Зэсийн үнэ өсчээ

АНУ, Хятадын хооронд худалдааны асуудлаар хэлэлцээ хийсний дараа зэсийн үнэ өссөн байна.
Нью-Йоркийн Comex биржийн (CME) даваа гаргийн арилжааны явцад 7 дугаар сард нийлүүлэх зэсийн фьючерс хэлцлийн үнэ 1.07 хувиар өсөж, нэг фунт нь (0.45 орчим килограмм) 4.703 ам.долларт хүрсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт Лондоны металлын биржийн (LME) арилжаа дуусах үед гурван сарын дараа нийлүүлэх зэсийн үнэ нэг тонн нь 9445.6 ам.долларт хүрч, 0.15 хувиар өссөн бол хөнгөн цагааны үнэ 0.21 хувиар өсөж, 2 417.5 ам.доллар, цайрын үнэ 1.32 хувиар өсөж, 2653.5 ам.долларт хүрчээ.
Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцээ тавдугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Женев хотноо болсон юм. Хятадын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн, Америкийн талыг Сангийн сайд Скотт Бессент нар хэлэлцээнд ахлан оролцжээ.
Женевт хийсэн хоёр улсын худалдааны хэлэлцээ санал зөрөлдөөнөө цаашид зохицуулах үндэс суурийг тавилаа гэж Хэ Лифэн мэдэгдсэн байна.
Хятад бол дэлхийн зэсийн зах зээлийн хамгийн том хэрэглэгч, мөн импортлогч улс тул тус улсын макро эдийн засгийн мэдээ мэдээллийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байдаг.
Сэтгэгдэл