Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд төр туслах ёстой

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 971 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ,

Монголын сайхан ээж нар аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг, нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 971 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье.

Нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулахад нь, монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулан мэдүүлж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд чадах бүхнээрээ, байгаа боломжоороо төр туслах ёстой юм. Монголын төр хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхигдуулж, дутааж болохгүй.

Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.

Тийм учраас миний бие өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний хамгийн нандин эрдэнэ, хайр, бахархлын дээд болсон эх хүний ач гавьяаг “Эхийн алдар” одон гардуулж алдаршуулахын хамт хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох, хэмжээг нь нэмэгдүүлэх, өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэмж олгох зэрэг олон чухал ажлуудыг санаачилж, УИХ, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллаж ирсэн.

Цаашдаа ч монгол төрийн энэ бодлого тууштай үргэлжилж, эрчимжих ёстой гэж үзэж байна.

Монголын үзэсгэлэнт эхчүүд, ээж нар аа,

Өнөөдөр Алдарт эхийн одонгоо гардан авч байгаа, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын гэр бүл бүхэн үр хүүхдийнхээ хамтаар өнөр өтгөн, аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон хүртэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358, зургадугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 649 ээжид“Эхийн алдар” одон гардуулаад байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байгаа юм.


Сэтгэгдэл

EEJ [202.179.27.244] 2021-06-06 14:23:31

End bicheed bgaa zarim neg hun hen negniig hugshin gej bodoj bichij bgaa dol chi uuruu tuunees ch iluu hugshin bna. Yagaad gevel chi uuriinhuu kompyutoriin sanah oid bichij hadgalaad tsag minut bur bie mahboddoo shaardana. Oi uhaan tani bieluuleh dolno. Ene bol baigaliin bichigdeegui huuli gedgiig sana.ОРИГ МОНГОЛ ЭЭЖ ШИГ ҮЗЭСГЭЛЭН ГОО ДЭЛХИЙД БХГҮЙ.

Зочин [202.21.102.226] 2021-06-04 00:58:58

Алдарт эхийн одон сайхан ч монголчууд яахлаара ийм одон тэмдэгт дуртай юм болоо,цар тахал гэж энэ муу хулгар нь тоохгүй юм та нарыг дормжлоод бна ш дээ,энэ авж бгаа хүмүүсийн хичнээн Ковид туссан бол судалгаа гаргах юмсан

Зочин [192.82.76.153] 2021-06-03 23:35:17

Энэ хүн больё. Монголд халдвар тарж байна. Буяндаа бузар хийсэн бизнес нэртэй луйвар олширсон учраас бузар өвчин тарж байгаа юм. Энэ олон ээжүүд гэр гэртээ халдвар тарааж үхэх юм биз дээ. Монгол улс энэ намараас сүйрэл орно. Вакцин гэж ямар юм болохыг зохион бүтээгчээс өөр хэн ч мэдэхгүй. Монгол төр вакцин зохион бүтээх тухай нэг ярихгүй байгаад ард иргэд минь санаа тавиачээ. МАН, АН хоёрт вакцин монгол улс зохион бүтээхийг хүчтэй шаардах хэрэгтэй. Эс тэгвээс монгол улс гэж байгаад яах юм бэ? Ийм хэцүү цагт мэддэг чаддаг хүн, улс гүрэн хөгжинө. Монгол вакцин зохион бүтээж хийхгүй юм бол зүгээр задарч гадаад улсын ивээлд орох цаг иржээ. УИХ гэдэг газар төрийг удирдаж чадахгүй, ард түмний эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байна.

Зочин [202.126.90.55] 2021-06-03 13:57:07

Saikhan targa teveerge avchee. Maskaa zyyj tomroo avbal gert n bga balchiruudiin eryyl mended heregtei yumda te

Goyo [36.11.225.175] 2021-06-03 11:40:17

Bugdeeree goyo haragdah bainoo. Bayar hurgie

зочин [202.131.245.69] 2021-06-03 07:33:56

хүүхдийн мөнгө, хүүхдээ асарч байх хугацаанд олгох тэтгэмжийг нь сайн нэмж өгөх хэрэгтэй. Хүүхдээ 3 нас хүртэл харж асрах боломжтой байхаар мөнгөн тэтгэмж өгвөл цэцэрлэг болон ажлын цаг нь ч зохицуулагдаад амар ш дээ.

Иргэн [192.82.67.204] 2021-06-03 06:45:58

Баттулга монгол хүний ёс зүй гээд л амаараа ярихдаа л тийм юм байдгийг мэддэг юм шиг, ажил үйлээрээ бол ёс зүй гэж байж болохгүй юм шиг. Өөрт нь огт байдөггүй юмыг хүн ингэж хэрэглэдэг байх.

zochin [202.179.21.239] 2021-06-03 06:09:29

Eruul saruul huuhdee usguj humuujuulj baival bolloo sh dee .Uynii nasnaasaa hugshin baidgiin baisan ch yah ve dee ergeed huuhduud ne achlaad avaad yavna shuu dee.Hereggui um bichij baih um .Saihan eejuuded bayar hurgie.Hynneer hunii daitai usgoh tiim amar bish gedgiig oilgoh estoi ,zarim ne eejees garaagui met avirlah umaa .

Иргэн [202.131.228.50] 2021-06-03 05:50:59

Чи дут. Хэрвээ ганц нэг нь хөгшин харагдаж байгаа бол чам шиг адгийн нөхдийн хийсэн ажил гэж бод

Зочин [202.9.46.159] 2021-06-03 05:29:46

наснаасаас хөгшин ээжүүд юм даа.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.