“Ардчилсан намын бүлэг 2025 оны төсвөө тодотгоод яваач ээ гэсэн байр суурь илэрхийлж байна”

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2025.05.12) болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэв.

Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Алт-3” хөтөлбөр дээр эдийн засаг таагүй байна, шаардлагатай бол төсвийн тодотгол оруулж ирээч гэхээр Засгийн газар “Төсөв тодотгох шаардлагагүй. Бүх зүйл сайхан байна” гэдэг хэрнээ нөгөө талд “Бартер хийхээс аргагүй, алт ухахаас аргагүй болсон” гэдэг эсрэг тэсрэг юм яриад байна.

Бодит байдал бол төсвийн орлогын бүрдүүлэлт таагүй байгааг илтгэж байна. Тийм учраас Ардчилсан намын бүлэг 2025 оны төсвөө тодотгоод яваач ээ гэсэн байр суурь илэрхийлж байна. “Алт-3” хөтөлбөртэй холбоотой мэдээлэл дутмаг байгаа учраас хариулт өгөхөд эрт байна.

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд бартерын асуудлыг ярьж байгаа. Биржийн хуулийг дагалдуулаад баялгийн солилцоо гэдэг асуудлыг оруулж ирснийг Ардчилсан намын бүлэг анхнаасаа “Төсвөөс гадуур төсөв бий болгох гэж байна. Тогтолцоог эвдэх гэж байна. Эрх баригчид дураар дургих боломж олгох гэж байна” гэж анхнаасаа эсэргүүцсэн. Дахин мэдүүлэх төсөл орж ирээгүй учраас мэдээлэл алга байна.

Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглалын талаар мэдээллийг сошиалаас харсан. Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр Хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Орлогынхоо төвшинд нотлогдоод явах ёстой. Олон нийтийн хараа хяналтад очсон байдаг.

Татварын хэмжээг бууруулах тухай Засгийн газрын бодлого хаана байна вэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд зааснаар одоогийн татварын орчинд хуулийг батлаад явах болж байгаа учраас молиго үмхүүлж болзошгүй байна гэдэг асуудал дээр байр сууриа илэрхийлээд явж байна” гэлээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.217] 2025-05-12 20:43:51

малнууд гэнэт сэрж дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000