“Ногоон малгайт”- ын сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ

Aдмин / Нүүр

Хэдхэн хоногийн өмнө төв талбай дээр болсон үйл явдал олон хүний зүрхийг шимшрүүлж, бас гайхшийг барж, дургүйг нь хүргэлээ. Аймшигт цар тахлын улмаас цаг бусаар тэнгэрт одсон дотны хүмүүсийнхээ төлөө зул өргөхөөр төв талбай дээр очсон энгийн хүмүүсийг цагдаа нар ичгүүргүйгээр хөөж туув. Зулыг нь булааж аваад, муур багш шиг л элдэн хөөв. Зэвсэгтэй өдөөн хатгагчдыг баривчилж байгаа мэт, жагсаал цуглаан тарааж байгаа мэт хэтэрхий сүржин авирлалаа, цагдаа нар. Уг нь хүмүүс увж цувж ирээд зулаа өргөж эмгэнэлээ илэрхийлчхээд явж байсан юм.

Монголчууд бид талийгаачдынхаа араас гашуудаж болохоо байчихжээ. Төрийн цагдаа нь ирээд “Яасан их гашууддаг юм” гээд хөөж байна. Үйлдлийг нь харахад “Тэдний хойноос гашуудах юу байсан юм. Тэд хэн юм үхээ л биз” гэсэн агуулга харагдаж зүрх зүсэв. Монгол угсаатны хувьд нас барагсдынхаа араас зул өргөх нь хамгийн том хүндэтгэл, харамсал гашуудлаа хагаслах, хойдын зам мөрийг нь гэрэлтүүлэх итгэл найдвар, сүүлчийн ёслол нь байдаг юм. Зул өргөж тайтгардаг, зул таслалгүй харамслаа хагасладаг ард түмэн. Угсаатны хувьд ийм эрхэм ёслолыг нь юман чинээ тоолгүй цагдаа нар эр бяраа гаргав. Ингэхэд тэд нар монгол хүн мөн үү гэж бодоход хүрэв. Цагдаа нар ард түмнээ бага багаар дээрэлхсээр байгаад угсаатных нь ёс жаяг, дэг ёсыг өшиглөж унагатлаа галзуурчээ. 1937 онд л ийм байсан гэдэг. “Ногоон малгайт”-нуудын гардан эхлүүлсэн ийм бараан сүүдэр олон жил үргэлжилж, Монголын сороотой болгоны толгойг залгиж байж намдсан гэдгийг гэрчлэх буурлууд эсэн мэнд сууж байна.

Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үүнийг хаанахын ямар ч хуулиар зохицуулж өөрчилдөггүй. Эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаа баталсан Ковидын түр хуулиа л өмнөө барих биз. Гэхдээ юу л хийнэ, ум хумгүй ард түмнээ баривчилдаг, айлган сүрдүүлдэг төр байж болохгүй. Үндсэн хуулийн язгуур эрхэнд хэн ч халдах ёсгүй. Цагдаа нарын ийм дээрэнгүй үйлдлийг одоо даруйхан зогсоож, хуулийн хүрээнд нь ажиллуулахгүй бол цаашид цагдаагийн хүчирхийлэл дийлдэхгүй. Зул өргөх байтугай цагдаа зөрөөд өнгөрөхөөс чичрэм хатуу өдрүүд энүүхэнд иржээ. Уг нь бол бидний л аавууд, хань нөхөр, найз нөхөд, үр хүүхдүүд маань тэнд ажилладаг биш билүү. Хамаг бүхэн цөхөрч, халуун итгэл шархирсан хар дарсан их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч монголчууд монголчуудаа л мөшгин хөөж, буудан хороож байсан билээ. Тэр цаг ирчихсэн мэт санагдах боллоо, цагдаа хүчнийхний энэ дээрэнгүй авирыг харж байхад.

Ковидын үед Монголд цагдаагийн вант улсынхны байшин барилга, бизнес шиг цэцэглэн өргөжсөн юм алга. Хатуу хөл хорионы үеэр хаана барилга барьж байна, цагдаагийн нэг хурандаагийнх байдаг. Баар, сав, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд ажиллаж байвал цагдаагийн том албан тушаалтных байдаг. Бүгд мэддэг ч хэн ч халдаж чаддаггүй. Хэн машин унаатай давхиж байна тэр л цагдаа юм уу цагдаагийн ах дүү, амраг садан байдаг байв. Монголд хамгийн эрх мэдэлтэй хүмүүс бол цагдаа нар. Улаанбаатарын хамгийн тохилог, тансаг, өөдтэй өнгөтэй шинэхэн харшууд цагдаа, тагнуул, прокурор гээд хүчний байгууллагынх. Гайхаад байх юм байхгүй ээ, тэд хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй. Хөөрхий, дэргэд нь ядарсан ардын үйлчлүүлдэг эмнэлгийн яйжиг барилгын хаалга нь салхинд салж унангаа алдаж, ханын будаг нь халцарч холцорч бартаантан ялгарч харагддаг юм.

Цагдаа ард түмнийхээ төлөө ажилладаг гэсэн ойлголт маань өнөө үед эсрэгээрээ болжээ. Хаана баривчилгаа болно, хаана энгийн иргэдээ хааж боож байна тэнд цагдаа л манаргаж явдаг бол. Манаргах манаргахдаа маниусынхаа эсрэг ажиллаж явна. Цагдаа нарыг хамгийн их турхирч чиглүүлж байдаг газар бол яах аргагүй эрх баригч нам. Намын дор цагдаагийн эрх мэдэлтнүүдийн бүхэл бүтэн бүлэг байдаг. Намын удирдлагууд өөрсдийн ууж идсэн, хулгайлж луйвардсан бүхнээ далдлах, өөрсдийг нь шүүмжилж илчилсэн бүхнийг айлгахын тулд цагдааг өмнөө бариад турхирч байдаг. Тэд юу гэнэ, цагдаа тэр дагуу үйлдэл хийж байна. Ард түмнээсээ сонгогдсон эрх баригчид ард олныхоо эсрэг тэднийг хурцалж байна. Ийм ар талтай цагдаагийн хөлд ард түмэн үрэгдээд дуусах нь. Ардчилсан хүчин, бусад чөлөөт үзэлтэй улстөрийн намууд өнөөдрийн тогтоод байгаа цагдаагийн засаглалд анхаарлаа хандуулж, хууль журмын дагуу ажиллуулахыг шахаж шаардах ёстой. Тэд даргын үгийг биш хуулиа дагадаг, хуулиа мөрддөг болох хэрэгтэй байна. Даргын үгээр яваад буруутсан жишээ нэг их холоос хайлтгүй. 2008 оны долоон сарын нэгэнд яасан билээ. Тэд даргын тушаалаар яваад буруудаж шоронд орсон нь саяхан. Тэгэхэд хуулиа мөрдсөн бол ийм явдал болж таван сайхан залуу амь насаа алдаж, дарга удирдлага нь шоронд явахгүй байсан. Тиймээс цагдааг зөвхөн хууль дагадаг болгоход сургах хэрэгтэй байна. Үүнийг эрх барьж байгаа намаас бусад нам хөдөлгөөнүүд шаардаж сурах хэрэгтэй. Ард түмэн сонор соргог байж хууль зөрчсөн алхам бүрийг илчлэн хуулийг сахиулахыг шахах ёстой. Энэ талаар өдөр бүр, цаг минут тутам марталгүй анхаарч, шахаж шаардаж байж бид энэ их дарамт, айлгалт, баривчилгаанаас салж чадна. Өнөөдөр биднийг талийгчдынхаа араас зул өргөлөө гэж цагдаа баривчилж байна. Өөрсдийгөө эрх чөлөөтэй, ардчилсан орны иргэд гэх бид энэ цагт “ногоон малгайт”-ны сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ.


Сэтгэгдэл

иргэн [66.181.191.152] 2021-07-05 23:29:49

Халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар ажиллаж байгаа цагдаа нарыг буруутгах хэрэггуй. Харин улсторжсон зvйл бичиж байхын оронд дэлхий нийтээр улам бvр нэмэгдэж байгаа цар тахлыг монголдоо аль болохоор нэмэгдvvлэхгvйгээр эрчимтэй бууруулж багасгахын толоо иргэн бvр халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримтлах хэрэгтэй.

Зочин [202.21.107.120] 2021-07-05 16:26:25

энэ нийтлэлийн найрууллага гэж хэрэг алга аа. Нэгийг нь муулж байгаа юм шиг хэрнээ буцаагаад магтаж байх шиг. Тэгсэнээ хэн нэгнийг хөрөнгө мөнгөгүй гэснээ баян хаус бариулсан ч гэх шиг

Зочин [66.181.179.240] 2021-07-05 14:40:02

Энд сэтгэдэл бичээд нэмэргүй хэнэ ч уншихгүй бас б.мэдлэг боловрол олж аваагүй хүүхдүүд голдуу байдагм байнлээ шүү.их бичээд байвал та солиорч Шар хаданд хэвтэх болно.их юм бичих хүсээд байвал нэрээ бичээд нүүрээ харуул ингэвэл та шударга иргэн байна.

Зочин [66.181.161.81] 2021-07-05 14:07:17

Энэ бол зүгээр л цэвэр улс төржилт захиалга даалгавартай явууллага ард иргэдииг төр засгын эсрэг турхирсан хутган үймүүлэгч нарын ажил Үүнии цаана нөгөө л улс орныг маань 30 жил идэж уусан гадаад дотоодын луйварчидын бүлэглэлүүд байгаа нь ойлгомжтой Яагаад гэвэл тэд идэж ууж байсан албан тушаал ,уул уурхайн лиценз , тендерээс нь Хүрэлсүх хусаад хаячихсан Тиим болохоор тэд түүнииг унагаах гэж бүхии л аргаар өдөр бүр ямар нэгэн шалтаг гаргаж ирэн хүмүүсииг зохион байгуулаад турхирч байна Хэрэв энгиин иргэд байсан бол заавал талбай дээр ерөнхиилөгчөө тангараг өргөхтэй давхцан зул өргөнө гэжүү Нас барагсадын буяныг бодвол тэднии ясыг өндөлзүүлж заавал ингэж улс төржүүлэлгүй сүм хиид гэр орондоо өргөж болох л зүйл Өвчины улмаас хүмүүс нас барж байгаа нь харамсалтай ч манай улсад жил бүр автын ослоор 560хүн нас бардаг байсан Тэгээд түүнииг энэ олон жилээр үржүүлбэл мөнч их тоо гарнаааТэгэхэд энэ хүмүүс нэг удаа ч болсон энэ автын ослыг бууруулах талаар ам ангайж байсан уу Огтхонч үгүй

Эгэл хүн [66.181.161.21] 2021-07-05 14:32:13

1 сайхан өдөрзүгээр байхад чинь чамайг ч цагдаа баривчилна

зочин [59.153.113.200] 2021-07-05 12:19:21

хуурамч дүртэй хүрэлсүхээ шүтээд ямар байх юм бол харж л байя даа

ЗОЧИН [202.9.46.154] 2021-07-05 09:59:01

ЦАГДАА ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ ТҮШМЭД ЦАГДААГ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ХҮМҮҮСИЙГ ДАРАХ ЗОРИЛГООР АШИГЛАДАГ БАЙДЛАА БАС. ЦАГДАА ТҮМНЭЭ ХАМГААЛЖ СЭРГИЙЛЖ БАЙХ БОЛОХООС ХЭДЭН ЗАЛЬХАЙ ТӨРИЙН НӨХДИЙГ ХМАГААЛДАГ БАЙЖ ТААРАХГҮЙ. ЦАГДАА НАР МИНЬ АСУУДАЛ ХИРЭЭС ХЭТЭРВЭЛ АЖЛЖЖ ӨГӨӨД ТҮМНЭЭ БАРААДСАН ДЭЭР. ЦАГДАА ХҮН ҮЕИЙН ҮЕД ХЭЗЭЭ Ч САЙН НЭРТЭЙ БАЙГААГҮЙ, ЦААШДАА ЧБАЙХГҮЙ БАЙХ ТОДОРХОЙ. ЭРИЙН МУУ ГЭЖ ХҮРТЭЛ ЯРЬДАГ. ТИЙМ ТУЛ ЦАГДАА ДҮҮ НАРТ ЗАХИХАД ТУШААЛ БИЕЛҮҮЛЭХЭЭС НААНА ЁС ЗҮЙГ БОДДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Иргэн [202.179.25.168] 2021-07-05 08:49:20

Иргэд маш тэнэг ухаангүй бна. Сүхбаатарын талбай бол монгол төрийн сүлд хийморь болохоос оршуулгын газар биш. Даварсан хогнуудыг хөөж явуулах нв зөв

Зочин [103.10.23.91] 2021-07-05 10:26:14

хөрин ч зул өрнөж сүлд хийморио сэргээж баийнаа чи очиж мөргө!!!!!!!

zochin [103.26.194.105] 2021-07-05 06:59:19

Иргэд улс төржихөө л болчих. Халдварын тархалтанд иргэд буруутай

Хуучин ер [66.181.179.83] 2021-07-05 06:43:49

Хуучин ерөнхийлөгчийг ийм болгоод буулаа даа гэж зул өргөсөн юм гэсэн

МАРШИЛ.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [66.181.185.228] 2021-07-05 06:36:59

ИНТЁРПОЛЫН.ДАРГА.ЦАГДААГЫН..ДЭСЛЭГЧ.ГЁНЁРАЛ.ҮДЭСНИЙ.АЮУЛГҮЙ.БАЙДАЛЫН.ГАЗАРЫН.ДАРГА.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТЫН.ЦАГДААГЫН.АЛБРУУ.ХОТ.ЦАГДААГЫН.ГАЗРЫНХАНТАЙ.ТУЛААД.БАЙЖ.БАЙХ.ҮЁИЙН.ФОТО.ЗУРАГ.БАЙНА.ЯАГАД.ЦАГДААГЫН.АЖИТАНУУД.ХУЛГАЙ.ДЭЭРЭМ.ХИЙЖ.АМЬДАРДАГИЙН.ВЭ.ГЭЭД.БАЙСАН.ЧИНЬ.УТАСНЫ.ЦААНААС.ДОРОМЖИЛООД.ИНЭЭЖ.ХАНИАГААД.МАРЗАГНААД.БАЙХААР.НЬ.ОЛОН.УЛСЫН.ЦАГДААГЫН.БАЙГУУЛАГЫН.ҮҮРЭГТЭЙ.ЦАГДААГЫН.АЖИЛИАНУУДЫН.ӨӨДӨӨС.ХАН.УУЛ.ДҮҮРЭГ.СҮХБААТАР.ДҮҮРЭГ.БАЯНЗҮРЭХ.ДҮҮРЭГ.СОНГИНОХАЙРХАН.ДҮҮРЭГ.ЧИНГЭЛТЭЙ.ДҮҮРЭГИЙН.ЦАГДААГЫН.ХУЛГААЧУУД.НИЙЛЭЭД.АВТОМАТ.БУУ.ГАРГАЖ.ИРЖ.БАЙГААД.БӨӨН.ЗОДООН.БОЛГООД.АЮУЛ.БОЛСОН.ТҮҮХИЙГ.ТУХАЙН.ҮЁИЙН.ФОТО.ЗУРАГ.ВИДЁО.БИЧЛЭГҮҮД.ГЭРЧИЛНЭ.ЭНЭ.ҮЁД.Д.ГАНБАТ.ГИШҮҮН.ДҮҮРЭГИЙН.ЦАГДААД.ЗОДУУЛААД.БАЙЖ.БАЙСАН.НЬ.БАЯНЗҮРЭХ.ДҮҮРЭГИЙН.ЗАСАГ.ДАРГЫН.ТАМГЫН.ГАЗАРЫН.БАЙШАНТАЙ.ХОЛБООТОЙ.БАЙСАН.ЮМ.ТҮҮНИЙ.ДАРААХАН.БИД.БҮГД.ГЭРТЭЭ.УУСМАЛДУУЛААД.ЦОЛ.ТЭМДЭГ.БАЙР.БАЙШАНЧ.ХУДАЛАА.БОЛЖ.СҮНЖИНГРАНД.ЗОЧИД.БУУДАЛААН.ДАХИЖ.АЛДААД.ОЛОН.УЛСЫН.ИНТЁРПОЛЫН.ЦАГДААГЫН.БАЙГУУЛАГЫН.АЖИЛТАНУУДРУУ.ХАЛДСАН.ХЭРГЭЭР.БАРИНА

Зочин [66.181.161.55] 2021-07-05 05:55:11

yun nogoon malgai be zovlon uzeegui ard tumniig an nertee horolmaanuud turhirch baigaa biz delhii balaraad sohorch baina caan chin

Зочин [66.181.161.127] 2021-07-05 06:02:00

Тэнэг эргүү минь, битгий солиор, намын хэнээтэн, эргэн тойронд юу болоод байгааг харахгүй сохорчихсон юм уу. Эсвэл ямар ч хамаагүй АН ыг муулж байх даалгавар авсан бөгс арчигч юм уу.

эмээ [202.126.88.149] 2021-07-05 04:46:02

цагдаа бол тушаал гүйцэтгэдэг робот шиг болсон хүмүүс . Яагаад гэвэл тушаалыг хэлэлцдэггүй юм. Учирлаад үгэнд орох хүн ховор болсон цагт зан авир нь эвдэрчих юмдаа . Дээрээ цэвэр байж л дороо ёс зүйтэй байна шүү дээ .

зочин [202.21.108.11] 2021-07-05 04:44:00

цагдаад олигтой боловсролтой, ухаантай хүн очихгүй ш дээ. Мэдлэг муутай, чадваргүй нь л цагдаа эсвэл харуул хамгаалалт, ачилт гээд очиж ажиллана.

х [202.9.46.33] 2021-07-05 04:15:48

хохин малуцдааө ялсан нам аумлааа хиисэн байна

Зочин [103.140.11.34] 2021-07-05 04:15:37

Цагдаа нар ядаж л хүнтэй ТА гэж харьцдаг болчихвол хараалгах нь жоохон ч гэсэн багасна даа

Itgel [192.82.67.139] 2021-07-05 15:02:22

Ta gej haritsdag nowshoo

Зочин [202.126.88.182] 2021-07-05 04:54:53

Tsagdaa hezee ch huniig Chi gej duuddaggui. Chihee ongoilgood sonsdoo

Зочин [202.9.46.91] 2021-07-05 03:53:30

Оркууд өөрсдөө хүний бөөгнөрөл үүсгээд байхаар халдварын голомт үүснэ шдээ. Халдварын тархалтанд иргэд 100% буруутай.

Зочин [202.179.15.3] 2021-07-05 04:03:02

АЛИВАА ҮЙЛДЛИЙГ ЯЛГАН УХАЖ ОЙЛГО ЧАМ МЭТИЙН НОГООН ДУХНУУД УРЬДААР БҮСДАД БУРУУГ ӨГДӨГ ЮМ ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ НЬ БУРХАНЛАГ БАЙХАД МАНЫ ЧӨТГӨРҮҮД ҮГҮЙСГЭЖ БАЙГАА НЬ БУРУУ ТЭДНИЙ ГАР БОЛОЖ БАЙГАА ХӨЛСНЙИ ЦАГДААНУУД БҮР ЧӨТГӨРҮҮДИЙГ ХАМГААЛАГЧИД ЮМ

Зочин [202.9.46.91] 2021-07-05 03:52:37

Эхлээд нийгэм нь соёлжиж байж улс төр нь хариуцлагатай болно. Хүний эрхээр нийгэм соёлжино улс орон хөгжинө гэж байхгүй.

Зочин [202.126.88.192] 2021-07-05 03:36:37

Хуучнаар Зөвлөлтийн буюу одоогийн Оросын яруу найрагч В.В.Маяковский нэгэнтээ "Миний сэргийлэх намайг хамгаална" гэж бичсэн байдаг бол одоо эсрэгээр МАН-ын цагдаа авлигачдыг хамгаална гэдэг болжээ.

Зочин [64.119.17.45] 2021-07-05 07:52:03

Маяковский чинь социалист нийгэмийн хүн. Одоо бид дараагийнх нь Ардчилсан нийгэмт шилжин орсоноо мартачихаад байгаа юм уу даа. Нийгэмээ хольж солиод л ...

БОЛГООМЖИЛ [202.179.15.3] 2021-07-05 02:52:57

МОНГОЛД ХӨЛСНИЙ ЦАГДАА БИЙ БОЛООД УДАЖ БАЙНА ГЭЖ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨӨС ХЭЛСЭН ДЭЭ ТЭДЭНД МӨНГӨ АМРУУ НЬ ХИЙН ГУУТ ХЭНИЙГ Ч АЛНА ХЭНИЙГ Ч ОЙМЫГ НЬ ГОДОЛЗУУЛНА ЭНЭ ХӨЛСНИЙ ТӨРИЙН ХУВЦАС ӨМССӨН АРААТАНГУУД МАНЫ ГАНЦ НАЙДВАР ШҮҮ ДЭЭ НЯМДОРЖИЙН БҮТЭЭСЭН ХАР ХЭРЭГ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ХУРАНДААНУУДИЙГ ХАМГААЛДАГ НЯМДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛ ИХЭНХ НЬ УВСЫН ГАРАЛТАЙ Ч БАЙЖ МЭДНЭ..БУЗАР НОГООН МАЛГАЙТНУУДИЙН СҮНС БИЙ БОЛСОН БАЙХ ШҮҮ МАНААС Л БОЛГООМЖИЛ .

Иргэн [59.153.113.31] 2021-07-05 02:51:37

Энэ хүмүүсийн ард элбэгдорж эрдэнэ нар байгаа л гэлцэх юм мэдэхгүй юм даа, явж явж үүний цаана гадаадын шашны байгууллагууд байгаа нь ойлгомжтой, мөнгөөр жагсаад байгаам биш үү

Зочин [66.181.161.27] 2021-07-05 02:42:41

Хэлмэгдлийн шуурга эхлэх нь энэ үү.. Эсвэл гүтгэлэгийн чанартай юм яваад байна уу...

Зочин [150.129.140.236] 2021-07-05 02:37:40

Жандрам болсон. Дарга нарын нохойд барьдаг мод

[202.126.90.112] 2021-07-05 02:33:41

Хөөрхий, тушаал биелүүлж байгаа бие бүрэлдэхүүнд юуны буруу байхав. Монгол цагдаагийн удирдлага 100 жилийнхээ ойгоор ажлын арга барилаа өөрчлөх, дарга, албан тушаалтан болон жирийн иргэдэд хандах хандлагаа ижил түвшинд аваачих, ёс зүйтэй ажиллах талаар бодох байлгүй дээ. Ер нь цэрэг, хүчний байгууллагын удирдлагын томилгоонд төр оролцохооо боливол таарна. Эцэст нь цагдаа бол албан тушаалтанд биш иргэдэд ҮЙЛЧЛЭХ, хууль ёсыг шудрагаар сахиулах алба гэдгийг ЦАГДААГИЙН УДИРДЛАГА ойлгох хэрэгтэй

Зочин [124.158.69.231] 2021-07-05 02:26:34

Энэ хэдэн зулчин хийгээд тэднийг өөгшүүлж хэдэн үг тэрлэхчаан болсон увайгүй амьтас хэнийг золигт гаргах гэж ёрлоод байгаа юм бэ? Хэдэн халтар төгрөгт алга, хормойгоо тосоод ийнхүү донгосож байнав? Та нар шиг гайнууд үе үе поопроод, чоно ирлээ гэж худал хашгираад халдвар тараагаад байгаа гэдгийг ард түмний ихэнхи хэсэг нь ойлгож байгаа. Төрийн цагдаа үүргээ биелүүлж байна.. Зөв ш дээ. Бусад улс орон шиг цахилгаан бороохойгоор бороохойдоогүй нь их юм гэж бодоод сүүлээ хавчаад сууж бай!

Зочин [122.210.133.193] 2021-07-05 02:14:52

Tsereg tsagdaa g dandaa muulah yum ted tushaalaar ajilldg uls d yamar buruu bhiin. Medrelteed bhiima. Ter zul gandan d l ochij hiij bolno shte. Yagaad zaaval talbai ??? Virus ihtei yed talbai ddeer boognorol demii

зочин [124.158.88.8] 2021-07-05 02:14:01

нэг намын дарангуйлал эхэллээ дээ базарваань

Зочин [202.9.46.91] 2021-07-05 02:10:37

Халдварын тархалтанд иргэд өөрсдөө буруутай.

Зочин [66.181.161.127] 2021-07-05 06:03:35

Солиор чи, зайл, чи л буруутай.

ИРГЭН [202.126.92.99] 2021-07-05 02:04:00

Сүхбаатарын талбайд зул барьж талбай бохирдуулан, чөлөөт цагаа өнгөрөөж салхилж байгаа иргэдэд түвэг болно, иргэд нь оршуулгын газар ирсэн юм шиг гомдолтой байна гэх, Зул барих шашны болон уламжлалт зан үйлээ сүм хийд гандан, гэр орон, уул овоо, оршуулгын газарт хийх эрх н чөлөөтэй, НАС БАРСАН ХҮМҮҮСИЙГ АШИГЛАЖ НЭР ТӨР ОЛОХ ГЭСЭН УВАЙГҮЙ АРГА. ЭНЭ ЗУЛ АСААХ БОЛ ЗҮГЭЭР УЛС ТӨРЖИЛТ, ТӨР ЗАСГЫГ ҮГҮЙСГЭХ, БУСДАД ТАНИГДАЖ УЛС ТӨРЧ БОЛОХ ГЭСЭН ЭРДЭНИЙН оДБАЯР, мОНГОЛХҮҮ ГЭДЭГ ТЭНЭГҮҮДИЙН мөнгөний шантаажны АЖИЛ, ДЭЭР НЬ бАТОРГИЛ ГЭЭД НЭГ ТЭНЭГ НЭМЭГДСЭН. ЭНЭ ТЭНЭГҮҮД ОДОО БҮҮР ДҮРДЭЭ ОРЧИХСОН, ЭДЭНД сурсан мэдсэн боловсрол, эрхэлсэн ажил, бизнэс гээд олигтой орлого байхгүй, төрд орое гэхээр гологдон, Ер нь ЗУЛ асаахаас өөр чадах юм байхгүй, Ёс суртахнууны доройтолд орсон нь өдрөөс өдөрт тодорхой болж байна

иргэн [66.181.161.120] 2021-07-05 02:00:16

Reign of Terror in Mongolia Унш унш уншихгүй бол цагдаа болно шүү А С Пушкин


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.