Хүүхдийг “халдвар тээгч” гэж үзэхээ хэзээ болих вэ

Aдмин / Эрүүл мэнд

Боловсрол, эрүүл мэндийн хувьд ч тэр цар тахлын сөрөг нөлөө хүүхдүүдэд хамгийн хүнд туслаа. Хугацаа тооцож үзвэл, хөл хорьсноос хойш яг 1.5 жил, 500 гаруй хоног хүүхдүүд гэрээсээ гарсангүй. Хөл хорионы үеэрх хүүхдүүдийн дүр зургийг харвал, толгойд нь “суух” эсэх нь эргэлзээтэй цахим хичээл, гэрийн даалгавраар нүдүүлж, гар утас, зурагт, компьютерээс нүдээ салгах чөлөөгүй жил хагасыг үдэж байна. Чөлөөтэй агаарлаж, найз нөхөдтэйгөө уулзах нь битгий хэл сүүлдээ халдварын эрсдэл огцом нэмэгдэж тоглоомын талбайд ч гарах эрхгүй боллоо. Мөн гэр бүлийнх нь хүнээс халдвар илрэхэд хүүхдүүдийг нь ялгаварлан гадуурхаж өвлийн тэсгим хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон хүний эрхийн зөрчил ч гарсан. Түүнчлэн эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй үүрд хагацсан сэтгэл эмтрэм үйл явдал ч болсон юм.

Цар тахлын уршгаар боловсролын салбарт бүхэл бүтэн “цонх” үе бий болж, эрүүл мэндийн эмзэг суурь өвчлөлүүд ч нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцолж байгаа юм. Нэг талаас, хөл хорионы үеэр нэгэнт л хичээл сургууль орохгүй болохоор хүүхдүүдээ дөрвөн хананы дундаас “чөлөөлөх” гэсэн эцэг эхчүүдийн хүсэл байсан ч аймаг орон нутаг зөвхөн хүүхдийг хүлээж авахгүй гэв. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд PCR шинжилгээ өгч, вакцин хийлгэхгүй учраас халдвар тээгч хэмээн шууд зарласнаас өөрцгүй шийдвэрийг Говь-Алтай аймгаас эхлээд ихэнх орон нутаг гаргасан.

Тэгвэл энэ сарын 22-ноос орон нутаг руу хөл хорио нээгдэж томчуудаа чөлөөтэй зорчуулахаар болсон ч дахиад л хүүхдүүдэд хүндрэл учруулж эхлэх нь. УОК-оос гаргасан журмаар хүүхдүүд халдвар тээгч байх эрсдэлтэй учраас орон нутагт зорчихоор бол очоод заавал долоо хоног тусгаарлах байранд хонуулахаар боллоо. Ингэхдээ хамт яваа буюу эцэг, эхчүүд нь вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон. Бүр дахиад PCR шинжилгээний сөрөг хариутай байсан ч хамаагүй гэнэ. УОК-ын шийдвэрээр бол бүтэн жил хагас халдварын голомтод хоригдсон хүүхдүүд урин дулаан цаг ирж арайхийн хөдөө гадаа явахад дахиад л эрсдэл дунд долоо хоног хорих нь. Уг нь хотын хөл хөдөлгөөнд оролцох зэргээр хамгийн эрсдэлгүй бүлэг нь хүүхэд. Мөн нэг гэрт амьдарч байгаа эцэг, эх нь вакцины бүрэн тунгаа хийлгэж, дээр нь PCR шинжилгээ өгсөн байхад дахиад заавал тусгаарлах байранд долоо хонуулах хэрэг байна уу. Тиймээс халдварын голомтоос гаргаад хөдөөд аваачиж дахин хорихыг олон нийт эсэргүүцэж байна.

Хүүхдийг хөдөөд тусгаарлах байранд долоо хонуулахад халдвар хамгааллын дэглэм алдагдах, эрүүл чанартай хоол хүнсээр хангахаас эхлээд зардал чирэгдэл үүснэ. Халдвар тархаагүй аймаг үлдээгүй шахам энэ нөхцөлд харин ч улам эрсдэлд оруулах биш үү. Хүүхдүүдэд вакцин хэзээ хийх, цаашлаад дархлаа тогтох хугацаа тодорхойгүй байгаа энэ үед эрсдэл, эрүүл мэндийг бодсон ч гэсэн хүүхдүүдээ аль болох хүндрэлгүй хөдөө явуулах хэрэгтэй байна. Ер нь манай улс шиг хүүхдийг "халдвар тээгч" хэмээн ад үзэж байгаага ил тод зарласан улс хаана ч алга. Хүүхдийн эрхийг зөрчиж буй энэ үйлдлээ хэзээ зогсоох вэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин С.УЯНГА


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.68] 2021-05-19 02:32:15

hezee SPUTNIK light vaccine orj ireh ve_______?????????

zochin [66.181.166.165] 2021-05-19 03:59:19

baigaaagaa hiilge. ter zovloltiin mia vaccine,iig chn odoo boltol delhiin eruul mendiin baiguullaga burtgej avaagui l bna. Orosuud yaduu bureg bolovsrolgui oron bolood olon 10 jil udej bna. Yaduu bureg heden zovlolt humuujiltei hogshin Mongol emgechuul uvguchuul l Oros Oros geed uhchihgeed baidag. Yag unendee dampuu butehgui hog oron shte.

Хүүхэд бол ялгаагүй халдварлагч мөнөөс мөн. [202.131.225.53] 2021-05-19 01:52:02

Хүүхэд чинь ХҮН л юм чинь хүний хийдэг бүх зүйлийг хийнэ. Том хүн халдвар тээгч болдог юм бол хүүхэд ч өвчнийг ЯЛГААГҮЙ тээнэ. Өвчин ямар "Энэ бол хүүхэд байна" гээд тойроод явчих БИШ. Харин хүүхдийн тээж яваа халдварыг бусдад яаж ДАМЖУУЛЧИХГҮЙ байхыг л сайн бодох хэрэгтэй байна. Мэдээж вакцин тарина, тестүүд хийнэ, бусадтай хамаагүй уулзаж халдварт өртөх ба бусдад тараахыг нь хориглоно. Томчуудаас ямарч ЯЛГААГҮЙ.

Зочин [192.82.71.230] 2021-05-18 09:17:17

Үр хүүхдээ хамгаалах хэрэгтэй заавал хөдөө дагуулж явах ямар хэрэгтэй юм бэ вакцин гартал үр хүүхдээ хамгаалах нь эцэг эхийн үүрэг дэлхий ниитээрээ цар тархалттай тэмцэж байхад манай зарим нэг оркууд амархан юм ярих юм тэвчээртэй байх хэрэгтэй

зочин [122.201.24.145] 2021-05-18 08:26:51

2 тунгаа хийлгээд сар болсон хүн гарахад орон нутгийн бичиг шаардаж байна. Утаснууд нь холбогдохгүй ер нь их сонин шийдвэр гаргах юм аа. Талбай руу очиход 3 аймаг дамжина бүгдээс бичиг өгөхгүй шүү дээ.

Дээд үүдэн шүдтэй үхэр [192.82.76.141] 2021-05-18 07:48:00

Хүүхэдийг хөнгөн балархай хэлбэртэй халдвар тээгч биш гэдэгийг чи яаж мэдэв

Иргэн [103.229.121.169] 2021-05-18 06:51:21

Хүн бүр сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой байж энэ хүнд цар тахлыг даван туулна хүүхэд вакцин хийлгээгүй тул өндөр эрсдэлтэй мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахаас өөр сонголтгүй ,болж өгвөл хүүхдээ хөдөө гадаа гадуур явуулалгүй байхаас аргагүй болоод байна энэ үед бид гэр бүл үр хүүхдээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна хуучин шигээ хамаагүй явж аялаж болохгүй л боллоо доо таминь

Зочин [192.82.75.169] 2021-05-18 06:05:49

Haldvar teegch shuudee

Зочин [103.111.68.3] 2021-05-18 06:01:21

Бусад улсууд хүүхдүүдэд вакцин хийсэн үү манайх арай бишээ

Зочин [66.181.177.67] 2021-05-18 05:27:36

SPUTNIK light vaccine____huuhed/nasand huregch_____!!!!!!!!

иргэн [122.201.21.216] 2021-05-18 05:26:41

Бүр өвчиндөө төөрөгдөөд .бүр үнэн юм алга даа.Том хүнийг сүрэг болгоод ,хүүхэдүүлээ хальартээгч болгоод баллаж бна даа.!!!!!!!!!"жаахан сэхээтэй үөв яриа хэллэг ашиглаач.!!!!!!!!ямар соёл зан заншилгүй овогууд юм аа!!!!!!!!!!

Terbish [37.164.241.44] 2021-05-18 04:53:55

Хүүхдүүдээ Халдвар тээгч гэж Муухай нэр өгч хорьж байна гэдэг бол Хамгийн Тэнэг Мэнхаг улс гэдгээ харуулу бга хэрэг, Дэлхийд хаана ч ийм зшйл гараагүй, УОК Амарсахаан !!!! Яаралтай зогсоо тэнэглэлээ

ХҮҮХДҮҮДИЙГ Л БҮҮ ОРОЛЦУУЛААЧ [202.179.25.227] 2021-05-18 02:45:08

ЭЭ БУРХАН МИНЬ. ... ХҮҮХДИЙГ ХАЛДВАР ТЭЭГЧ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ НЭР ХОЧ ӨГЧ ЯЛГАВАРЛАН АНГИЛВАЛ ЖИНХЭНЭЭСЭЭ ДАЙН БОЛОХ БАЙХ ШҮҮ.. ТА МИНЬ УХААНТАЙХАН БАЙЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ.... СУРГУУЛЬ АНГИ ДОТРОО БАГТАЛЦАХАА БАЙЖ. ЭХ ЭЦГҮҮД АЙМШИГТАЙ ХЭРҮҮЛ ТЭМЦЛИЙН ГАЛ ӨРДӨХ ВИЙ ДЭЭ..

ЗОЧИН [59.153.86.92] 2021-05-18 02:27:53

дэлхийн жишгээр л амьдарцгаая, Хэдэн орон хүүхдээ вакцинжуулсан талаар сайн судалсан хүн байвал гаргаж тавьцгаая ,

Зочин [134.101.62.210] 2021-05-18 08:39:52

нэг ч оронд хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй. Энэ тухай яригдахчгүй бн. Файзер 12 оос дээш насны хүүхдэд хийх вакцин гаргах гэж ажиллана гэсэн мэдэгдэл хийсэн. Яагаад монголд л хүүхдэд вакцин хийнэ гээд яриад эхлэв? ингэж хүмүүсийг дасгаж байгаад удахгүй нэг өдөр хийнэ гээд дайрах гэж бн.

Zochin [113.111.36.37] 2021-05-18 02:19:26

Uyangaa setguulch guai tan shig tor zasgiinhaa shiidveriig eserguutseed biyeluulekh sonirholgui iim humuusees bolood onoodriin nohtsol baidal Mongold uuscheed bna. Neg n shiidver gargadag, nogoo n eserguutseed bval ene uls oron chin ugui bolno shuu. Naaduul chin tusgaarlah shaardlagatai bolood tusgaarla geed bgaa. Herev 1 huuhdiig tusgaarlaaguigees bolood dahin Coronagiin degdelt uusvel ta hariutsah uu? Olon niitiig buruu zuil buu urialan duud. Omno n 21 honog tusgaarlana gej bhad hunii erh zorchloo gej gonginoshooor bgaa 14 honog bolguulaad Corona taraasan. Ene tor zasag chin olon tolgoitoi, hun bur dor burnee neg yum heleed baival uls oron chin zambaraatai, deg juramtai baij chadah uu ? Odoo bol ev negdeltei, tor zasgiinhaa gargsan shiivderiig hundetgej dagasan, deg juramtai uls ornuud ene ovching davan tuulj heviin amidraldaa orj bna. Urd horshoo har l daa heden terbum hun ruls yu helne ter shiidveriig ug duugui dagaj bna tednii amidral ahui, orchin hogjil deeshilj bna.

зочин [59.153.86.92] 2021-05-18 02:31:39

Төр засгаа хэт шүтээд байлгүй хүүхдээ бид хамгаалах ёстой Дэлхий дээр хүүхдийн вакцин гэж лав гараагүй байгаа ,Том хүнд хийж байгаа вакцин тэр тунгаараа хүүхдэд хийгдэхүү Дэлхий дээр хэдэн орон хүүхдүүдэд вакцин хийж байгаа гэх мэт олон асуудал бн сайн судлагдаагүй бн,

Зочин [202.9.46.219] 2021-05-18 01:34:24

14 хоноод хоёр дахь тунгаа хийлгүүлж болох уу?

Зочин [122.201.22.212] 2021-05-18 01:51:09

no

Зочин [202.55.188.39] 2021-05-18 01:22:35

Өөр яах юм бэ? Одоо хүүхдүүдийг вакзинжуулаагүй байж амралт, зугаалга, танхимын сургалтыг нээх чиглэлтэй байгаа бол асар буруу. Монголчуудын талаас илүү нь хүүхэд. Энэ бол 2-дахь хүрээний цар идэвхжлийг нөхцөлдүүлнэ. Хэрэв үүн дээр мутацийн тархалт нэмэгдэх бол тэгээл өнгөрнө гэсэн үг. Манайд мутаци идэвхжиж байгааг албаныхны зүгээс удаа дараа илэрхийлээд байгаа шүү.

Үхэр монгууу [202.126.90.7] 2021-05-18 04:34:30

тэгээд халдвар тээсэн 1 200 000 хүүхдийг яахуу гэрт хорихуу аан эсвэл усанд үйхүү эсвэл бүгдийг цааш харуулчихаач монгол шиг ийм эргүүтсэн хүмүүс алга даа энэ дэлхийд


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.