Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:

“Эрдэмтэн судлаачид аа,

Академич цол хүртэгсэд ээ,

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрлөө.

Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлье.

2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.

Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:

  • Физикч, математикч Жавын Даваасамбуу
  • Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
  • Биологич Жадамбаагийн Норовсүрэн
  • Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
  • Түүхч Цэдэндамбын Батбаяр

нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.

Судалгаа шинжилгээ, бүтээлээрээ шалгаран, эрдэмтдийн дундаас сонгогдон “Академич” хэргэмийг хүртэж байгаа эрдэмтдэдээ баяр хүргэж, үйлс бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм.

Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна.

Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын эрдэм судлал цэгцтэй хөгжиж, өргөжин дэлгэрэх болтугай” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.49] 2021-05-17 17:02:27

Гэмт хэргийн угшилтай амьтан эрдэмтдийн цолыг өгч байна гэхээр аргагүй цөвүүн цагт нохой заятан ноёны суудалд гэгч нь юм даа.

Зочин [124.158.67.250] 2021-05-17 16:22:22

Насаараа улсаас мөнгө авах эрхээ олж авч байгаа юм биз дээ. Ийм хүмүүс Монголд хэрэггүй ээ. Цагтаа хийх зүйлээ хийсэн бол одоо залуусдаа зайгаа тавьж өгвөл таарна. Баахан хөгшид толгойд нь суучхаар Шинжлэх ухаан хэрхэн хөгжих билээ

Зочин [66.181.161.76] 2021-05-17 15:25:29

Бөөнднө бөөнднө 1000 төгрөгиин бандааш 500 төгрөгөөр бөөндө гдг шг л шааж бнда энэ женко гичии

Зочин [202.179.21.246] 2021-05-18 10:08:32

АТААРХУУ ГЭЖ

Ооорррриз [192.82.73.119] 2021-05-17 14:27:47

Энэ женко жинхэнэ хутгуур новш байжээ!!! Авсан гавьяа шагналаараа бол энэ улс диваажин болчих байлаа!!! Эби Женко Намбар новшнууд алж талж худлаа энэ улсаар шоудаж дуусгалаа!!!

Иргэн [203.217.139.240] 2021-05-17 10:52:03

Яасан ч их шагнал бөөнддөг юм бэ дээ. Үнэхээр авах ёстой хүмүүс нь мөн болов уу. За ямар ч байсан эрүүл мэндийн салбарын гавьяатуудаас арай юу гэмээр хүмүүс мэр сэр байна лээ. Ар араасаа цувраад авгай, нөхрүүд гавьяат эмч болчих юм. Энэ ариун явдал уу. Хэн гуай нь ингээд хэндээ өгөөд байгааг , айж ичих юмгүй аваад байгааг АРД ТҮМЭН мэдэж л байгаа даа. БУСДЫН ӨМНӨӨС ИЧИХ ГЭЖ ХЭЦҮҮ ЮМ БАЙХЫМАА хахахахаха

зочин [59.153.114.17] 2021-05-17 10:12:48

цаана чини хятадын сансар судлалын эрдэмтэн мэргэд ангараг гариг дээр судалгааны хөлөг станцаа буулгасан бна.гэтэл манай энэ маанагуудыг хараад бөөлжис хүрч байна.шинжлэх ухаан техниK техонологийн ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтэрүүлсэн юу бнаа та нарт.үзүүлж харуулах юу бна.хоосон хавтаснаас өөр юмгүй шив дээ

Зочин [66.181.161.36] 2021-05-17 08:49:27

1, 3, 4-р зуран дээрх хүмүүс худлаа даа худлаа. Хийж гавьсан юм юу ч байхгүй.

Зочин [42.72.109.73] 2021-05-17 07:21:34

Монголд акадeмич, гeнeрал, гавъяат 3-аас их юмгүй боллоо. Нүдээ аньж байгаад чулуу шидэхэд зоолттой энэ 3-ын нэгийг ононо доо

Зочин [66.181.183.216] 2021-05-17 06:30:03

ОДОО ЭНЭ РЕГДЭЛЭЭ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ БАЙЖ МОНГОЛД ШИНЖЛЭХ УХААН ЖИНХЭНЭ УТГААРАА ХӨГЖИХ БОЛ УУ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.