРАЛ ЗҮЙЛ ХИЙ! ГАНЦ МӨНГӨ ГЭХЭЭС ӨӨР ДАЛАЙЦТАЙ ХИЙХ ЮМ ЗӨНДӨӨ Л БАЙНА!! ТА НАРЫН ЮУ ХИЙГЭЭД БАЙГААГ ЭНЭ ОЛОН ЖИЛД ОГТ ОЛЖ ХАРСАНГҮЙ, УЛС ОРНУУД ТАТВАР ШИМТГЭЛИЙН БОДЛОГООР ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙДЭГ, ҮҮНИЙГ ЗӨВ ӨНЦГӨӨС ХАРЖ ДУУГАР, ГАРГАСАН ШИЙДВЭР БҮРИЙГ ЖАДЛАН ЭСЭРГҮҮЦЭЭД УЛС ОРНЫ АЖИЛ САЙЖИРДАГ Ч ЮМ БИШЭЭ!!!

Зочин [202.131.225.197] 2021-05-01 20:28:18

Chi hutsalgui zailaa

Магнай [199.7.157.81] 2021-04-30 17:53:45

Архиа бага ууж ажлаа хий

zochin [103.80.211.52] 2021-04-30 11:12:29

Батлагдаад жил гаруй болж байгаа шүү. Одоо чи гаргаж тавьж нөгөөдүүл бууруулсан сайн хүн болж жүжиглэх юм байна л даа.

Зочин [192.82.91.201] 2021-04-30 09:36:16

Зөв

Зочин [202.21.108.41] 2021-04-30 09:29:25

Zov demjij bna

Za bayrlalaa [202.126.90.139] 2021-04-30 07:50:51

Bayrlalaa


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.