МҮБХ "Допингтой холбоотой 38 бөх"-ийн нэрсийг зарлахыг шаарджээ

Aдмин / Хууль

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос нийслэлийн Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад,

"Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын түр орлон гүйцэтгэгч, хууль, цаазын тэргүүн зөвлөх Д.Баянжаргал танаа.

МҮБХ-ноос таны нэр дээр 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурал болж өндөрлөлөө. "Их Эе" хурлаас Авлигатай тэмцэх газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гаргаж өгөхийг шаардан, гомдол гаргаж байна. Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна.

Жич: "Их Эе" хуралд оролцож, шаардлага хүргүүлж байгаа 187 төлөөлөгчийн гарын үсгийг хавсаргав.

Таныг хүндэтгэсэн тэргүүн Ц.Магалжав" гэжээ.


Сэтгэгдэл

зочин [27.123.214.2] 2021-06-04 08:10:39

зөв зөв, ил болгох хэрэгтэй

Зочин [64.119.16.133] 2021-06-03 23:21:02

Бас өлсөх нь үү? Эсвэл баахан хүнийг Солонгос уруу эмчилгээнд явуулах уу?

Haha [202.126.88.51] 2021-06-03 18:34:34

Oyunboldin asuudal yu bolson be magalaa zaanaa, asuudal niitiin bdlaar handaa hu, sanjaa manjaa hu

Zov [202.126.88.209] 2021-06-03 14:14:16

Зөв

Zochin [202.126.89.95] 2021-06-03 13:43:46

Бүх хүмүүсийг зарлах хэрэгтэй, Ард түмэн цаашид үнэлээд явна, энэ бол шударга

Иргэн [64.119.20.56] 2021-06-03 11:47:05

Цол бай шагналыг нь допингийн хариу ирсэний дараа олгодог болох хэрэгтэй тэгвэл хэл ам хэрүүл гарахгүй байх шүү шинжилгээг сайн хяналтай авах ёстой хөндлөнгийн ажиглагчид байх хэрэгтэй

Зочин [202.9.47.15] 2021-06-03 06:07:39

ялангуяа 2019,2020 онд допинг илэрсэн бөхчүүдийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол энэ жилийн наадам хөөгөөн чирсэн юм болох байх шүү

Зочин [172.58.141.97] 2021-06-03 04:58:37

Zov zuitei shaardlaga baina demjij bna

Зочин [202.179.27.129] 2021-06-03 03:45:27

зөв зарлавал бүгдий нь зарлах хэрэгтэй тэрнээс заримы нь зарлаал цолы нь хураагаал тэгж болохгүй адилхан л шийдэх хэрэгтэй

zochin [124.158.90.7] 2021-06-03 03:43:27

doping hereglesen ch yahav dee. hereglesen hund uurt ni l muu bizdee. zugeer l ajlaa hiigeech. uur hiih yum oldohgyi baigaamuu

Хийх юм олдохгүй байна. [202.131.225.53] 2021-06-03 08:33:50

Допингчин ӨӨРӨӨ юу???

ЗӨВ. Шудрага бөхийг л бид үзнэ. [202.131.225.53] 2021-06-03 03:18:36

ЗӨВ. Бид допинггүй бөхчүүдийг шудрагаар барилдахыг үзэж баясдаг. Наадамд 1024, эсхүл 512 допинггүй ШУДРАГА бөх оролцохыг харж байгаа. Гэтэл дунд нь допингтой, шудрага бус, зөвхөн өөрийнхөө "ялалтыг" хүлээн зөвшөөрүүлэх гэсэн ХӨГИЙН бөхчүүд ороод ирэхлээр 1024/512 бөхийн бэлтгэл, зүтгэл, эрүүл мэнд нь хохироод ХОГОНД хаягдана. Иймд бөх болгон нийт бөхчүүд болон Монголын улмажлалт спортоо хүндэтгэж, ШУДРАГА байх хэрэгтэй.

Ням [64.119.18.21] 2021-06-03 01:53:10

Зөв би бөхчүүдийг хайралдаг гэхдээ бас хуулийн хүрээнд байж ажиллаж, амьдрах хэрэгтэй эцэсийн, эцэст бас нэг жирийн Монгол иргэн шүү. Хуулийн этгээд...

Зочин [202.131.241.34] 2021-06-03 01:37:52

demjij bna chinii zov

Зочин [66.181.160.112] 2021-06-03 01:36:01

ЗӨЗ Зөв л ажиллаж байна , тал тохой татахгүй - шударгаар , олон нийтийн шаардлагаар л асуудлуудыг шийдэхгүй бол " үндэсний бөх " гэсэн элемент түүхийн хог новшин дээр хаягдсан шүү ... " Явдаг ЖО. " суудаг жо . болж чадахаасаа нэгэнт хэтэрсэн


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.