Үйлдвэрийн аргаар боловсруулсан зөгийн балыг "ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ" гэсэн шошгоор өөрчилнө

Aдмин / Хууль

Хэрэглэгчээс хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "ЗӨГИЙН БАЛ" гэж нэрлэн худалдаалсан гэх гомдлыг ШӨХТГ-т ирүүлжээ. Энэ дагуу өнгөрсөн сарын 28-нд хяналт, шалгалт хийжээ. Энэ асуудал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул үйлдвэрлэгчийг таван саятөгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Энэ дагуу хиймэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан "ЗӨГИЙН БАЛ" хаяг шошгоо "ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ" гэсэн хаяг шошгоор өөрчлөх болсноо “Газар шим” компани мэдэгджээ.


Сэтгэгдэл

зочин [202.131.227.30] 2021-06-04 02:46:06

Олон улсын стандартад Зөгийн бал гэж нэрлэн Доор нь хиймэл гэдэг тодотголтой байдаг юм байна лээ Тийиээс олон улсын жишгийн дагуу нэрлэх нь зөв

Д.Бат-Эрдэнэ [103.111.68.3] 2021-06-03 07:12:22

Элсэн чихрийн сироп гэвэл ойлгогдох юм болов уу?

Буруу нэршил байна [202.21.107.108] 2021-06-03 05:56:17

Зөгийнөөс гарсан балыг Зөгийн бал гэнэ. Зөгийнөөс гараагүй бол тэрийг Зөгийн бал гэж нэрлэж болохгүй биз дээ? Зүгээр л Хиймэл бал гээд нэрлээч. Тэгээд ч наад нэршил чинь Зөгий нь хиймэл бөгөөд бал гаргасан юм байна гэж ойлгогдохоор болоод байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.