Д.Батмөнх: Ноён уулыг төрийн тахилгатай болгосноор уул уурхайн олборлолт явуулах, газрын хөрсийг эвдэх, ухах боломжгүй болж байна

Aдмин / Хууль

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.

-Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхиий төрийн албан хаагчдын төлөөлөл Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлээн авлаа. Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийн ач холбогдолын талаар та хэлэхгүй юу?

-Монголын ард түмэн уул овооны төрийн тайлга тахилгын ёслолын өнө эртний түүх уламжлалтай. Эрт цагаас Монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байсан.

Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж, хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж байна.

Эртний түүх соёлын үнэт өвийг хамгаалахад тахилга шүтлэгийн хэлбэрээр нутгийн иргэдийн оролцоотой хамгаалж ирсэн уламжлал бий. Төрийн тахилгатай болгож байгаа нь уул хангайд хүндэтгэл үзүүлж байгаагаас гадна эртний уламжлал түүх соёлоо хүндэтгэж байгаа хэлбэр.

Ноён уулыг УИХ-ын тогтоолоор дархан цаазат газар болгосон бол төрийн тахилгатай болгосноор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Соёлын өвийн тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэрээр хамгаалалт нь нэмэгдэж уул уурхайн олборлолт явуулах, газрын хөрсийг эвдэх ухах зэрэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болж тэнд явагдаж буй бүхий л үйл ажиллагаа төрийн хяналтанд орж байна гэсэн үг.

ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛГОЖ БАЙГАА НЬ ЭРТНИЙ УЛАМЖЛАЛ, ТҮҮХ СОЁЛОО ХҮНДЭТГЭЖ БАЙГАА ХЭЛБЭР

-Ноён уул бол төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг. Соёл түүхийн гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулын талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ноён уулын орчмын нутаг түүх соёлын үнэт дурсгалыг агуулсан гайхамшигтай өв нутаг юм. Ноён уулын эргэн тойронд Зурамтай, Хужирт, Сүжигтийн амуудаар Хүннүгийн үеийн түүхэн дурсгал олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн хосгүй нандин өв болон Монгол нутаг дэвсгэр дээр МЭӨ 209 он буюу хоёрдахь мянган жилийн тэртээх Ази тивийн анхны төр улс, эдийн засаг, соёлын төв байсныг баталдаг. ШУА-ийн түүхийн хүрээлэн болон бусад эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэхүү түүхэн олдворуудыг 1912 онд алтны Монголор нийгэмлэгийн техникч Баллод гэгч Ноён уулын Зурамтайн амны эхэнд алтны судал хайж яваад тэнд байсан нэгэн хонхрыг малтан алт, хүрэл, ясаар хийсэн элдэв эдлэл, торго дурдангийн өөдөс олж шинжилгээнд өгч шинжлүүлэхэд Хүннүгийн үед холбогдох чухал дурсгал болох нь мэдэгдсэн байдаг. Ингэж анх илрүүлсний дараа 1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол-Төвдийн шинжилгээний анги Ноён ууланд малталт хийж Хүннүгийн үеийн түүх, соёлын асар үнэт дурсгалыг нээж Сүжигтийн ам, Батсүмбэрийн Зурамт, Хужиртын ам зэрэг газарт 200 гаруй Хүннүгийн булш байгааг илрүүлэн тогтоосон.

Түүнээс хойш Симуков, Кондратьев, Андреев, Доржсүрэн нарын олон судлаачид малталт хийж нэлээд олдворыг илрүүлсэн байдаг.

-Ноён уулыг төрийн тахилгатай болгосноор хэн нэгэн өмчлөх, авах, ухаж, сэндийлэх боломжгүй болж байна гэж ойлгох нь зөв үү?

-Тийм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12-р зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт хориглох үйл ажиллагаануудыг зааж өгсөн байдаг. Үүний нэг нь дархан цаазат газар нутагт газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх олборлох, зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглосон байдаг.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилга ёслолын журам”-ыг баталсан. Үүний дагуу тахилгын ёслол нь төр шашны гэсэн 2 хэсэгтэй байдаг. Шашны ёслол нь уламжлалт ёс уламжлалын дагуу явагддаг. Төрийн ёслолыг энэхүү журмаар зохицуулсан байдаг.

Тахилга ёслолын үеэр байгаль орчныг бохирдуулах, амьтны амийг таслах, цээртэй үг хэлэх, ёс бус авир гаргах, ёслолын дэг журмыг зөрчихийг хориглосон. Төрийн ёслолын өмнө болон хойно байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ хийх, нөхөн сэргээх, ард иргэд, хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх, уламжлал, ёс заншил, уул овооны тахилга тайлгын талаар мэдлэг олгох, соён гэгээрүүлэх ажлыг өргөнөөр зохион байгуулдаг.

-Ноён уулын дурсгалуудын талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-Дээр дурьдсанчлан археологчид экспедицээрээ буга, сарлаг, барс дүрс хатгасан хатгамал ширдэг, торгон эдлэл, баатруудын нэхмэл дүр хөрөг, хаш чулуун чимэглэл, давтмал алт, мөн бүдүүн цул нарсаар зааж газрын гүнд хийсэн оршуулгын хашлага авс, ваар сав, амуу будааны зүйлс олж байсан.

Хүннүгийн булшнаас олдсон ширдэгнүүдийн дийлэнх нь жижиг өөдөс, тасархайнууд бөгөөд хадгалалт их муутай байдаг бол Ноён уулын булшнаас 1924 онд илрүүлсэн эсгий ширмэл ширдэг нь харьцангуй бүтэн, маш сайн хадгалалттай байсан.

Ноён уулнаас илэрсэн эсгий ширмэл ширдэг нь 2.6 м урт, 1.95 м өргөн хэмжээтэй. Эх биеийг сайтар боловсруулсан цагаан эсгийгээр хийж, нүүрэн талд гандаж бор өнгөтэй болсон бөс даавуугаар битүү өнгө татан хүрээлж, төв хэсгийг нь бүдүүн олсон утсаар ширсэн байсан төдийгүй төв хэсгийн өнгө татаагүй талбай нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд энэ хэсэгт 3 эгнээгээр тус бүр 8 угалз буюу нийт 24 угалз бүхий усны уялга хээг улаан өнгийн утсаар ширж чимэглэсэн байх жишээтэй.

Усан хээт талбайн гадна талаар 5 см өргөн зээглэсэн хүрээ татсан бөгөөд энэ хүрээ нь улаан, ногоон, шаргал өнгийн дөрвөлжин, чагтан буюу тоонолжин, бариултай тал дугуй зэрэг дүрсийг солбиулан эгнүүлсэн хээтэй, ширдэгний гадна захаар зууван дөрвөлжин хээтэй бор шаргал өнгийн хятад торгоор өргөн эмжээр хийж, энэ эмжээр болон дотор хүрээний хоорондох өргөн зайг шаргал өнгийн эмхэрдсэн олсон утсаар ойрхон хавж ширсний дээр ноцолдож буй 9 хос амьтан, 9 модны хайчилмал дүрсийг өнгийн утсаар зээглэн хатгаж чимэглэсэн байна.

Ноён ууланд малтлага хийсэн П.К.Козловын экспедицийнхэн 6-р булшнаас олдсон ширдэгний нэгийг дундуур нь хайчлан хувааж нэг талыг Монголд үлдээсэн нь өдгөө Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй бол нөгөө хэсэг нь ОХУ-ын Эрмитаж музейд буй. Түүнээс гадна Эрмитажид өөр нэг бүтэн эсгий ширмэл ширдэг хадгалагдаж байгаа юм.

1927 А.Д.Симуков Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс, торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олж байсан. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад МЭ-ний 1-р онд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагдсан. Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүннү нар язгууртнуудаа урд талдаа үүдэвчтэй, дөрвөлжин далантай булшинд газрын гүнд хоёр давхар гуалин хаш­лаган дотор банзан авсанд оршуулдаг байсныг тогтоож чадсан юм. Ноён уулын булшийг малтсан нь XX зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог. Хүннү­гийн булшинд өнөөг хүртэл үе үеийн судлаачдын хийсэн малтлагаар алт, мөнгө, чулуу, төмөр, ширэм, зэс, яс, модон эдлэлээс гадна шилэн чимэг, хүрэл толь зэрэг эд зүйлс олдсон.

Монголын Үндэсний музейд буй эсгий ширмэл ширдэгний хэсгийг Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор “Монголын хосгүй үнэт өв”-д бүртгэсэн байдаг.

-Ноён уулыг хамгаалах буюу соёлын үл хөдлөх өвийг хамгаалахад чиглэсэн цаашдын зорилго, ажлын талаар сонирхуулбал?

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12-р сарын 30-ны өдрийн А/700 дугаар тушаалаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтыг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд түр хариуцуулсан. Үүний дагуу сайдын тушаалаар хамгаалалтын захиргааны одоо байгаа орон тоонд багтаан 4-5 хүний бүрэлдэхүүнтэй Ноён уулын хэсгийг байгуулсан.

Хамгаалалтын захиргаа хамгийн түрүүнд дээрх газарт тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын дэглэм горимыг мөрдүүлэх ажлын хүрээнд Ноён уулын хилийн бүс дотор байгаа 12 ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг холбогдох газруудад хүргүүлээд байна. Мөн УИХ-аар батлагдсан хилийн цэсийн дагуу тэмдэгжүүлэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу дотоод бүсчлэл тогтоох ажил хийгдэнэ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар дархан цаазат газар нутагт онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн 3 дотоод бүстэй. Бүс тус бүрд зөвшөөрөгдөх болон хориглох үйл ажиллагааг заасан байдаг. Үүний дагуу хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын удирдлагууд мэргэжлийн байгууллагатай хамтран дээрх ажлыг эхлүүлээд байна.

Дархан цаазат газрын хамгаалалтын горим дэглэмийг нутгийн ард иргэдэд сурталчлан таниулах, Монголын эртний хүннүгийн үе - Түүхийн ул мөр болох булш бунхан, зэр зэвсэг, эд агуурсын үлдэгдлийг хадгалан хамгаалах, шинжлэн судлах ажлыг хийх юм.

Мөн Төв аймгийн Борнуур сум, Сүжигтийн ам орчимд Хүннүгийн үеийн 4 булш байгаа бөгөөд БСШУЯ-ны соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн, түүх, соёлын үнэт дурсгал нь Дэлхийн соёлын өвд бүртгэгдэх шаардлагыг бүрэн хангаж байгаа учраас Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр судалгаа хийгдэж байна.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.84] 2021-06-21 23:46:05

NINJA

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ [66.181.184.133] 2021-06-20 17:30:34

ГАЗРЫН.ГҮНЭЭС.ӨМЧ.АВХАД.ГАВАЛ.ЯС.ХЭРЭГТЭЙ

МАРШИЛ..Л.Д.ЭРДЭНЭБАТ [66.181.184.133] 2021-06-20 17:25:34

ШОРОНД.ДАРГДСАН.ӨМЧ.ХӨРӨНГӨ.УХАЖ.АВДАГ

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ [66.181.184.133] 2021-06-20 17:22:59

ГАЗАР.ГҮН.УУЛ.УХАЖ.ЭД.ЗҮЙЛС.ГАРГАЖ.АВДАГ.

МАРШИЛ.Л.Д.ЭРЛЭНЭБАТ [66.181.184.133] 2021-06-20 17:14:23

ГАЗРЫН.ГҮНЭС.БУЛАГДСАН..МАШИН.ТЭРГ.АВДАГ

Od [64.119.20.148] 2021-06-21 08:18:33

Marshil erdenebat guia yu bicheed bgaag chn oilgohgui yum nadaa mashin uhaad gargaad uguuch hahahha

Зочин [66.181.161.26] 2021-06-20 16:20:43

Сү батболд матрын нулимс унагаж суугаа даа. Ухаж төнхөх гарыг нь мухарлалаа. Монгол ялна. Ура

hh [51.15.230.156] 2021-06-20 15:18:09

Hnn

Лхагваа [202.9.46.115] 2021-06-20 14:00:59

Тусгай хамгаалалттай хуулийн 10. 1, мөн тухайн хуулийн дархан цаазат газрын ангиллын "Онгон" бүсэд оруулснаар Төрийн тахилгатай болгож баталгаажуулан тухайн бүс нутагт ямар ба нэгэн үйл ажиллагаа хязгаарлагдана гэж ойлгож болно.

Иргэн [64.119.20.148] 2021-06-20 10:33:12

Ухаад улаан шороо болгоод өг гэсэн үг үү гэнээ тэнэгээ нуулдаа

Зочин [202.9.46.115] 2021-06-20 14:02:05

хэн ч тэнд халдах эрхгүй

Oorsdoo zail [64.119.20.148] 2021-06-20 10:21:22

Yum unshaad oilgokhoo batsan garuud zailaa

Зочин [202.9.46.201] 2021-06-20 09:52:42

Уул тахидаг мухар заншил нь мунхаг харанхуй ард түмэнд яг зохино.

Зочин [103.57.93.42] 2021-06-20 09:31:17

Hun bgaa tsagt uul uurhai baij l taarna. Ulburch uhehgeegui yum bol uahaas uur argaggui dee. Hen uhah ve gedeg l chuhal

Иргэн [192.82.87.90] 2021-06-20 05:19:40

Эрт цагт хүн оршуулдаг оршуулгын л газар шүүдээ, тахиад шүтээд байх юм юу байнаа, хуулиар орон нутгийн хаигаалалтад байхад л хайгуул, олборлолт хийхгүй байх зохицуулалттай шүү дээ, ёрөнхийлөгчөөсөө эхлээд даанч мунхаг, мухар сүсэгтэй байна даа, 1921 онд ч монголчууд ийм мунхаг байгаагүй л юм байна лээ ш дээ

123 [64.119.20.148] 2021-06-20 10:29:22

Ooriinhoo munkhagiig hichee

Зочин [64.119.23.1] 2021-06-20 09:28:45

Нэртэйгээр нь Далан давхар уулаа тахь.....

Зочин [122.201.21.80] 2021-06-20 07:26:11

Н.Энхбаяр хамаг л уул овоог тултал тахисан шүү дээ. эцэстээ арьс нөмөрсөн араг яс лугаа болжээ.

MN [202.126.88.36] 2021-06-20 04:45:12

Байгалиа хамгаалах эцсийн арга.

Mn guia [64.119.20.148] 2021-06-20 10:27:21

Chamd yamar afga bna heleech hahaha

Зочин [59.153.113.186] 2021-06-20 04:21:49

Төр нь уул тахиад байхаар яаж энэ улс өөдлөх вэ?

Иргэн [64.119.20.148] 2021-06-20 10:31:10

Чи яасан ухаж олборлохно уу

? [64.119.20.148] 2021-06-20 10:28:32

Hahhahhaha erguu setgegdel bichihiin

Гэгээ [64.119.20.148] 2021-06-20 02:03:21

Зөв

Зочин [192.82.83.171] 2021-06-20 01:27:12

Уул уурхайгаас хамаг амьдрал нь шийдэгддэг оронд феодалын үеийн уул овоо тахих шүтэх гэсэн мунхаг үзлийг эргүү боловсролгүй улсынхаа эсрэг үзэлт эргүү л ийм шийдвэр гаргана Баттулга буугаад шоронд очиж жаэгаа цуслаарай

Od [64.119.20.148] 2021-06-20 10:24:40

Al mal geed bga alnuud ooroo zailchikh.

Зочин [202.131.251.190] 2021-06-20 06:01:08

Mash zub ajil boljee, neg ch gesen uul buren butneeree hoich uyedee ochih ni

Zail [202.55.188.101] 2021-06-20 05:01:57

Mongloos zail alaa

Zail [202.55.188.101] 2021-06-20 05:01:16

Zail

Зочин [139.5.217.216] 2021-06-20 04:54:29

Ухаад улаан шороо болгоод өг гэсэн үг үү

Агий [124.158.96.139] 2021-06-20 01:45:12

Тийм шүү, аль нэг овоо уул тахих нь мэдрэлийн өвчин. Бүх сансар огторгуй ертөнцөө хайрлаж шүтэх нь эрүүл үзэгдэл.


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.