Хүүхдийн төв номын сан 18 нас "хүрлээ"

Aдмин / Боловсрол

Хүүхдийн төв номын сангийн 18 жилийн ойн тэмдэглэлт өдөр тохиож байна. Хүүхдийн төв номын сан нь анх БСШУ-ны сайдын 2002 оны 370 дугаар тоот тушаалаар УТНС (одоогийн МУҮНС) -гийн харьяанд “Хүүхдийн номын ордон” нэртэйгээр дөрвөн уншлагын танхим, 16 ажилтантайгаар 2003 оны тавдугаар сарын 9-нд нээлтээ хийж байжээ.

Улмаар Засгийн газрын 2004 оны есдүгээр сарын 15-ны 196 дугаар тогтоолоор хүүхэд, залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий бие даасан төсөвт байгууллага болон өргөжүүлснээр Монгол Улсад анх удаа хүүхдийн номын сан бий болсон түүхтэй. Номын сангийн тухай" хуулийн 17.3 дахь заалтыг үндэслэн 2015 онд Монгол Улсын Засгийн газрын 266 дугаар тогтоолоор “Хүүхдийн төв номын сан” нэртэй болж, дөрвөн хэлтэс, 32 ажилтантай болгон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ.

Сан хөмрөгтөө монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг болон тогтмол хэвлэлтэй томоохон номын сан болоод байна. Одоогоор насны болон хэлний онцлогт тохируулсан зургаан танхим болон зөөврийн номын сангаар хүүхэд, багачуудад үйлчилж байна.

Хүүхдийн төв номын сангийн дүрэмд заасны дагуу улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн номын санчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, жилд 6-8 удаа сургалт зохион байгуулж, 200-300 гаруй номын санчийг сургалтад тогтмол хамруулж байна. Хүүхдийн төв номын сан нь 60 гаруй мянган уншигчид үнэмлэх нээж, 800 гаруй мянган үйлчлүүлэгч хүүхдэд 1.5 гаруй сая ном уншуулжээ.

2005 оноос сан хөмрөгөө электрон каталогт шилжүүлэх эхлэлийг тавьж, 2008 оноос номын сангийн программ хангамжийн “Волвес” компанитай хамтран ажиллаж иржээ. Үүний үр дүнд LIB4U номын сангийн үндэсний программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн үүлэн технологийн шийдэл бүхий https://mccl.lib4u.net/ электрон каталогийн цахим хуудсаар хэрэглэгчдэдээ үйлчилж байна. 2019 онд тус программын аудио видео, 2020 онд вэб хувилбарыг авснаар электрон каталогийг цахим хувилбартай нь шууд холбон, каталогийн мэдээллийг баяжуулах боломжтой болсон. Үүний үр дүнд монгол болон гадаад хэлний 700 гаруй номыг цахим хувилбартай нь холбон хэрэглэгчдэдээ хүргээд байна.

1996 онд "Номус" компани (одоогийн Цогт Охин Тэнгэр сан) анх санаачлан хэрэгжүүлсэн https://e-nom.mn/ цахим номын сантай хамтран ажиллаж, хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн 500-аад номыг тус санд оруулснаар орон зай, цаг хугацаанаас үл хамаарч гар утас, компьютер, киндл, хавтгай төхөөрөмж дээр үнэ төлбөргүй ном унших боломжийг хүүхэд, залуустаа олгосон юм.

Хүүхдийн төв номын сангийн хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого баримтлан Азийн хөгжлийн банкны “Боловсрол Хөгжлийн Хөтөлбөр”, Гёте-Институт, Швейцарын Хөгжил Хамтын Ажиллагааны Агентлаг, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Тайваний Үндэсний Номын сан, Солонгосын “Койка” байгууллага, Япон дахь “Ротари” клуб, Австралид төгсөгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллага хамтран, сан хөмрөгөө арвижуулсаар буй. Хамтын ажиллагааны үр дүнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, орчин үеийн стандартад нийцсэн танхимууд байгуулан номын сангийн зориулалтын техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлтэй болж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн 2020 оноос уншигчдадаа цахим үйлчилгээний хэлбэрээр түлхүү үйлчилж, “Хүүхдийн төв номын сан” цахим хаягаар хүүхэд, багачууддаа мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу олон улсын стандарт шаардлагад нийцсэн Хүүхдийн номын ордонтой болох гэж буй.


Сэтгэгдэл

Swen Willshire [23.230.167.201] 2023-01-20 11:32:36

Hi medee.mn Owner, exact right here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

Зочин [64.119.17.162] 2021-05-11 00:45:19

Юу вэ 18 нас гэнүү, 1970-оны дундуур циркийн зүүн хойно шинэ том барилгад нүүж орсон, тэр саарал барилга яасан бэ, юуны зориулалттай ашиглаж байгаан?!

Чагнаа [192.82.72.22] 2021-05-10 15:40:52

Юун 18ехан жил... 1950-иад оны эх гэхэд одоогийн Төв номын сангийн доод давхарт хүүхдийн уншлаг гээд тусгай өрөөтэй, бидний мэдэхээр тэнд Бадамбазар гэдэг хүн, дараа нь зохиолч Арьяасүрэн ... эрхлэж, ном уншуулдаг байсан даа.

мт [66.181.190.159] 2021-05-10 14:53:23

Миний бага байхад ГХЯ-ны зүүн талд одоогийн ХХБ-ны байрны буурин дээр өвөрмөц архитектур шийдэлтэй шилтгээн шиг байшинд Хүүхдийн номын ордон гэж байсан. 18 жилээс чинь хамаагүй өмнө шүү дээ... 1980 оны үед

Унаган иргэн [202.21.108.52] 2021-05-11 00:44:17

Тиймээ хөөрхөн загвартай барилга байсан шүү

Зочин [104.211.214.235] 2021-05-10 08:11:20

namaig bsgs bhad huuhdiin.nomiin san grj bsan

zochin [119.40.98.177] 2021-05-10 01:59:55

Oin bayar.n mend. Khuukhdiin tuv nom.n san baidag gej estoi onsoj bgaagui vm bna. Minii buruu bkh


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.